49 хувийн төлөөллийг байлцуулна

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зөрчлийн тухай, Дотоодын цэргийн тухай, “Эрдэнэт” үйлдвэрийг шалгасан дүгнэлтийн тухай зэрэг нийт 5 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийн зүгээс байнгын хороогоор шалгалтын дүнг хэлэлцэхэд төлөөлөл байлцуулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн байлаа. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийг шалгасан байнгын хорооны ажлын хэсгийн шалгалтын дүнг хэлэлцэхэд 49 хувийн төлөөллийг байлцуулах юм байна.
Байнгын хорооны хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ