Ерөнхийлөгчийн сонгуулиар намын дарга хариуцлага хүлээхгүй

img

Гэрэл зургийг MPA.mn

АН-ын удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ.  АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-АН-ын их хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргаа томилж амжаагүй. Намын дарга шууд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилж болж байна уу.

 

-Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эрх нь намын дүрмээр Үндэсний бодлогын хороо буюу хуучнаар ҮЗХ-нд байгаа. Их хурлаас намын дарга эрх олгосон тогтоол баталсан. Уг тогтоолд “Үндэсний бодлогын хороо шинээр бүрэлдэхүүнээ бүрдүүлэх хүртэлх хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргыг томилж ажиллуулах эрхийг намын даргад олгоно” гэсэн байгаа. Энэ хүрээнд өчигдөр 01 тоот тушаал гаргаж, Ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгчийг томилсон.

 

-Үндсэн дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсэг  байгуулагдсан. Харин үзэл баримтлалын төслийг боловсруулах асуудал ярьж байна. Үзэл баримтлалаа  өөрчлөх шаардлага гарсан уу?

 

Үндсэн дүрмийн хүрээнд үзэл баримтлалын дүрмийг боловсруулах ажлын хэсэг VI  их хурлаас гарсан. Үзэл баримтлалын төсөл хараан гүйцэт боловсроогүй байна гэж VII  их хурлаасаа үзсэн. Мөн Үндсэн дүрмийн хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс үргэлжлүүлэн хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж батлуулсан. Бид хавар тавдугаар сард үзэл баримтлал, үндсэн дүрмийн эцсийн хэлэлцүүлэг найруулгыг хийж батлуулна.  АН-ын өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалтай нам.  Гэхдээ 2000 онд таван нам нэгдээд үзэл баримтлал, онолын тулгуураа эцсийн байдлаар  хараахан баталж амжаагүйгээс нэгдэж, нягтарч чадаагүй. Тиймээс дотроо сөргөлддөг, таван намын гишүүдээс үүссэн фракцууд бий болсон. Энэ нь яваандаа намын дотоод эв нэгдлийг бусниулж, тогтворгүй болгох үндсийг тавьдаг асуудал байсан. Үүнийг бид их хурлаараа хэлэлцээд үзэл баримтлал, үндсэн дүрмийн боловсруулж батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулаад байна. Ардчилсан намын үндсэн үнэт зүйл бол төв, барууны үзэл баримтлалтай. Дэлхийн Ардчилсан холбооны гишүүн. Дэлхийн ардчилсан холбооны тодорхойлсон болон бидний анхны тодорхойлсон 10 заалт хэвээрээ байгаа. Үүнийгээ амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар төгс шийдэл боловсруулж чадаагүй.

 

-Намын шинэ байрны тухайд?

 

-Намын үйл ажиллагааг хэвийн явуулах, намын гишүүд, дэмжигчид, дунд шатны удирдах ажилтнуудаас эхлээд бүгд удирдлагатай хамтрах  боломжоор хангаж ажиллах ёстой. Энэ асуудлын хүрээнд өнөөдөр Ардчиллын өргөөн дээр намын төв байрыг байрлуулах шийдвэр гаргалаа. Ер нь аль ч нам, төрийн бус байгууллагуудын удирдлагын үндсэн гол үүрэг бол тухайн байгууллагынхаа санхүү, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах, бодлого, шийдвэр гаргаж удирдах үүрэгтэй  байдаг. Энэ үүднээсээ шийдвэр гаргасан гэж болно.

 

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сунгаагаар тодруулна гэж байсан. Энэ байр суурин дээрээ хэвээрээ юу? Намын даргын хувьд нэр дэвшүүлэх бодолтой хүн бий юу?

 

-Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би нэрлэхгүй. Надад тийм боломж, эрх байгаа. Бид бүх гишүүдийн оролцоотой Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх байр суурь маань хэвээрээ байгаа.  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хүрээнд тавдугаар сарын 01-07-ны хооронд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий  парламентад суудалтай улс төрийн хүчнүүд нэр дэвшигчээ хэлэлцэж тодруулдаг.  Бидний хувьд энэхугацаанд бүх гишүүдээрээ санал хураалтаар эхний шатны нэр дэвшигчийг тавдугаар сарын 02-нд тодруулна. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг тавдугаар сарын 06-07-нд Их хурлын гишүүдийн төлөөлөгчийн нууц санал хураалтаад тодруулах төлөвлөгөөтэй байа.

 

-АН залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарах бол?

-Нас, жендэрээр ялгаварлах байр суурийг би барихгүй. Хэн өөрөө идэвхи санаачлага гаргана, тэр манлайлаад явах учиртай. Би залуучуудад “Та нарт боломж байна, мэргэжил байна. Өөрсдөө намынхаа ажилд оролц” гэж хэлдэг. Бэлэн зүйл шаардаад суугаад байх юм бол боломж тэр хэрээр хумигдана. Би ч гэсэн ялгаагүй,1989 онд анх ардчилсан хувьсгалыг эхлүүлж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад л явж байсан. Тэр үед бидэнд хэн ч зааж зөвлөөгүй. Хэн ч дэмжээгүй. Илүү их айдас, дарангуйлал биднийг хүрээлж байсан. Тиймээс өнөөдрийн залуучууд юм болгоныг бэлэнчлэх сэтгэлгээтэй байж болохгүй. Би гурван цагийн хэлхээс буюу гурван үеийн залгамж чанарыг эрхэмлэх байр суурь барина. Өөрөөр хэлбэл, АН ахмад, дунд үе, залуучуудын оролцоог тэгш хангаж ажиллана. Бид өнгөрснөөсөө суралцаж, дунд үеэ хүндэтгэж, шинэ залуу үеэ хүлээн зөвшөөрч явах учиртай. Би залуучуудын оролцоог ингэж л харж байна.

 

-АН фракцаасаа сална гэж их ярьдаг. Гэтэл намын дарга, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч нь “Шонхор” фракцаас сонгогдлоо. Энэ  нь фракцаасаа салах намын зорилттой хэр нийцэж байгаа бэ?

 

- Ц.Туваан бид хоёрт  “Шонхор” гэсэн овог байхгүй. Би өнөөдрийн АН-ын дарга. Ц.Туваан бол МоАХ-ны угшилтай залуу хүн. Тиймээс Ц.Туваан бид хоёрыг “Шонхор” гэсэн овгоор хамтатгаж үзэх хэрэггүй. Ер нь Монголчууд бүгдээрээ “Шонхор” овогтой. Хүннү гүрний эхнээс өгсүүлээд Эзэн богд Чингис хаанд хүртэл төрийн сүлд нь шонхор байсан. Одоо ч Монголын бахархалт шувуу шонхор хэвээр байна.  Би аль нэг фракцын лоббигоор намын дарга болоогүй. Би бүх гишүүдийн санал асуулгаар сонгогдсон намын дарга. Тиймээс надад аль нэг фракцыг илүү харах, танигдах шаардлага байхгүй.

 

-Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдсан тохиолдолд та хариуцлага хүлээх үү?

 

-Намын үндсэн дүрмийн хүрээнд тухай тухайн салбартаа сонгуулийн хариуцлагыг хүлээхээр тусгагдсан. Энэ дүрмээр явна. Мэдээж өрсөлдөөнд дундаас аль нэг намын нэр дэвшигч гарна. АН  Ерөнхийлөгчийн сонгуульд  ялагч байхыг  эрмэлзэнэ.   Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй. Ёсзүйн хувьд мэдээж тайлангаа тавина. Намын үндэсний бодлогын хороон дээр сонгуулийн дүнг хэлэлцүүлнэ.

 

-Үндэсний бодлогын зөвлөлийн 380 гишүүнийг хэзээ томилох вэ? Шалгуур нь ямар бол.

 

-УИХ-ын нэг мандат дээр ҮЗХ-ны гурван гишүүн томилогддог байсан. УИХ-ын 76 тойрог дээр таван Үндэсний бодлогын хорооны гишүүн томилогдохоор тооцож байгаа. УИХ-д сонгогдсон гишүүд Үндэсний бодлогын хорооны гишүүнээр шууд сонгогдох юм.  Үндэсний бодлогын хорооны гишүүнээ УИХ-ын гишүүн болгосон аймаг, дүүрэгт тэр суудал дээр нөхөн сонгууль болж нэг бол бонус маягаар тухайн аймаг дүүрэг Үндэсний бодлогын хороонд нэмж суудал авах эрхтэй байхаар дүрэмд зохицуулалт хийсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 6-нд урьдчилсан байдлаар төлөвлөж байна.  Бүх анхан, дунд шатны сонгуулийг бүх гишүүдийн хүрээнд хийхээр төлөвлөж байна. Ингэж  Үндэсний бодлогын хорооны гишүүд маань 76 тойргоос гарч ирэх юм.

 

-Их хуралд Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг,  С.Баярцогт нарын нөлөө бүхий гишүүд нь оролцсонгүй. АН-ын экс дарга  З.Энхболд “Ардчилсан нам олигархи, оффшорчдоосоо саллаа” гэж хэлсэн. Энэ ч бас олон нийтэд хүчтэй нөлөөлөх шиг боллоо.  Хуралд ирээгүй АН-ын лидерүүд ямар нэг тайлбар хийсэн үү, оролцохгүй болсон талаараа?

 

-Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Баярцогт нарыг оффшорчин ч юм уу, олигархи гэж  Монгол Улсын шүүх, хуулийн байгууллагын төвшинд тогтоогоогүй. Тогтоох нь битгий хэл, хуулийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа яваагүй. Бид  биенийгээ үндэслэл нотолгоогүйгээр шоглож гүтгэдгээ болих хэрэгтэй. Үндсэн хуульд заасан, шүүхээр хэнийг ч буруутай гэж тогтоогоогүй байхад хэнийг ч буруутайд үл тооцож болно гэсэн зарчим бий. Энэ зарчмаа л барина. Ч.Сайханбилэг надаас чөлөө авсан, яаралтай эмчилгээтэй байгаа учраас очиж амжихгүй нь чөлөө авахыг хүсэж байна гэсэн. С.Баярцогт, Н.Алтанхуяг хоёр тодорхой шалтгаан хэлээгүй. Гэхдээ хувь хүнд янз бүрийн шалтгаан гардаг.

 

Манай намд зөвхөн Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Баярцогтоор тогтохгүй ээ, үе үеийн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүн бий. Нэг хоёр хүнээр АН-ыг төлөөлөөд нөлөө бүхий хүн нь ирсэнгүй гэж харж болохгүй. Сайд дарга, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн дийлэнх нь өчигдрийн их хуралд ирсэн. 16 мянган гишүүн саналын эрхээ нээж чадаагүй учраас сонгуульд оролцож чадаагүй. Одоо бол дараа, дараагийн сонгуульд оролцох эрхийг нээгээд явж байгаа. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Алтанхуяг бол хийсэн ажил хэлэх үгтэй хүн худлаа гүжирдэхээ болимоор юм ийм тэнэг сэтгэлгээ монголчуудыг мөхөөж байсан шүүхээр тогтоогүй цуу гүжирдлэгт итгэдэг малнууд ямар олширч байнаа барин тавин гүтгээд л түүнд нь итгээд л өнгөрсөн 4 жил шиг их бүтээн байгуулалтыг сүүлийн 26 жил хараагүй мөнгөгүй ажил хаана ч хийдэггүй соц нийгмийн үеийн зардал ярьж хийсэн ажлыг нь гутаасан атаархуу новшнууд монгол ямар ч байсан биш манж хятадын шээснүүд шүү дээ
2017-02-14
Зочин:
Хулгайч зангаа гаргаж байх шив. Хариуцлага хулээхгуй гэнэ уу. За тиймдээ та нарт тэр зуйл даанч нэг байхгуй лдээ. Одоо ил тод хэлдэг болждээ цайрчихсан гарууд
2017-02-14
зочин:
Эрдэнэ дарга гуай одооноос эхлээд нохойтож байх шив дээ, Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга хариуцлага хүлээхгүй гээд тэгвэл АН хариуцлага хүлээдэггүй намын даргаар яадгийн, хэрэггүй ш дээ, Хариуцлагаас ЗУГТДАГ дарга гэж ямар юм байсийн тэрний оронд ажилдаа хариуцлагатай хүн тавь, Хариуцлагаас зугтдаг даргатай нам дараагийн Сонгуулиар яаж ялна гэж,,,,,,,,,
2017-02-13
зочинф:
АН , МАН гэдэг нам огт байхгүй....гагцүү МАНАН л гэж бий бүү март!!!!!......
2017-02-13
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2017-02-13
Баярцогт, Сайханбилэгтэн нараасаа салах хэрэгтэй:
АН Баярцогт мэтийн оффшорчид, Сайханбилэг мэтийн алиа салбадай нараас үтэр түргэн салж, тийм нөхдөд хаалгаа бүрэн хаах төдийгүй, хариуцлага хатуу тооцож байж л олон нийтээс дэмжлэг авна. Юун шүүх бэ, ёс зүйн хариуцлага гэж түүнээс том юм байдаг юмаа. Шүүхээр буруутай нь тогтоогдоогүй гээд Баярцогт мэтэд хариуцлага тооцохоо болино гэх юм бол Эрдэнэ минь зайл даа л гэж хэлмээр байна.
2017-02-13
mb:
darga bolchinguutaa zuv yariad ihellee kk.. hugiin muu tsoorhoi bag zuusen aluurchin
2017-02-13