Ерөнхийлөгчид дүн тавих “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг эхэллээ

img

 

Монголын медиа корпорациас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг “Чингис” зочид буудлын хурлын танхимд яг одоо эхэлж байна. Энэ удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон “Ардын эксперт”-үүд оролцож Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн найман жилийн ажилд дүн тавихаар цуглаад байгаа нь энэ.

 

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ямар санаачилга гаргав, ямар үр дүнд хүрэв, Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд ямар хэмжээнд үнэлэгдэж байна гэдэгт дүн тавих юм. Ийнхүү сэдэвчилж байгаа нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал нь өргөн хүрээтэй, найман жил буюу хамрах хугацаа урт байгаатай холбоотой.

 

Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал нь өргөн хүрээтэй, найман жил буюу хамрах хугацаа урт байгаатай холбоотой.

 

Зөвлөлдөх санал асуулгын явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг сонсож, мөн эсрэг санаа бодол, сөрөг үнэлгээ бүхий нийгмийн хэсгийнхний үгийг тэнцвэртэйгээр хүлээн авч, жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэх, тайлан тавьсан албан тушаалтан болон эсрэг санаа бодол бүхий нийгмийн бүлэглэлүүдээс асуулт тодруулга авсны дараа нууц санал хураалтаар үнэлэлт, дүгнэлтээ гаргах юм. Мөн энэхүү үнэлэлт, дүгнэлт өгөх явцыг хараат бус, хөндлөнгийн МЕС судалгааны төв хянах бөгөөд дүнг нэгтгэн гаргах ажлыг тэд хариуцах юм. Тиймээс өнөөдөр болж буй Зөвлөлдөх хэлэлцүүлэг, санал асуулгад оролцогчид нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажилд хараат бусаар бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой гэсэн үг.

 

Нөгөөтэйгүүр, дэлхий даяар төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, шийдвэр гаргалтад олон нийт итгэхээ больж, сонгуулийн идэвх жилээс жилд суларч буй зэрэг хүндрэлүүдийн зөв шийдэл нь иргэдийн оролцоо, тэдний санаа бодол, үнэлгээ болж байна. Тухайлбал, дэлхийн 30 гаруй оронд зөвлөлдөх ардчиллыг амжилттай туршиж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаа оновчтой тодорхойлох, эрх бүхий албан тушаалтны ажлын тайланг хэлэлцэхэд түлхүү ашиглаж байна.

 

Зөвлөлдөх ардчилал нь мэдээлэлжсэн иргэдийн ул суурьтай хэлэлцүүлгээр бодитой үнэлгээ гаргаж, шийдвэр гаргалтыг бодитой, урт настай, иргэдийн дэмжлэгтэй болгодог орчин үеийн аргачлал юм. Ийнхүү дэлхийн олон улсууд Зөвлөлдөхийг эрхэмлэх болсон бөгөөд бид ч гэсэн "Зөвшилцсөнөөс Зөвлөлдсөн нь дээр" уриан дор эрүүл, бодитой, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурласан арга зүйг улс төр, нийгмийн үйл ажиллагаанд хэм хэмжээ болгон нэвтрүүлэхийг зорьж байна.

 

Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэн олон жишээ бий.

 

Дашрамд дурдахад, Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэн олон жишээ бий. Хамгийн анх Улаанбаатар хотын удирдлагууд Зөвлөлдөх санал асуулгыг хэрэгжүүлж, ойрын үед хэрэгжүүлэх 14 том төсөл, хөтөлбөрийг иргэдээр эрэмбэлүүлж, хэрэгжүүлэх хугацааг тогтоолгон, ач холбогдлыг үнэлүүлж байсан удаатай. Мөн Монголын медиа корпорацийн санаачилгаар Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүрэгт Зөвлөлдөх аяныг амжилттай зохион байгуулсан туршлагатай билээ.

 

 
 
 
 
 
 
 
 
 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол хүн:
Ингэж ардын нэрийг барихаа боль. Би Монгол хүн, ард хүн үрт дуулаагүй байхад наад хэлэлцүүлэг чинь эхэлчихлээ. Зохиож байгаа хүмүүс нь найдвартай гэснээ сонгож авсан гэж наана чинь оролцож байгаа хүн утасдаж хэлж байна.
2017-03-06
ss:
Balai um hiigeed. Ard tumen yaduu baihad oilgomjtoi bizdee
2017-03-06
Балдан:
Элбэгдоржийг худлаа магтсан хүмүүсийн цугларалт болно. Ойлгомжтой шүү дээ. Дахин сонгуулахаар ч санал гаргаж хуулинд өөрчлөлт оруулна гэж зүтгэх нөхдүүд гарна. Элбэгдоржийг магтвал тэмцэлд босох хүмүүс олон байгаа
2017-03-06
Зочин:
setgetsiin ovchtei hun gej yum meddeggui huntei zodoldhoor dorvon moch hyzgaargui hiisdeg medeegui
2017-03-06
Egy:
Show shu de, Odoo baahan Elbegdorjiig magtsan ulsuud tsuglarna daa. he he
2017-03-06
ZOCHIN:
HEREGGUI OLON SUDALGAANII HEREG YUN.MONGOL IRGEDIIN AMDRAL YMAR BAINA. TER L GOL DUN N.ERONHIILOGCH OOROO HERHEN BAYJSAN N OOR BAIH AA.ERONHIILOGCH MAANI BOL BAYJSAN TARGALSAN HUDAL CHALCHDAG ENE TER N BOL SAINLDAA.
2017-03-06
irgen:
Элбэгдоржийн зохион байгуулж байгаа шоу л биз дээ.
2017-03-06