Улстөрчид сэтгүүлзүй, сошиал хоёрыг ялгах хэрэгтэй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Энэ хуулийн төсөлд эмч нарыг 14 сая төгрөгөөр торгоно гэж ямар үндэслэлээр тавьсан бэ?.  УИХ-ын гишүүд бидний сарын цалинг ч жилээр нь тооцоход 20 сая хүрдэггүй. Мөн сэтгүүлзүйтэй холбоотой асуудал байна.

 

Манай гишүүд сошиал, сэтгүүлзүй хоёроо ялгах хэрэгтэй байна.  Тухайлбал, З.Нарантуяа гишүүн Ц.Гарамжав гишүүний “Монполимент”-ийг зээл авсныг ярьсан. Үүнтэй холбоотой мэдээллийг Хөгжлийн банкнаас аваад “Зээл нь сайн зээл байна. Цаг хугацаанд нь зээлээ төлж байна” гэсэн ойлголтыг чуулганы хуралдаанаар авч, нийтээрээ ойлгосон. Гэтэл сошиал орчинд яригдсан зүйлийг сэтгүүлзүй гэж ойлгоод “Ц.Гарамжав гишүүн “сэтгүүлзүйн заалтыг чангалах хэрэгтэй” гээд үүнийг нь ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар дэмжээд сууж байдаг нь ямар учиртай вэ. Манай хэвлэлийнхэн "биднийг шоронд хийх гэж байгаа юм уу. Хуулийг чангатгаж байгаа юм уу" гэдгийг асууж, мессэж бичиж байна. Энэ талаар хариулт авмаар байна.

 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:

 

-Хүний эрүүл мэндэд хохирол учруулах талаар заалт байгаа. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн заалт дээр “хүний эрүүл мэндэд хохирол учруулж, амь насанд нь аюултай бол 2-8 жил хорих буюу 80 сая төгрөгөөр торгох заалт байсан. Бид үүнийг хөгжил “1-5 жил хугацаагаар хорихоор өөрчилж, мөнгөн торгуулийн хэмжээг багасгасан байгаа. Гэхдээ үүний цаана бид хохирогч талыг бодолцоно. Эрүүгийн хариуцлага байх ёстой. Гүтгэх гэмт хэрэг хоёрхон тохиолдолд байгаа.

 

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой сонгуулийн үед улстөрчийн нэр хүндэд  халдсан тохиолдолд 240-720 цаг  албадан хөдөлмөр эрхлүүлэх,  1сараас 1 жил хүртэл зорчих эрхий хязгаарлана гэж заасан. Өмнөх хуулиар нэр хүндэд халдсан тохиолдолд  1 сараас 1 жил хүртэл хорих заалт байсан. Тохиолдолд нь сонгуулийн үед бусдын нэр хүндэд халдсан тохиолдолд гэж  заасан байгаа. Гүтгэх асуудлыг Зөрчлийн хуулин дотор тодорхой тусгасан.

 

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

 

-Сонгуулийн үеэр илт хүний нэр хүндэд холбоотой асуудлаар гүтгэсэн бол тодорхой хэмжээний  шийтгэл хүлээх заалт байгаа. Гүтгэх доромжлох асуудал тодорхой ажил мэргэжлийг заадаггүй. Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхдээ  сошиал, хэвлэл мэдээлэл гэж тусгайлан хэлэлцэх боломжгүй гэж үзсэн.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Аж ахуй хэрэглэнэ гэдэг гэмт хэрэг биш шүү. Өнөөдөр 36 зүйл заалтаар эдийн засгийн гэмт хэрэгтэн болоод байна. Өнөөдөр Монголд томоохон хэмжээний компани ховор байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ гэмт хэрэгтэн гэж битгий хар. Үүнийгээ зас гэж уриалмаар байна. 

 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:

 

-Цаг үеийн шаардлагаар хуулийн этгээдэд хариуцлага тооцох заалт байх ёстой гэж үзсэн. Монополь аж ахуй нэгж хоорондоо үгсэн хуйвалдсан тохиолдолд хариуцлага тооцно. Жишээлбэл, монополь аж ахуй нэгжүүд хоорондоо үгсэн хуйвалдаад шатахууны үнийг 500 төгрөгөөр нэмэгдүүллээ, үгсэн хуйвалдаад мөнгө угаалаа гэхэд хариуцлага тооцох хэрэгтэй. 2000 онд баталсан хуулиар нийтдээ 80 гаруй зүйл заалтаар хариуцлага тооцох байсныг бид багасгаж 25 зүйл заалт болгосон. Мөн торгуулийг ч 800 сая төгрөг болгосон. Хамгийн хүнд шийтгэл нь тусгай зөвшөөрлийг цуцлах л байгаа. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч дууслаа. Одоо зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-09
Зочин:
Хариуцлага тооцох нь зов ? Ялангуяа захиалгаар ондор толбор авч гутгэн дорожлол хииж буй сайтууд болон хумууст нь эруугиин хариуцлага хулээлгэсэн нь дээр ? Энэ нь оороо хууль бус уйлдэл шуу дээ Сарангэрэл гишуунээ
2017-02-09
Зочин:
Сайт хэвлэл мэдээлэлээр худлаа мэдээлэлииг цацах нь хунии амь насанд хуртэл халдлага уйлдэгдэх боломж гаргах боломжииг бурдуулэх нохцол байдлииг уусгэх боломж гарч нь оороо эруугиин зуйл ангид оруулах нохцлииг уусгэж бна худлаа мэдээлэл цацсан хэвлэлииг хааж эзнииг нь хариуцлагад татах нь зуйтэй ! Тэд иим худал мэдээлэлииг цацан хууль бус монго олж байгаад тохируулан эруугиин хариуцлага хулээлгэсэн нь дээр л дээ
2017-02-09