Эрх баригчдын өнгөрсөн шөнийн хуйвалдаан

img

 
 
Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэх санал дүгнэлтийг хэлэлцэж, өнөөдөр чуулганы хуралдаанд оруулах ёстой байсан ч ажлын цаг дуустал уг хурал зарлагдсангүй. Харин Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Маргааш энэ асуудлыг хэлэлцэх болсон” гэж мэдээлэл авахыг хүссэн хэвлэлийнхнийг тараасан юм. Тэгвэл МАН-ын бүлэг шөнө дөлөөр хуралдаж, ажлын бус цагаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргажээ. Үнэхээр эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовинож, унтах нойр идэх хоолоо хугаслан хуралдсан бол олонхио сайшаалтай. Харамсалтай нь ийнхүү харуй бүрийгээр хуйвалдаан зохион байгуулсны цаад шалтгаан нь даанч ноцтой аж. МАН-ын дарга М.Энхболд Хятадаас зээл авахын тулд нэгд, Эрдэнэтийг зуун хувь өөрийн мэдэлд оруулах, хоёрт, Тавантолгойн 49 хувийг Хятадын төрийн компанид нь шилжүүлэх гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэсэн байх амлалт авсан тухайгаа бүлгийн хурлын үеэр мэдээлсэн байна. Ийнхүү олонхиороо кнопдож бүлгийн шийдвэрээ дэмжүүлснээр Монгол Улсын төр Хятадаас шууд хамааралтай болох эхний сууриа баталж өгнө. Энэ нь МАН-ын хувьд урд хөршийн өмнө гүйцэтгэлээ сайн хийсэн гавъяа боловч, монголчуудын дунд эх орноо зарсан урвагчид гэх хар нэр зүүж, харин удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-д нам цохиулах том алдаа болно.
 
Г.Гэрэл
 
Эх сурвалж: zindaa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Turduu avna gdeg ni unen bha bas zuv shde, harin hujaad ugnu gdeg ni battai hudlaa da ene Gerlee geh amitan yamar OI gutmaar huur ve!!!!!!!!
2017-02-09
Huga:
Za bitgii hudlaa shaa muu gichii mini.gerelee gichii mini
2017-02-09
Зочин:
Төрийн мөнгө гэж байдаг юм уу? хаанаас төр мөнгөө олдог вэ. Адилхан ард түмний мөнгө. Орос руугаа буцааж өгөөд татвар роялти ноогдол ашгаа оростоо өгөөд л байвал дээр байсан уу.Хувийн эд хөрөнгө өмчийг хурааж авах эрх төрд бий болсон уу.Асуудал 49 хувьдаа биш 51 хувийнхан буюу төрөөс тэжээгддэг хэдэн нөхөдөд байгаа юм биш үү.Шахаа илэрч орлого хаагдах гээд сандарсан уу. Одоо болиод Офшороо зоритой хэлэлцэж шийдвэрлээч. Нямдоржоо тийм л шударга чинь үнэн бол...
2017-02-09
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-09
zochin:
Zahialgaar hudlaa yum bichdeg hudaldagdsan bicheechid olon tumnii tarhiig buu ugaagaad bai
2017-02-09
зочин:
Төрийн мөнгөөр авсан Эрдэтийн 49ийг буцааж авах нь зүй ёсны хэрэг.Эзэн нь юмаа мэддэг гэдгээ харуулах хэрэгтэй
2017-02-09
зочин:
Чамд өрнаөс гарах өөр арга байна уу.Эрдэнэтийн 49 ийг улс мэдэлдээ авах гэхээр хувьчилж авах санаатай хувийн хэвшлиййнхэн боож үхлээ юу
2017-02-09
АН:
Битгий худлаа шаа 49 хувийг төрийн мөнгөөр хвсан нэн дариу буцааж ав
2017-02-09
dg:
Xulgaich nar turiin tusheed bolgoson. unexeer xaramsaltai
2017-02-09
Зочин:
Төр өмчөө хулгайчдаас буцаан авч байгаа юм биш үү ? Харин энэ мэдээнцэрийг бичсэн хүн, бичүүлсэн хүмүүс хэн бэ ?
2017-02-09
Зочин:
ингээд шаагаад эхэлдийн. хууль бусаар өөрийнх нь, хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр авч байхад цуцалж хуулийг хэлбэртгүй мөрдүүлэх хэрэгтэй. Таван толгой чинь тэртээ тэргүй Хятадууд ажиллаж Хятадууд худалдан авч байгаа. Цаашид зөвхөн Хятадууд л ашиглана. Өөр гадны компанид өгсөн ч бүтээгдэхүүн нь Хятадад гарна. Зүгээр л өгчихөөч, ашгаа олоод улс орноо өөд нь татаач лаларуудаа.
2017-02-09
Зочин:
Ойлгомжтой оросууд 49 буцааж аваад монголын засгийн газар өгөхгүй хятадуудад өгнө хятадууд үүнийг мэдээд л зарим нэг урваачдаар энэ асуудлыг хөндүүлж байгаа МАНгарууд ингэж л төр барина даа
2017-02-09
арай үгүй байлгүй дээ:
МАН арай ингэхгүй байлгүй дээ
2017-02-09
Зочин:
Хувийн өмч биш хулгайлагдсан ӨМЧӨӨ ТӨР нь буцааж авах шийдвэр гаргах гэж байгаа юм бна. Хэрүүлийн алим болгож байхын оронд хувьцаа болгоод тараагаад өгчихвөл асуудалгүй болон шүү дээ.
2017-02-09
Зочин:
Ийм шар мэдээнээсээ салаач ээ
2017-02-09
zaagaad l:
za hudraa zaagaad l
2017-02-09