Ард түмний амьжиргааны түвшинг царцааж байна

img

Гэрэл зургийг MPA.mn

 

АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийлээ. Хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс гадна АН-ын экс дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, Б.Ганбат нарын эрхмүүд оролцсон байна.

 

Хуралдаанаар ОУВС-гийн хөтөлбөр болон Хөгжлийн банктай холбоотой АН-ын гишүүдийг баривчилсан асуудлыг хэлэлцсэн байна.  АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

 

-ОУВС-гийн асуудлаар Б.Чойжилсүрэн сайд, Монгол банкны Ерөнхийлөгч нар мэдээлэл хийсэн. Бид энэ асуудлаар албан ёсны мэдээлэл өгөхийг гурван өдрийн өмнө шаардсан. Гэвч өнөөдрийг хүртэл мэдээлэл өгсөнгүй. АН-ын бүлэг, МАН-ын бүлэг улс орны хөгжилтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжийг олгох ёстой. Харамсалтай нь бид өнөөдөр урьдчилсан нөхцөл байдлын талаар мэдээлэл хомс байна. Б.Чойжилсүрэнгийн мэдээлснээр ХАОАТ, НДШ-ийг хөтөлбөрийн нөхцөлд багтаан нэмж байгаа нь өнөөдөр эдийн засгийн хүнд нөхцөлд байж боломгүй зүйл. Төсвийн зарлагыг танах талд анхаараагүй. Төсвийн орлого нэмэгдүүлэхэд анхаарч ажлаа хийж байгаа баялаг бүтээгч нарын татварыг нэмэхээр зорьсон нь анхараал татаж байна. ОУВС Монголын нөхцөл байдлыг дутуу үнэлсэн тал анзаарагдаж байна. Ард түмний амьжиргааг царцаах бодлого явуулж байна.

 

Өнөөдөр эрх баригч нар АН-ын бодлогын алдааг засч байна гэдгийг үгийг хэлж байгаа. Үүнтэй байр суурь нэгдэхгүй байгаа. Бидний харж байгаагаар бодлогын алдаа биш бодлогын зөрүү.  2012-2016 онд АН Засгийн эрхийг барьж байхдаа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эдийн засгийн хүндрэлээс гарах гол концевци барьсан. Эдийн засаг дахь уул уурхай, түүхий эдийн үнэ 2-3 дахин унасан нөхцөлд 1.5 тэрбум ам.долларын Чингис бондоор Монголын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг зорьж, ажлын байр, цалингийн хэрэглээг бууруулахгүй байхад анхаарч ажилласан. Ипотекийн зээлээр дамжуулан иргэдээ оронсууцжуулахад үр дүнтэй ажилласан юм.

 

Цалин нэмэхгүй, татвар нэмж, ард түмний амьжиргааны түвшинг царцааж байна. Тиймээс бид эцсийн дүгнэлтийг гаргаагүй байна. Бид зарчмын байр сууриа илэрхийлнэ. АН засаг барьж байх үед тэтгэврийн насыг бага хэмжээгээр нэмэгдүүлэх асуудал ярихад МАН-ынхан маш их эсэргүүцэж байсан. Гэтэл одоо хэрэгжих хөтөлбөрт Тэтгэврийн насыг өсгөх асуудлыг ярьжээ. Монгол хүний дундаж насаар өсгөх бодлого барьж байгаа нь зөв үү, МАН-ын үйлдэл өнөөдөр 180 градус эргэж байна.  ОУВС-гийн энэ нөхцөл байдлаар явбал 2016 оны  МАН-ын амлалт биелэх боломжгүй байна. Тийм учраас эрх баригчид үүн дээрэ анхаарах байх гэж найдаж байна. 2012-2016 онд АН 1.5 тэрбум ам.долларын зээл авсан. Харин өнөөдрийн ОУВС-гийн хөтөлбөрөөр 5  тэрбум ам.долларын зээлжих эрх нээгдэж байна. Илүү гарч байгаа 4 тэрбум ам.долларыг юунд зарцуулахаа хэлэх шаардлагатай. Бидний 1.5 тэрбум ам.доллараар хийсэн ажил олонд нээлттэй байгаа.

 

АН-ыг засаг барьж байх үед улсын төсвийг 6-7.6  их наядаар улсын төсвийг барьж болж байсан. Өнөөдөр МАН Засаг барьж байх үед улсын төсөв бараг 9 их наядад хүрч, өслөө. Тиймээс зардлаа танах бүрэн бололцоотой хэмээлээ.

 

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг өчигдөр АТГ-аас баривчилсан. Энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Хөгжлийн банктай холбоотой асуудлаар АН удаа дараа байр сууриа илэрхийсэн. Хөгжлийн банкны зээл бүгд эзэн холбогдогчтой. Үндсэндээ ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан. Үүнд ялгавартай, улстөржсөн байдлаар хандаж байгааг бид буруу гэж үзэж байна.  Зорилготой улс төрийн үйл ажиллагаа болгож байгаад харамсаж байна. Бид хоёр андыгаа ямар нэг байдлаар хулгайлж, хумсалж, идсэн уусан гэж бодохгүй байна. Баривчилгаа хийхдээ ар гэрт нь хэлээгүй, өмгөөлөгчийг нь гарсан хойно гэнэтийн баривчилгаа хийсэн. АН гишүүдээ хамгаалах үүрэгтэй. Хүний эрх ноцтой зөрчигдлөө. Хоёр гишүүн оргон зайлах оролдлого хийгээгүй. Дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ хүмүүсийг байцаалт авах нэрийн дор яагаад гэнэтхэн баривчлав гэдэг нь хүний эрхтэй холбоотой асуудал. Ямар ч тогтоол шийдвэр байхгүй. Эдийн засгийн үйл явцыг улс төрийн үйлдэл болгохыг хүлээн зөвшөөрч болохгүй. Хөгжлийн банкны асуудлаар  шалгах бол АН-ын гишүүдийг ч, МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой.

 

Ардчиллын үнэ цэнийг нухчин дарах бодлого дэндүү хүчтэй явагдаж байна. Энэ нь эргээд 26 жилийн өмнө байсан хуучин бодлого руу явуулж байгаа юм. ОУВС-гийн эерэг сөрөг мэдээлэл олон нийтийг талцуулж байна.

 

Улстөрчдийг баривчилж байгаа баривчилгаа МАН-ын, М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна уу гэж харж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаанаас эхэлж байна. Энэ бол байж болшгүй зүйл гэсэн юм. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж:

 

-ОУВС болзол тулгадгаас хэлэлцээр хийдэггүй. Өнөөдөр ОУВС-тай хийж байгаа энэ саналын үр дүнд эдийн засагт хүндрэлтэй зүйл их гарах нь. Засгийн газар эдийн засаг хүндэрсэн үед татвар нэмж байгаа нь байдлыг улам бүр дордуулж байна. Зардлыг танах тал дээр ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Төрийн албан хаагчдын тоог 15 хувиар танахад ойролцоогоор 800 орчим тэрбум төгрөг хэмнэнэ. Төрийн албаны зардлыг 5 хувиар танахад 450 тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Үүнийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх юм. ОУВС эдийн засгийг хумьж, хөгжлийг удаашруулсан зүйлийг санал болгож байна. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх байх. АН-ын бүлэг төсвийн зардлыг багасгаж, төрийн албан хаагчдыг танах тал дээр асуудал тавих болно гэлээ.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-22
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-22
Зочин:
ediin zasag humigdiishdee tatvar nemhiim bol yana daa bidnig sohruulhene dee ene gadaadiihan
2017-02-22