“Би сэтгэл дундуур байна”

“Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар баталлаа. Уг тогтоолын төслийг батлагдсаны дараагаар УИХ-ын гишүүн С.Жавхлан үг хэлэхийг саналтай байгаагаа хэллээ. Тэрбээр:
-Бурхан Халдун гэж нэрлэж байгаад би сэтгэл дундуур байна. Уг нь Бурхан Халдун хайрхан уул гэж нэрлэмээр байна. Та бүхэн үүнийгээ судалсан юм уу. Яагаад би үүн дээр сэтгэл дундуур байсан юм бэ гэвэл эмэгтэй хүн нэрийг нь өөрчлөн оруулж ирсэн. Эрэгтэй хүн хүртэл хайрхан дээр гардаггүй. Гэтэл Д.Оюунхорол гишүүн та нэрийг нь өөрчлөхөөр оруулж ирсэн. Түмэн олон харж байгаа шүү. Би үүн дээр завсарлага авахыг хүсч байна хэмээлээ.
Энэ хууль дөнгөж сая батлагдсаныг УИХ-ын дарга учирласан юм. Харин БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Бид УИХ-д сонгогдсон гишүүд. Олон нийтэд хэлэх үгээ бодож хэлмээр байна. Монголын Эзэнт гүрнийг үндэслэгч их эзэн Чингис хаан Бурхан Халдун уулыг мөнхийн шүтээн болгосон байдаг. Хэнтийн нуруунд байгаа 2365 метр өндөртэй энэ уулийг Бурхан Халдун уул гэж өөрчлөн нэрлэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, үе үеийн эрдэмтэн судлаачид үүнийг судалж, хөдөлмөрлөсөн. Тиймээс дүрэм журмын дагуу шийдвэрлэсэн юм. Цаашдаа энэ уулаа хамгаалж, сурталчилж өгөөсэй гэж хүсч байна” гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ