Н.Амарзаяа гишүүний ээлжит хэнэггүйтэл

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа утааны асуудлыг хэлэлцэж буй байнгын хорооны хуралдаанд бохь зажилж, хэнэггүй царайлсан төрх нь камерын дуранд өртөж, багагүй шүүмж хүртсэн.
Тэрбээр өнөөдөр мөн ээлжит шүүмжээ цахим ертөнцийнхнөөс хүртэж байна. Оффшорыг шалгуулах ард түмний онц түр зөвлөлийн зохицуулагч С.Батчулуун УИХ-ын гишүүн Н.Амарзаяад хүсэлт гаргасан бололтой. Харин хүсэлтийг нь эрхэм гишүүн их л тоомсоргүйгээр, утсаар ярингаа хүлээн авсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна. Түүнийг “Энгийн зан заншил, хүндлэл мэдэхгүй, төрд байхад тэнцэхгүй, огт төлөвшөөгүй хүн гэдэг нь харагдаж байна” хэмээн шүүмжлэгчид олон байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ