УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана
2017-03-01

УИХ-ын намрын чуулган завсарласан хэдий ч ээлжит бус чуулган хуралдахаар болсон. УИХ-ын ээлжит бус чуулганаар 2017 оны Улсын төсөвт тодотгол хийж, зарим татварыг нэмж, орлого бүрдүүлэх шаардлагатай болсон билээ. 

 

Учир нь манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт авахаар болсон. Энэ хүрээнд хэлэлцээрийн дагуу Засгийн газар найман төрлийн татварыг нэмэх юм. Сар шинийн өмнөхөн Засгийн газар хуралдаж, 2017 оны улсын төсөвт тодотголыг УИХ-д өргөн барихаар шийдсэн байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх даваа гаригт буюу энэ сарын 6-ны өдөр эхлүүлэхээр товложээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Аймаг суманд засаг даргын орлогч ямарч хэрэггүй ,зарим аймаг 2 орлогчтой болсон том жип унана ичээчээ ямар ухаан байна
2017-03-02
Зочин:
Зээлийг зээлээр төлдөггүй. Тэгвэл дампуурна. Бүсээ чангалж төлдөг. Гэхдээ монголд ард түнийхээ бус авилгачдийн бүсийг жаахан чангалахад л өрөө амархан төлнө. Өнөөдөр төрийн албанд 170 гаран мянган хүн ажиллаж байгаагаас бидний судалж тооцоолсноор 21000 хүн ЦҮНХ БАРИГЧ гэх албан тушаалд ажиллаж байна. Энэ хүмүүс манай нийгмийн жинхэнэ идээ бээр болж байна. Тэд хээл хахууль авах ,зуучлах, тендер будлиантуулах, хов зөөх, шудрага хүмүүсийг матах гээд л муу муухай болгоныг хийж байна. Мөн доороо хоёроос гурван гар хөлтэй болсон байна. Тэд жилдээ л гэхэд шууд цалингийхаа төсөвт 300 тэрбум төгрөг, албаны өрөө унаа бусад хангамж нийгмийн даатгал гээд яривал доод тал нь 500 тэрбумаас хол давна. Дээр нь эдгээр хүмүүсийг гайгаар энэ их өр зээл бий болж ядуурал гуйланчлал, намаар ялгаварлах үзэл ажилгүйдлэл хээл хахуул цэцэглэн хөгжсөн. Тиймээс энэ хүмүүсийг гар хөл бологсдтой нь төрийн албанаас цомхтговол өр зээлээ амархаан төлөхөөс гадна улс орон хөгжинө. Сонгууль бүрийн дараа ЦҮНХ БАРИГЧ гэдэг
2017-03-02