АН-ыг нэг цул болгохын төлөө ажиллана

img

Гэрэл зургийг MPA.mn

АН-ын VII их хурал үргэлжилж байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ их хурлаараа намын даргын тамгаа гардаж авч албан ёсоор батламжууллаа.  АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

 

-Намын дарга ажлаа юунаас эхлэх вэ?

 

-АН-ыг нэг цул болгохын төлөө ажиллана. Нам фракц, бүлэглэлд хуваагдсан, хэрүүл талцалтай, хуваагдсан байдлаас салж, улс орны тэргүүлэгч хүчин болгохын төлөө ажиллана.

 

-Намын дүрмийн төсөлд ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

 

-АН-ын шинэчлэлийн анхны алхам амжилттай болж байна. Өнөөдрийн хурлаар АН-ын дүрмийн өөрчлөлт батлах ёстой. Ингэснээр намын анхан дунд, шатны намын үүрийн дарга нар өөрчлөгдөж эхэлнэ. ҮЗХ отгон хуралдаанаа хийж, их хурлаар хэлэлцэх асуудлаа батлаад албан ёсоор тарсан. ҮЗХ-г Үндэсний бодлогын хороо нэртэйгээр өөрчилж, 380 төлөөлөгч бүхий бодлогын том хороо байгуулагдана. 338 үүрийн дарга нар, аймаг, хороодын тэргүүлэгчид шинэчлэгдэхээс гадна аймаг, дүүргийн намын дарга нарыг шинээр томилох зэрэг намын шинэчлэлийн хоёр дахь том ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна. Түүнээс гадна АН-ын дараагийн их хурлаар Үндсэн дүрмийг эцэслэн батална. Энэ хугацаанд Үндсэн дүрэмд хийх зохицуулалт, Үндсэн дүрмийг хийх ажлын хэсэг байгуулж, хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцүүлэх шаардлагатай байгаа.

 

-Намын ерөнхий нарийн бичгийн даргыг хэзээ тодруулах вэ?

 

-Өнөөдөр үдээс хойш дүрэм батлагдсаны дараа Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг ярилцана. Дүрэм батлагдсаны дараа намын дарга санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн даргыг VII их хурлын төлөөлөгчид сонгоно.

 

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сунгаагаар тодруулах уу?

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу намаас нэр дэвшигчийг тавдугаар сарын 1-7-ны хооронд тодруулах ёстой. Бид энэ хугацаанд бүх гишүүдээс санал авах замаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна. Бүх гишүүдээс хамгийн олон санал авсан хоёр хүнийг намын VIII их хурлаар нууц санал хураалтаар тодруулна. Өөрөөр хэлбэл, хоёр үе шаттайгаар нэр дэвшигчийг тодруулахаар төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-22
Зочин:
Эрдэнийн амбиц намаа цул болгож чадах уу.
2017-02-13
Зочин:
NAAD ERHEMBAYAR GEDEG UL BUTEH NUHRUUSUU SALAARAI.
2017-02-13
ZOCHIN:
S ERDENE TSAGTAA ENE HUMUUSDEE IH DEERELHUULDEG BISAN BIZDEE MARTAJ BOLOHGUI SHUU CHAMAIG IH DOROMJILDOG HUMUUS NAAD AN D BUGD BII MARTAJ BOLOHGUI MARTVAL CHI SONON SHUU
2017-02-12
Иргэн:
АН нам хулгайч оффшорчин алуурчин авилгалчдаасаа салж хариуцлагыг хуулийг хvрээнд тооцуулж чадвал шинэчлэгдэнэ. Тэгэж чадахгуй бол 2020 онд дахин ялагдал.
2017-02-12
Зочин:
Барууны захиалга санхүүжилтээр бий болж улс орныг самарсан бүлэг дээрэмчид
2017-02-12
byambaa:
Avgaigaa alsan, nas barsan irgediin ner deer tetgevriin mungu garguulj ulsiig hohirooson shorond yal edelj bsan iim huneer dargaa tavisan ardchilsan nam dahij sehehee ungurluu duu
2017-02-12