Төсөвт зээлийн хүү дарамт учруулж байна
2017-02-17

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос мэдээлэл хийлээ. Тус байнгын хорооны намрын чуулганы хугацаанд 13 удаа хуралдаж, 11 хууль, 1 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцжээ. НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Намрын чуулганаар халамжийн чиглэлийн олон хууль батлагдлаа. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй үед төсөвт хэр хүндрэл учруулж байна вэ?

 

-УИХ-ын намрын чуулганаар 2016-2020 он хүртэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон нийгмийн чанартай томоохон хуулийг баталсан. Энэ нь хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгохоор энэ оны төсөвт эх үүсвэрийг нь баталсан. Боловсролын зээлийн сангийн хуулиар энэ оны төсөвт эх үүсвэрийг нь 103 тэрбум төгрөгөөр баталлаа. “Насны хишиг”-ийг олгоход 20 тэрбум төгрөг энэ оны төсөвт тусгагдсан. Энэ мэтчилэн дан ганц халамж гэхгүйгээр нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, хавтгайрсан халамжаас илүү нийгмийн хамгааллыг шийдвэрлэхэд зорьсон. Төсөв, эдийн засаг хүнд байгаа хэдий ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан асуудлаа намрын чуулганаараа хэлэлцэн баталлаа.

 

-Хаврын чуулганаар ямар асуудал хэлэлцэх бол?

 

-Хаврын чуулганаар нийгэмд чиглэсэн хэд хэдэн хуулийг манай байнгын хороо чуулганы хуралдаанд бэлтгэж оруулна. Залуучуудын хөгжлийн тухай, Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэгт мөнгөн тэтгэмж олгох, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн харилцааны тухай гээд хэд хэдэн хуулийг хэлэлцэнэ.

 

-ОУВС, Засгийн газрын хоорондын хэлэлцээр энэ долоо хоногт дуусгавар болно гэж байсан. МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газартаа чиглэл өгсөн гэх яриа гарлаа. Энэ талаар...?

 

-МАН-ын бүлгийн хуралдаанаар өчигдөр ОУВС-тай хийж байгаа хэлэлцээрийн талаар Засгийн газраас мэдээлэл сонслоо. ОУВС-гийн хэлэлцээрт орохоос өөр гарц байхгүй. ОУВС-гийн зүгээс өрийн дарамтыг ачаалал багатай яаж давах вэ, төслийн сахилга батыг хэрэгжүүлье гэсэн нөхцөлийг байгаа. Үүнтэй уялдуулж 2017 оны улсын төсөвт  тодотгол хийх нөхцөл үүсч болзошгүй.

 

-ОУВС манай талд хатуу нөхцөл, шаардлага тавьж байгаа гэж байна. Тэдний зүгээс ямар нөхцөл тавьсан бол?

 

-Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээр дуусаагүй байгаа. Хэлэлцээр дуусаагүй байхад мэдээлэл өгч болохгүй. Хамгийн гол нь эдийн засгийн бодлогын алдааг засч залруулахыг ярьж байгаа. Монгол банкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, Хөгжлийн банкнаас санхүүжилт хийсэн төсөл, төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессийн төсөл хөтөлбөрүүд бодлогын алдаа болж, төсвийн алдагдлыг бий болгосон. Үүнийг засч залруулах шаардлага тавьж байгаа юм билээ.

 

-Өнгөрсөн 4 жилд цалин тэтгэвэрийг  20 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж ярилаа. Цалин, тэтгэврийг цаашид нэмэгдүүлэх шаардлага байгаа. Хэр нэмэгдүүлэх бол?

 

-Манай эдийн засаг уул уурхайгаас хамааралтай, ирэх хоёроос гурван жилд экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ өсөх төлөвтэй байна. Тийм учраас өөдрөгөөр төсөөлж, эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүргэх зорилт тавьсан. Өсөлт энэ хэмжээнд хүрсэн нөхцөлд ажилгүйдлийн 8 хувь багасана. Төсвийн хамгийн гол зардлын нэг нь цалин, тэтгэвэр. Үндсэндээ 1.3 их наяд төгрөг.  Зээлийн хүү дээр ирж байгаа зардлууд маш өндөр болсон. Одоо бид 1.4 их наядыг авсан зээлийнхээ хүүнд төлж байгаа. Төсөв дээр байгаа хамгийн том дарамт болж буй зээлийн хүүгээ бууруулах шаардлагатай. ОУВС-тай хөтөлбөрт орж байгаа хамгийн гол нөхцөл бол зээлийн хүүгийнхээ дарамтыг бууруулъя, төсвийн алдагдлаа багасгая, эдийн засгийн өсөлтийг дэмжье гэсэн гурван бодлогыг явуулахаар  цалин, тэтгэврийг нэмэх боломж олдоно гэж бодож байгаа. Засгийн газар, УИХ 2016-2017 оныг эдийн засгийн хямралаас хохирол багатай гарах, 2018-2019 он эдийн засгийн өсөлтийг хангах он жилүүд байна гэж төлөвлөж байгаа.

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг саяхан 15 хувиар нэмсэн. Үүнтэй уялдаж цалингийн хэмжээ нэмэгдэх, тэтгэврийн хэмжээ нэмэгдэх ийм боломжуудыг олгож байгаа. Ахмадын тухай хуулиар хуучин тэтгэврийг зөвхөн инфляцитай амьжиргааны доод төвшин, инфляци, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж нэмнэ.

Н.Энх

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Enhamgalan eeree mahs ih zeeltei, huugee hasah gej bgaam
2017-02-19
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-18
zochin:
Zasrashgui teneguud um daa.
2017-02-17