Нийгэмчлэл: Бороо, Цагаан суварга, Төмөртийн овоогоор үргэлжлэх үү

img

 

Шинэ парламентын анхны чуулганыг “Эрдэнэт”-ээр дүгнэж зөв, бурууг хэлэлцэх хүн цөөнгүй байна. 65-ын бүлэг 200 хоногт амжуулсан гялайх ганц ажлаараа хувийн өмчийг төрийнх болгож нийгэмчилснээ нэрлэж байгаа нь энэ. Цагтаа цугладаггүй, санал бодлоо уралдуулж мэтгэлцдэггүй гишүүд чуулган хаахад гэнэт “сэрж” “Эрдэнэт”-ийн асуудлыг тал бүрээс нь дэвэргэж байгаад өндрийг нь авахуулаад баталчихлаа хэмээн шүүмжлэх хүмүүс ч бас захаас аван байна. Үнэндээ “Эрдэнэт”-ийн талаар үг хэлээгүй гишүүн үлдээгүй. Тоотой ганц хоёр гишүүнээс өөр “тоглогч”-гүй мэт харагддаг байнгын хороо, чуулганы танхимд энэ өдөр дуугарснаас дуугүй суусныг нь тоолбол амархан байв. Улсын данс улайсан үед  энэ мэтээр хувийн өмчийг улсад аваад хамаг зүйл сайхан болно гэж эрхэм гишүүд яриад байгаа. Тэгвэл ерөөсөө үлдсэн ордуудаа улсын нэрээр буцааж аваад төр өөрөө ухчихвал ирээдүй хамаагүй илүү гэрэлтэх юм биш үү гэдгийг энэ үйлдлээс харж болохоор.

 

Хэрэв ингэвэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гол тоглогч болж, энэ парламентын эхлүүлсэн төрийн өмчийг буцааж авах ажил цааш үргэлжлэх шинжтэй. Нэгэнт хүчээ авсан ажил УИХ-ын тогтоолоор батлагдсан 15 орд руу чиглэх вий. Ингээд үзвэл нийгэмчлэл “олны танил” томоохон орд болох Бороо, Цагаан суварга, Төмөртэйн овоо гээд цааш хөвөрч  чмагадгүй. Чуулганы танхимд  Д.Лүндээжанцан гишүүний хэлсэнчлэн улс орны эдийн засаг хэцүү байгаа өнөө үед түшээд нь эх оронч иргэний зориг гаргаад орд газруудаа төрдөө өгч болохгүй нь юу байхав.  Ч.Улаан гишүүний нэртэй хамт явдаг Төмөртэйн овооны цайрын орд, нийтэд ил болсноор Сү.Батболдынх гэгддэг алтны Бороо, МАК буюу Н.Номтойбаяр гишүүний мэдлийн зэс молибденийн Цагаан суварга ордыг нүнжигтэй эрхмүүд төрдөө буцаачихвал эх оронч, иргэний зориг гаргасан сайн үйлс болох нь гарцаагүй.

 

Монголын төр дандаа ийм ядуу даржин байхгүй  байлгүй дээ. Баян болчихоороо буцаагаад өгч бас болно үү дээ. “Эрдэнэт”-ийн жишгээр бол төрийн хамгаалалтад орж мэдэх 15 ордыг 2007 онд М.Энхболдын  тэргүүлж байсан Засгийн газарт тухайн үеийн УИХ-ын дарга  Ц.Нямдоржийн гарын үсгээр баталгаажуулсан байдаг. Тогтоолд стратегийн ач холбогдол бүхий ордоор Тавантолгой /чулуун нүүрс/  Нарийн сухайт  /нүүрс/, Багануур /хүрэн нүүрс/, Шивээ-Овоо /хүрэн нүүрс/, Мардай /уран/, Дорнод /уран/, Гурван булаг /уран/, Төмөртэй /төмрийн хүдэр/, Оюутолгой /зэс молибдени/, Цагаан суварга /зэс молибдени/, Бүрэнхаан /фосфорит/, Бороо /алт/, Төмөртэйн овоо /цайр, хар тугалга/, Асгат  /мөнгө/-ыг нэрлэжээ. 

Эдгээрээс Асгатын орд “Эрдэнэт”-тэй хамт улсын мэдэлд ирчихсэн,  Тавантолгой дээр төр, хувийн хэвшил талцсан байдалтай байгаа бол Багануур, Шивээ-Овоогийн ордод улс тодорхой хэмжээний хувь эзэмшдэг. Оюутолгой хувийн эзэнтэй, Төмөртэй ордыг  “БЛТ” компани эзэмшиж байгаад цуцалсан гэх. Бүрэнхааны фосфоритын орд “молекул” гэгддэг Н.Батбаярынх буюу Иргэний нийгмийн байгууллагууд хэдэн жил шүүхээр яваад бараагүй гэдэг. Ний нуугүй хэлэхэд “Эрдэнэт”-ээр эхэлсэн нийгэмчлэл Төмөртэйн овоо, Бороогийн орд, Цагаан суваргаар үргэлжлэх болов уу. 2012 онд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “15 ордын  жагсаалт гарсан ч Оюутолгойн ордоос бусад нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бөгөөд тэдгээрийн дотор Багануур, Эрдэнэтийн ордоос бусдынх нь лиценз хэн нэгэн этгээдийн нэр дээр ашиглагдаж байна” гэдгийг хэлж байсан удаатай.

 

Түүнчлэн энэ янзаар цааш явбал төд удалгүй УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  нефтийн компаниудыг төрийн мэдэлд авах ажлыг өрнүүлж мэдэх юм.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ugiin songolt buruu bna niigemchleh geegui ulsiin omchiig huuli bus argaar zavshih,huuli bus argaar horongojih gedeg zuil angitai eruuugiin huuliiin daguuu
2017-02-17
USA_s:
ene odoo yu bee? EBI-gin nohoi yu chi?! Hulgai hiisen hun shorond orohin orond hubin umchid haldlaa uhaanii yum yariad bi helmedglee ghgeed bainadaa? kkkk.....bugdiig ni archij hayahsan....
2017-02-16
Дрпр:
Хулгайг хураах естой
2017-02-16
Зочин:
БАС НЭГ ХООСОН ТОЛГОЙ ЦЭЦЭРХЭЖ. БАГААСАА ИЙМ ТЭНЭГ БАЙЖ БОЛДОГГУЙ ЮМ!!! ХУЛААН !
2017-02-16
Зах зээл гэж дэмий чалчаад яахав,:
Тархай бутархай суурьшсан 3 сая хүнтэй өргөн уудам нутаг дэвсгэртэй манай оронд зах зээл таарахгүй. Ер нь социализм нурсан гэж үзэн ядах хэрэггүй, тэр нийгэм боломжоо шавхаагүй байсан юм. Хамгийн энгийн жишээ, та Улаанбаатар хотоос хол байх тусмаа л эдийн засгийн хувьд төдий чинээ их дарамт эдэлж байгаа. Ингэж байхад төвлөрлийг багасгах тухай яриа чинь хоосон лоозон шүү дээ. Хувьчлаад бүх юм сайхан болно гэдэг бол зүгээр л луйварчдын луйвраа зөвтгөх арга. Манай улсад хөлс хүчээ гоожуулж бойжсон 1 ч баян байхгүй, тийм баян хүн 20хон жилийн дотор ч бий болчдог юм биш, бүгд л 70 жилийн социализмын өмч, газрын доорхи баялагийг л луйвардсан хүмүүс шүү дээ, түүндээ амташаад улсын гэсэн бүх л юмыг хуу хамахаар улайрч буй хүмүүс
2017-02-16
Зочин:
Сэтгүүлч Уяангаад баярлалаа . Сайхан санаа гаргажээ. Нефьт бол Монголын Стратегийн баялаг. Түүхийгээр нь зөөгөөд дуусгасанд орвол гацаагаад зогсож байсан нь дээр шүү. Нийгэмчилж болдог л бол нийгэмчилсэн нь ч дээр. ЧАМАЙГ ИЙМ ЮМ БИЧСЭНИЙ ЧИНЬ ТӨЛӨӨ ЦААДУУЛ ЧИНЬ БАЛЛАХ БАЙХ ДАА. УГ НЬ ЭСРЭГЭЭР БИЧИХ ЗАХИАЛГА ӨГЧ МӨНГӨ ТӨЛӨӨД БАЙГААМ ШД.
2017-02-16
Зочин:
ХУЛГАЙЛСАН БОЛ НИЙГЭМЧЛЭХ Л ХЭРЭГТЭЙ. ЮМЫГ ЯЛГАЖ САЛГАЖ ОЙЛГОНО. ЯМАР ХӨДӨЛМӨРЛӨЖ, ӨРТӨГ, БАЯЛАГ БҮТЭЭЖ БАЙГАА ХУВИЙН ХӨРӨНГИЙГ БУЛААЖ БАЙГАА БИШ. ТЭР БИТГИЙ ХЭЛ АМЕРИКТ ХҮРТЭЛ ХУУЛЬ БУСААР АШИГ ОЛСОН ТОМ КОРПОРАЦИ, КОНЦЕРНУУДАД АСАР ӨНДӨР ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ БАЙГААГ БИД БЭЛЭЭХЭН ХАРДАГ ШҮҮ ДЭЭ.
2017-02-16
Зочин:
ХУУЛЬ БУСААР ХУЛГАЙЛЖ АВСАН БОЛГОНЫГ БУЦААД НИЙГЭМЧЛЭХЭД БОЛОХГҮЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ. СОЦ- ЗМЫН ҮЕД БАЙСАН МАНАЙ ИХЭНХИ ӨМЧ ХӨРӨНГӨ 90 ОНООС ХОЙШ ОДООГИЙН ТОМ БАЯЧУУД БОЛСОН ХУЛГАЙЧ НАРЫН ГАРААР ОРООД ДУУССАН ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД БҮГД МЭДЭЖ БАЙГАА.
2017-02-16
Зочин:
ХУУЛЬ БУСААР ХУЛГАЙЛЖ АВСАН БОЛГОНЫГ БУЦААД НИЙГЭМЧЛЭХЭД БОЛОХГҮЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ. СОЦ- ЗМЫН ҮЕД БАЙСАН МАНАЙ ИХЭНХИ ӨМЧ ХӨРӨНГӨ 90 ОНООС ХОЙШ ОДООГИЙН ТОМ БАЯЧУУД БОЛСОН ХУЛГАЙЧ НАРЫН ГАРААР ОРООД ДУУССАН ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД БҮГД МЭДЭЖ БАЙГАА.
2017-02-16
иргэн:
нефьтын компаиудыг төр мэдэлдээ ав.үүнийг ху-намынхан лчадна.олон түмэн хүсэж байна,харсаар л байх болно.удахгүй сонгууль !!!!
2017-02-16
Хөтл:
Авах л хэрэгтэй
2017-02-16
Зочин:
Цагаан Суваргын ордыг зүгээр бэлгэнд өгсөн дөө Номтойбаярт
2017-02-16
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-16
zochin:
luivarchid luivraar avsan horongoo hezee ch erguulj ogohgui n oilgomjtoi. huviin ym gedeg bol hodolmorloj olson ed baylagiig heleh baihaa.ymar ch bank itgeed ih hemjeenii zeel ogdogguil bhgui yu.huivaldaj avilgadaj hucheer erh medlee ashiglaj ELBEGDORJ shig bol avdag baih aa.
2017-02-16
Irgen:
Ene Uyanga HHBanknaas ovoo heden togrog hahuulid avaad ingej bichij bgaa yum bhdaa, ugui bol uneheer erguu teneg mal yum bna. Toriin omchiig hulgailahaar huviih boldog yum uu? Elbegdorj chamaig bich gesen yumuu? Ha haha. Ard tumen har tsagaaniig yalgana shuu. Nyamdorj gishuun bolon MAN iin uil ajillagaag ard tumen myangan huvi demjij bgaa. Ta nartaa bayarlalaa.
2017-02-16