Сэтгэлгээний шинэчлэлийн төлөө явцгаая

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

АН-ын VII үргэлжилж байна. АН үдээс хойшхи хуралдаанаараа намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаа томилж, намын үндсэн дүрмээ батлах юм. Их хурлын үеэр хэн юу хэлэв.

 

Олгархиудаасаа салж чадсанд талархъя

 

АН-ын дарга асан  З.Энхболд:

 

-Ардчилсан хувьсгалын тугийг өргөж явсан, ардчилал эрх чөлөө шударга ёсыг эрхэмлэгч журмын нөхөддөө баяр хүргэе. Ардчиллын төлөө тууштай тэмцэж, шинэчлэлийг хөгжүүлж чадсан мянга, мянган гишүүд, их хуралдаа ирсэн гишүүддээ талархаж байна. Ардчилсан нам УИХ сонгуульд цөөнх болсон хэдий ч алдаа дутагдалдаа үнэлэлт дүгнэлт өгч, өөрчлөлт, шинэчлэлийг хийж байна.

 

Олигарх, оффшорчдоосоо салж чадсан АН-ын гишүүддээ талархал илэрхийлье. АН-ыг дахин эрх баригч хүчин болгохын төлөө З.Энхболд миний бие хамтран зүтгэх болно. АН-ын дарга С.Эрдэнийг 2020 оны УИХ-ын сонгуульд амжилт үзүүлэхийг ерөөе.

 

МАН хэзээ ч ийм сунгаа хийж чадахгүй

 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:

 

-С.Эрдэнээд өмнөх намын даргаас илүү эрх мэдэл, итгэл найдвар очиж байгаа. Монголд хэзээ ч урьд өмнө ийм олон гишүүдийнхээ саналаар намын дарга болсон жишиг байхгүй, С.Эрдэнэ анхдагч нь. Монголд ийм сунгаа хийж чаддаг нам хаана ч байхгүй. Коммунист нам байснаа нууж явдаг МАН хэзээ ч ийм сунгаа хийж чадахгүй. Компанийн нам болж байсан нам хэзээ ч ийм сунгаа хийж чадахгүй. Бүс нутагт ч ийм нам байхгүй гэдгийг бардам хэлж чадна.

 

Бидний өмнө улс төрийн том зорилго тавигдсан. Олигархийн тогтолцоог халах том тэмцлийн өмнө зогсож байна. Тийм учраас амаргүй бэрх зорилт байгаа. Гэхдээ ард нь 180 мянган гишүүд жагсаж байхад ялагдана гэж байхгүй.

 

Сэтгэлгээний шинэчлэл рүү явах ёстой

 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр:

 

-Нээлттэй нам болох шинэчлэлийг та бид бүгдээрээ эхлүүлж чадлаа. Одоо сэтгэлгээний шинэчлэл рүү явах цаг нь болсон. Бид Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө зөв хүмүүжилтэй, зөв боловсролтой, хөдөлмөрийг танхин шүтдэг хүмүүсээ манлайлах ёстой юм. Цаашдаа сэтгэлгээний шинэчлэлийн төлөө явцгаая.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

AH:
Teneguud, heleh ug alga
2017-02-13
kkk:
eoe, jinhene aimshgiin har darsan zuudni nam
2017-02-13
Уба:
Та нар анх гарч ирэхдээ юу юу гэж хошгирццлввд байлаа одоо элбэгдорж бол юун цэдэнбал дарга вэ улс орноо худалдаад баяжсан байна ард иргэд мэдэж байгаа
2017-02-13
Зочин:
Та нарт хангалттай эрх мэдэл цаг хугацаа байсан даанч ашиглаж ажиллаж чадсангуй дахиад эх орноо ард иргэдийг хохироож хэрэггуй ард иргэдийг битгий хулихдаарай ард иргэд хууртахгуй тонил цаашаа
2017-02-13
Sosor:
Ajillaj baihdaa hiihgui ungursun hoino ny baahann tsetserheh um Одоо бол та нар горьдоод хэрэггуй дууссан
2017-02-12
Ub:
Shownii nam
2017-02-12