Айлчлалаар ямар нэг хувийн компанитай уулзаагүй

img

Гэрэл зургийг MPA.mn

ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ, ОХУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн. Тэрбээр айлчлалын үр дүнгийнхээ  талаар мэдээлэл хийж, сэтгүүлдчийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Айлчлалын хүрээнд  "Ростех"-ийн удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан ч татгалзсан гэх мэдээлэл байсан. Үнэн үү?

 

-Энэ худлаа мэдээлэл байсан. Бид айлчлалын үеэр ямар нэг хувийн компанитай уулзаагүй. Хувийн компанийн зүгээс ч бидэнтэй уулзах ямар нэг асуудал яригдаагүй. Албаны яриа хэлэлцээрийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудал огт яригдаагүй. ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгөх үеэр ч энэ асуудлыг тодруулж асуугаагүй. Харин албан бусаар зоог барьж байхад С.Лавров сайд ОХУ-ын талтай холбоотой ямар нэгэн асуудал гарсан эсэхийг тодруулсан. Би хариуд нь, “ОХУ-ын хувьд ямар ч асуудал байхгүй. Хоёр улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд асуудал байхгүй. Бидэнд зөвхөн дотоодын асуудал байгаа” гэж хариулсан. С.Лавров сайд “Тэгвэл хоёр орны харилцаанд хамааралгүй юм байна. Ашгүй дээ” гэсэн. Ийм л яриа болсон.

 

-ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгээр Хятадын Ардын банктай хоёр тэрбум ам.долларын  своп хэлцэл хийхээр болсон. Своп хэлцлийн хэмжээг яагаад  нэмэгдүүлэх болов?

 

-ОУВС-тай хийсэн тохиролцоон дотор “БНХАУ-ын Ардын банк, Монгол Улсын Төвбанктай байгуулсан своп хэлэлцээрийг сунгана” гэсэн заалт орсон юм. Энэ асуудал дээр Хятадын Ардын банк албан ёсны шийдвэрээ гаргаж, сунгаж байгаа. Одоо хоёр банкны хооронд яригдаж хэлцлийнхээ хэмжээг жаахан нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа юм билээ. Яг хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх нь банкуудын хоорондын асуудал. БНХАУ-ын талаас энэ хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллана, судалж үзнэ гэсэн хариултыг өгсөн.

 

-БНХАУ-ын талаас нийтдээ хэдэн ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлэхээр болсон бэ?

 

-Эхний ээлжинд БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжийг өгөхөөр тохирсон.

 

-Засгийн газраас томоохон төслүүдийг хөдөлгөхдөө хоёр хөрштэй хамтрах асуудал ярилцсан уу?

 

-Ярилцсан. ОХУ-тай 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг тус улсын хөрөнгө оруулалт, технологи, хувийн хэвшлүүдтэй хамтарсан байдлаар томоохон төслүүд хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. ОХУ-ын тал үүнийг  дэмжиж байгаа. Ялангуяа төмөр зам, гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх асуудал дээр манай улстай хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Хятадын талтай яригдаж байгаа томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан  ажлын хэсэг очиж холбогдох яриа хэлэлцээрийг хийнэ. У.Хүрэлсүх сайд эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц гэсэн маш том салбаруудыг зангидаж, Хятадтай уул уурхайн, төмөр зам, эрчим хүч дамжуулах шугамуудын асуудлаар хэлэлцээр хийнэ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭХЭ:
МАН АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЛЭЭ. МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ОЮУНЫ ШҮТЭЭНИЙГ ХЯТАДЫН ГАМИНГУУДЫН ӨМНӨ ДАХИН НАВС УНАГАЛАА ТӨР БАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙСЫН БОЛ СЭНТИЙД СУУХ ГЭЖ ЯАСАН ИХ ЯАРАВ
2017-02-26
Asuult:
Улс төрийн намын өмч ч гэсэн ард түмний гараар бүтсэн баялаг. Түүнийг галдан шатааж, хажууснь байсан урлагийн галерейн соёлын өвийг дээрэмдэж төрийн цагдаа нарын өмнөөс чулуу зэмсэгмшидэж зэрлэг самуун дэгдээгчдийг залхаансцээрлүүлэх ёстой. Мөнх-Оргил харин хууль зүйн сайдын хувьд эмх журмыг сахиулах үүргээ гүйцэтгсэн
2017-02-25
Зочин:
МӨНХ-ОРГИЛ ГИШҮҮН ЭЭ... СОНГОГДСОН ТОЙРГИЙН ЖИРИИЙН ИРГЭДЭД ХЭЛЖ ЯРЬЖ АМЛАСАН АЖЛУУДАА АЖИЛ БОЛГООЧ ЭЭ... ДОЛООДУГААР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЮУ БОЛГОХ ГЭЭД БАЙНА... ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ЭНД ГЭРЭЭЛЭГДСЭНИЙГ ХЯНАЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ӨГӨӨЧ ЭЭ, ЯДАХДАА...
2017-02-24
Зочин:
МӨНХ-ОРГИЛ ГИШҮҮН ЭЭ... СОНГОГДСОН ТОЙРГИЙН ЖИРИИЙН ИРГЭДЭД ХЭЛЖ ЯРЬЖ АМЛАСАН АЖЛУУДАА АЖИЛ БОЛГООЧ ЭЭ... ДОЛООДУГААР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЮУ БОЛГОХ ГЭЭД БАЙНА... ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ЭНД ГЭРЭЭЛЭГДСЭНИЙГ ХЯНАЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ӨГӨӨЧ ЭЭ, ЯДАХДАА...
2017-02-24
Зочин:
яаж нэг юм ойлголцов оо? энэ сонин л байна шүү дээ
2017-02-24
Зочин:
Гудамжаар Монгол ын үр садыг нохой мэт буудаж байсныг их хаан харсан бол...
2017-02-23
Asuult:
Улс төрийн намын өмч ч гэсэн ард түмний гараар бүтсэн баялаг. Түүнийг галдан шатааж, хажууснь байсан урлагийн галерейн соёлын өвийг дээрэмдэж төрийн цагдаа нарын өмнөөс чулуу зэмсэгмшидэж зэрлэг самуун дэгдээгчдийг залхаансцээрлүүлэх ёстой. Мөнх-Оргил харин хууль зүйн сайдын хувьд эмх журмыг сахиулах үүргээ гүйцэтгсэн
Зочин:
Хятад шаахайнаас адис авсан харвардын коммунист
2017-02-23
Зочин:
Манайхан нэг шар мэдээ гарахаар түүнийг тойрч баахан сүржигнэх юмаа. Аливаа юмыг мэдэхгүй чадахгүй байж мэддэг чаддаг юм шиг ярихаа болих хэрэгтэй. Энэ нь нийгэмд үнэхээр хортой юм. Хүн болгон энэ хоронд нь хордох гээд байх юм. Ашгүйдээ. хоёр хөрштэйгээ ойлголцоод буцалтгүй тусламж хөнгөлттэй зээл авахаар болсонд баяртай байна. Одоо засгийн газраас ОУВС-аас хэрэгжүүлэх гэж байгаа төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, ойлголтыг ард иргэдэд хүргэх хэрэгтэй байна. Энэ хямарлаас гарах гарц мөн эсэх, Укрианы араас орох гээд байна гэсэн зарим хүмүүс яриад байгаа талаар
2017-02-23
Сонгогч:
ГХЯ-ыг тааруухан авч яваа сайд БНХАУ-д байгаа Консул нь Хятад иргэдэд виз дамлан зарж байгааг юу гэж ойлгох Монгол иргэдээ өмөөрч хамгаалах хүн ийм зүйлд хутгалдаж байгааг тогтоо
2017-02-22
Сонгогч:
ГХЯ-ыг тааруухан авч яваа сайд БНХАУ-д байгаа Консул нь Хятад иргэдэд виз дамлан зарж байгааг юу гэж ойлгох Монгол иргэдээ өмөөрч хамгаалах хүн ийм зүйлд хутгалдаж байгааг тогтоо
2017-02-22
Монгол:
Монгол Улсын нэр хүндийг гутаах, Хятадуудын өмнө доошоо оруулсан энэ лаларыг сайдаас нь огцруулж арга хэмжээ авах ёстой вюм биш үү???
2017-02-22
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-22
Зочин:
Яагаад ингэж гарчиг огоо вэ, мань хун оороо хэлээ юу, сэжигтэй л байна даа, Хятад айлчилсан манай эрх баригчид бугд л яамны хойд хаалгаар оргон гарч хувийн компаниудтай уулздаг уламжлал нэгэнт бийй дээ, тэрнийгээ бодож ингэж хэлээ юм болов уу
2017-02-22