Н.Энхболд, З.Нарантуяа нарт төрийн одон гардуулав

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаар Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг Сүхбаатарын одон, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяаг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2017.03.06/ гардуулав.

 

 

 

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монгол Улсын Их Хурлын гишүүдийг төрийн одон, медалиар шагнасныг сар шинийн өмнө гардуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, З.Нарантуяа нар  тойрогтоо ажиллаж байсан учир өнөөдөр шагналаа гардсан юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ayataihaan avgai bna shuu ene chini
2017-03-07
Зочин:
Номшнууд аа яасан гж энгэр цоолно вэ түй түй түй
2017-03-06
Oboo doo wasington hot MGL compan aas:
Nudee Olson shanaluud bn. Bayrllaaaa Er ooooo! Mr Baynduuren heseg nuhdiin hamt manauhaar uilchluulj Naigaaraa falls ybj baisan iig dur san bn. Toloh daruu aragagui L toriin har Hun bn lee Dee tanii Nohor. Ooroo ch Saihan Busgui um. As jargaltai ybaarai . Jambal
2017-03-06
zochin:
Mongol ulsdaa yu hiigeed odongoor shagnuulav daa. Tor tumen nudtei. Bi 2 nudtei.
2017-03-06
Зочин:
Хөөрхий тэр Баасанхүү гишүүнийг шагнах бүлэг байхгүй юм даа. Зодоон Ч Номт хүртэл алтан гадас авсан биз дээ
2017-03-06
Zochin:
SHangan 5 shahruun 3uud yagaad bie biedee odon uguud bn neg tom darga bolgoh geed bn u muu hulgaichuud
2017-03-06
Зочин:
Narantuyadaa bayar hurgey.Chi shu gej heliy dee.
2017-03-06
зочин:
Энэ хоёр хүнийг чинь харин нэг олоод шагнасан байх чинь вээ та минь ээ. амжилт хүсье Баяр хүргэе. Нүдээ олсон байна гэж би хувьдаа баяртай байна
2017-03-06