“Эрдэнэт”-ийг хэлэлцэхэд Ерөнхийлөгчийг байлцахыг хүсэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан ажиллагааг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр Хуульзүйн байнгын хороогоор дэмжсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан О.Баасанхүү нарын гишүүн горимын санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Энэ асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хувийн хэвшил гэдэг чинь ард түмэн биш юм уу” гэж Эрдэнэтийн 49 хувийг төрд авахыг эсэргүүцсэн маягтай жиргэсэн байна. Сошиал эх сурвалж биш ч энэ хуралдаанд Ерөнхийлөгч оролцвол асуух зүйл байна. Мөн ОХУ-аас ирүүлсэн захидлыг нууцын зэрэглэлтэйгээр гишүүдэд тарааж өгч болохгүй юу? гэхэд УИХ-ын дарга М.Энхболд:
-Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд тааллаараа оролцоно. УИХ-ын гишүүд горимын санал гаргаж энэ асуудлыг хэлэлцэхэд байлцаач гэснийг УИХ-ын Тамгын газрынхан Ерөнхийлөгчийн Тамгын газарт дуулгаарай. “Ростех” корпорацийн Ерөнхий захирлаас ирүүлсэн захидлыг гишүүдэд тараачих. Нууцын зэрэглэл байхгүй байх.
Ингээд гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ