Авлига үүсэх боломжийг хаана

img

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд бие даасан найм, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 72, УИХ-ын 13 тогтоолыг хэлэлцэж, батлуулжээ. Намрын чуулганаар хийсэн ажлынхаа талаар Хуульзүйн байнгын хорооны дарга  Ш.Раднаасэд нар мэдээлэл хийсэн юм.  Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-Манай байнгын хороо намрын чуулганы хугацаанд хэд хэдэ чухал хуулийн төслийг хэлэлцэн бэлтгэж батлууллаа. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг батлуулсан. Мөн Цагдаагийн албаны тухай болон Дотоодын цэргийн тухай хуулийг баталлаа. Өмнө нь Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах асуудлыг хэн хариуцаж хийх нь тодорхойгүй байсан. Энэ бүхнийг нэгтгэж, хуулийг улам бүр төгөлдөржүүлсэн.  2003 онд батлагдсан  Арбитрын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Хуулийг энэ сарын 21-нд олон улсад танилцуулна.  Үүнээс гадна “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоол гаргасан. Монгол Улс 2005 оноос хойш Авлигатай тэмцэх хөтөлбөргүй явж ирсэн. Шинэ хөтөлбөр батлагдсанаар авлигатай тэмцэх эрх зүйн орчин боловсронгуй болгох, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг АТГ ирэх сарын 01-нээс өмнө эхлүүлнэ. Гол нь төрийн байгууллагын шийдвэрүүдийг ил тод болгох юм. Энэ нь авлига үүсэх боломжийг хаах юм.

 

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл баталсан. Үндсэн чиглэл бол Засгийн газар 2020 он хүртэл аль салбарын яамар хуулийг боловсронгуй болгох вэ гэдгийг тодорхойлох төлөвлөгөө гэж болно.

 

Ирэх хаврын чуулганаар 27 байгууллага, албан тушаалтанд хамрагдах 1470 зөрчлийг хянан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийг боловсронгуй болгоход иргэдийн санал хүсэлтийг тусгах шаардлагатай. Ирэх хаврын чуулган хүртэл Хууль зүйн байнгын хороо иргэдийн санал, хүсэлтийг нээлттэй хүлээж авах болно.

 

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Эдгээр хууль ирэх хаврын чуулганаар хэлэлцэх томоохон төслүүд юм” хэмээлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-16