Ардчилсан залуучууд ололт, сорилт, боломжоо хэлэлцэн чууллаа

img

Ардчилсан Залуучуудын Холбоо болон Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс хамтран өнөөдөр “Корпорэйт” зочид буудлын “Улаанбаатар” танхимд “Ололт-Сорилт-Боломж” хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага өнгөрөгч оны 11 дүгээр сард Үндэсний чуулганаа хийж, удирдлагын шинэ багаа сонгосон. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Удирдлагын зөвлөлийн гишүүд болон 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон нийт 112 хүн оролцож, 2017-2020 онд холбооноос хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, стратеги чиглэлүүдээ тодорхойллоо.

 

Хэлэлцүүлгийн үеэр АЗХ-ны ерөнхийлөгч С.Дэмчиг холбооны бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө, харилцаа холбооны талаар танилцуулсан бол Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн улс төрийн асуудал эрхэлсэн Жессика Кийган улс төрийн намууд залуучуудын байгууллагатайгаа хамтран ажилладаг олон улсын сайн туршлагуудыг хуваалцаж, УИХ, ЗГ-ын гишүүн асан,  АН-ын ҮЗХ-ны гишүүн С.Баярцогт “Улс төр дэх залуучуудын оролцоо” сэдвээр нэн сонирхолтой илтгэл тавьсан юм. Мөн модератор Н.Болд “Дизайн сэтгэлгээг стратеги боловсруулахад үр ашигтай ашиглах нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Хэлэлцүүлэгт оролцогчид энэ удаагийн уулзалтаар Ардчилсан Залуучуудын Холбооны төв болон орон нутгуудын удирдлагууд холбооны зорилт, хөгжлийн талаар нэгдмэл ойлголттой болсон тул цаашдын үйл ажиллагаа цэгцтэй, хурдтай болж жигдэрнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Элбэгээ баярцогт шоронд.явлаа бидний мөнгийг залилж авсан хужаа новш
2017-02-14
Зочин:
Зайлаа хошногуудаа
2017-02-14
Зочин:
Mundag zaluu daa.
2017-02-14