Малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэнэ

img

Одоогийн байдлаар 17 аймгийн 150 гаруй сум зудын нөхцөл байдалд орсон албан ёсны үнэлгээ гарсан байгаа. Эдгээр аймгийн иргэдэд Засгийн газар болон олон улсын байгууллагууд тусламжаа илгээж эхэлсэн.

 

Нэгдүгээр шатны хүмүүнлэгийн тусламжийг   өвөлжилт хүндэрсэн Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 5 аймгийн 1740 өрхөд үзүүлэхээр бэлтгэж байна.  МУЗН нь Олон улсын Улаан загалмай хорооны гамшгийн үеийн яаралтай тусламж үзүүлэх сангаас 160 000 швейцар франк,  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас 100 000 ам. долларын тусламжийг хуримтуулан түгээхээр бэлтгэж байна.    Нэг малчин өрхөд 100 ам. доллартай тэнцэх бэлэн мөнгөний тусламжийг “Хаан”банкаар дамжуулж хүргэнэ.  Мөн эрүүл мэндийн анхны тусламжийн багц тусламжид багтаж байна.

 

Олон улсын ан амьтныг хамгаалах нийгэмлэгээс малын эмчилгээний багцын тусламж үзүүлнэ.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ