Нийслэлийн АН-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд:
-Баянзүрх дүүргийн Засаг даргыг хууль бусаар томилсон шийдвэртэй холбогдож ноцтой асуудлууд үүслээ. Орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн АН-аас нэр дэвшин өрсөлдсөн төлөөлөгчид ялалт байгуулж, олонх болсон. Гэтэл нийслэлийн Засаг дарга хууль бус шийдвэр гаргаж, дүүргийн Засаг даргыг батламжиллаа. Үүгээр барахгүй цагдаа нар иргэд рүүгээ халдаж, ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэлээ. Өнөөдөр Баянзүрх дүүрэгт болсон бужигнааны үеэр тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон АН-ын Уланмбаяр, Батдэлгэр баривчлагдсан. Ийм бусармаг үйл явдалтай нийслэлийн АН тэмцэнэ. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Н.Эрдэнэболд сайн дураараа огцрох ёстой. хэмээлээ.
Уншиж байна |