”Ардчиллын өргөө” нээгдлээ

Өчигдөрхөн их хурлаа хийж, шинэ даргаа батламжилсан АН-ынхан өнөөдөр шинэ байрандаа төвхнөлөө. Шинэ байрны нээлтийн арга хэмжээнд АН-ын удирдлагууд болон гишүүд дэмжигчид нь оролцов.
АН-ын дарга С.Эрдэнэ, “Ардчилсан намын шинэчлэлийн ажил үе шаттайгаар явж байна. Бид VII их хурлаа амжилттай зохион байгууллаа. Намын дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлж чадлаа. Мөн өнөөдөр шинэ байранд буурь сэлгэж байна. Энэ байраар маань намын гишүүд дэмжигчид өдөр бүр орж гарч, санал бодлоо уралдуулна гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Ирэх хавраас шинэ байр барих ажилдаа орно гэдгийг ч энэ үеэр онцолж байлаа. Харин Ардчилсан намын хуучин ашиглаж байсан байрыг намын Сургалт, сурталчилгааны байр болгохоор шийдвэрлэсэн байна. Ийнхүү Ардчилсан намын үйл ажиллагаа Ардчиллын өргөөнд явагдахаар боллоо.
АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн эзэмшлийн "Шонхор тауэр"-ын нэрийг Ардчиллын өргөө болгон өөрчилж, намын аппаратаа байрлууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ