Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас аймаг, дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн байгууллагууд руу ахмадын "Насны хишиг"-ийн санхүүжилтийг шилжүүлжээ. Ахмадууд "Насны хишиг"-ээ Хаанбанк, Төрийн банк, Капитал гэсэн гурван банкаар дамжуулан авах юм.
Засгийн газраас ахмадууд Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар жилд хоёр удаа “Насны хишиг” олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ 65-69 насныхан 50.000, 70-79 насныхан 80.000, 80-89 насныхан 150.000, 90 ба түүнээс дээш настнууд 250.000 төгрөгийг жилд тус тус авах юм.
Н.Энх
Уншиж байна |