Бид Засгийн газраа шахна

img

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар намрын чуулганы үр дүнгийн талаар  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-“Эрдэнэ”-ийн 49 хувийг хууль зөрчин худалдан авсан гэдэг дүгнэлтийг Хууль зүйн Байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсэг гаргасан. Тэгвэл хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох уу?

 

-Засгийн газрын зүгээс хуулийн байгууллагад хандсан байдаг. Энэ хүсэлтийн хариуд Нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэх боломжгүй гэдэг хариу өгсөн. Засгийн газар “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авахдаа хууль зөрчсөн гэж үзвэл дараагийн шатанд хууль хяналтын байгууллагад хандаад явах эрх нь нээлттэй байгаа.

 

-МАН төр барьж байх хугацаандаа “Тавантолгой”-н төслийн эргэлтэд оруулах боломжтой юу?

 

-“Тавантолгой”-той холбогдсон асуудлыг эргэлтэд оруулах эсэхийг энэ Засгийн газар нухацтай судалж байгаа юм билээ. Бүлэг дээр танилцуулсан. Аль болох богино хугацаанд “Тавантолгой”-г эргэлтэд оруулах, ингэхдээ  бүрэн утгаар нь ажиллуулах шаардлага байгаа. Тийм учраас Засгийн газар хаврын чуулганд багтаад энэ асуудлыг Их хуралд оруулж ирэх болов уу гэж найдаж байна.

 

-Ерөнхийлөгч намрын чуулганы хаалтын үеэр “МАН-ын зарим гишүүд “Эрдэнэт”-ээр шантааж хийн Засгийн газраа огцруулах гээд байна” гэж байсан. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ Засгийн газрыг огцруулна гэх яриа ч гараад байгаа. Үүнд ямар тайлбар хийх бол?

 

-Ерөнхийлөгч тийм үг дурдаад өнгөрнө билээ. Манай намаас тийм зүйлийг хүлээгээд хэрэггүй байх гэдэг хариулт л хэлмээр байна. Бид Засгийн газраа шүүмжилнэ, шахна. Буруу зүйл хийх юм бол хариуцлагын асуудлыг хөндөж тавина. Энэ бүхнийг нийгэмд Ардын нам задарч байгаа юм байна, Засгаа унагаах гэж байна гэж тайлбарлах шаардлага байхгүй. Засгийн газар энэ бүрэн эрхийн хугацаанд ажиллаад явж чадна гэж итгэж болно.

 

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь нь ямар байдалтай байгаа бол?

 

-“Эрдэнэт” болоод томоохон төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг нээлттэй компани болгох тухай асуудал яригдаж байгаа. Нээлттэй компани гэдэг бол шударга, ил тод, тодорхой хэсэг нь IPO гаргаж хөрөнгийн биржээр худалдаа хийнэ гэсэн үг.

Арбитрын шүүхийн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр авсан. 50 сая ам.долларыг нь хохирол учруулсан гэж байгаа “Жаст” групийн талынхан барагдуулсан, одоо үлдэгдэл байгаа гэсэн асуудал яригдсан. Яг өнөөдрийн байдлаар Арбитрын шүүхээс шийдвэр гараад, Монгол Улсын Засгийн газар тийм төлбөр хийх гэсэн эцсийн шийд гараагүй байна. Гэхдээ залилан хийсэн хүмүүс нь тодорхой учир Засгийн газарт бус тэр хүмүүст шийдвэр нь очих болов уу гэж бодож байна.  

 

-УИХ дахь АН-ын бүлгээс намрын чуулганаар халамжийн хуулиуд батлагдлаа. Эдийн засаг хүнд байгаа үед халамжийн хууль батлагдах нь хэр зөв зүйтэй вэ?

 

-МАН зүүний чиглэлийн нам. Эдийн засгийн боломжоо бид маш сайн тооцсон. Өнөөдөр Монгол Улс дан зүүний чиглэлийн намтай болсон. АН ч яг л зүүний намын үзэл баримтлалаар ажиллаж байгаа.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gap:
Shaadag tairdas ve! IPO gechikhchee! Chi medekh yy?49 iig niigemjildeg chini mash tom yr dagavar dsguulna daa! Buruu ch bsan shyydeg gazar ni Ikh khursl bish! Ter Radnassed gdg sharmiissn khuushuur bol byr medekhgyi! Olon ulsiin khudaldaanii geree chini Nyamdorjoor zasuuldsg ch ed bish! Anduurchssn Ulaan khsmgaalagch nar ve?
2017-02-14
зочин:
худлаа худлаа яг шахаж харагдаа ч өөрөө харин шахуулчихвий дээ, хүзүүгүй намхан юмнууд хэзээ л нээх их үнэн юм ярьж байсийн Ам ажил 2 нь дандаа зөрнө,
2017-02-14
12457888:
Энэ муу МӨНДӨЛ чин юу гээд худлаа хошгироод байнаа.
2017-02-14
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-14