Б.Пүрэвдоржийн зарласан оффшор данс эзэмшигчид

img

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор толгойлуулсан АН-аас нэр дэвшиж сонгогдсон нэр бүхий таван гишүүн УИХ-ын даргад 2017 оны хоёрдугаар сарын 24-нд нэгэн тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Тэр нь Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банк дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, олон нийтэд мэдээлэх, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн оффшор бүсийн банкинд байршуулсан хөрөнгө хууль бус болохнь нотлогдсон тохиолдолд уг этгээдтэй ашиг сонирхол нэгтэй, ураг төрлийн холбоотой иргэнийг төрийн албанд наймаас доошгүй жилээр ажиллахыг хориглох, одоо төрд алба хашиж байгаа тохиолдолд төрийн албан тушаалаас нь чөлөөлөх, эргүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барих чиглэлийг Засгийн газарт өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл юм.
 
 
Үүнийг нь УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авчээ. Тиймээс ирэх хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх боломжтой юм.
 
 
Төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “...Монгол Улсын  Их Хурал хаврын ээлжит бус чуулган зарлаж, хуралдуулах гэж байна. Энэ ээлжит бус чуулганаар эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг, тодруулбал, ОУВС-гийн хөтөлбөрийг хэлэлцэх юм. Монгол Улсын эдийн засагт хүндрэл учруулсан гол шалтгаан бол төрийн өндөр албан тушаалтнууд төрийн болон ард иргэдийн хөрөнгийг зувшуулан оффшор бүсийн дансанд байршуулсан явдал. Өнөөдөр энэ тогтоолын төслийг өргөн барьсан бас нэгэн шалтгаан нь  Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой. Тухайн үеийн МАН-ын дарга, МУ-ын ерөнхий сайд асан С.Баярын найз Жаст ХХК-ны захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банкинд 109 ам.сая долларын барьцаанд Эрдэнэт үйлдвэрийг тавьсан. Өнөөдөр Монгол Улсад мөнгө угаалтын эсрэг хууль хэрэгжиж байгаа. Энэ хуулиар 20,000 ам.доллараас дээш гүйлгээг бүрэн хянадаг болсон. Гэтэл үүнээс 5500 дахин их буюу 109 ам.сая доллар Монгол Улсад орж ирэлгүй, хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон байна. Тэгэхээр Стандарт банкнаас зээлсэн 109 сая ам.доллар оффшор бүсийн банкинд хөрөнгө болж байршиж байж магадгүй гэж үзэж байгаа. Тиймээс энэ хөрөнгийг шалгах зорилгоор өргөн барьж байгаа” гэлээ. Түүнчлэн Б.Пүрэвдорж гишүүн “...ХЗДХЯ-наас өргөн барьж байгаа оффшор бүстэй холбоотой хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй хэдэн сар болж байна. Хэлэлцэгдсэн ч оффшор бүсэд хөрөнгө хадгалдаг хүмүүсийн нөлөөлөл орж байгаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь хууль бусаар олж авсан хөрөнгөө оффшор бүсэдхадгалсан хүмүүсийг хэрхэх талаар энэ хуулийн төсөлд нь тусгаагүй. УИХ дахь АН-ын бүлэг энэ хуулийн төслийг хатуу нөхцөлтэйгөөр урагшлуулахыг хүсч байгаа. Гэтэл энэ хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй удаад байгаа шалтгаан бол МАН дахь оффшор бүсэд хөрөнгө эзэмшдэг хүмүүсийн нөлөөлөл байна. Тиймээс үүнд маш хариуцлагатайхандах хэрэгтэй” гэсэн юм.
 
 
Гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл хавсралттай. Уг хавсралтад Оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан байна.
 
 
1.“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү. Түүнтэй ашиг сонирхол нэгтэй, хамт шалгах шаардлагатай хүмүүсээр Ерөнхий сайд асан С.Баяр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байхдаа 100 сая ам.долларын баталгаан дээр гарын үсэг зурсан Ч.Ганзориг, дээрх баталгаа гаргах үед ТӨХ-ны дарга байхдаа гарын үсэг зурсан, одоогийн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын ерөнхий захирал байхдаа 40 сая ам.долларын баталгаанд гарын үсэг зурсанТ.Очирхүү нарыг нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, 2007-2009 оны хооронд тэр үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайдС.Баяр, ТӨХ-ын дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар УБТЗ болон “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Жаст” компанид баталгаа гаргаж өгсөн. Гэвч 2016 оны есдүгээр сарын Лондонгийн Арбитрын шийдвэрээр уг өрийг дээрх хоёр компани төлөөд эхэлсэн.
 
 
2. Бизнесмэн Сү.Бат-Очир. Ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн ах. Тэрээр нэг оффшор данстай бөгөөд түүнд нь байх хууль бус орлого нь “Бороо гоулд” ХХК, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаахудагийн уурхайтай холбоотой байж болзошгүй гэнэ.
 
 
3. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан. Оффшорт долоон данстай энэ эрхмийн хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргасан 100 саяам.доллартай холбогдож болзошгүй.
 
4. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал асан тэрээр оффшорт хоёр данстай. Төмрийн хүдэр үнэтэй байх үед төмрийн хүдрийг хоёр гэрээгээр экспортолж, их хэмжээний орлого нуусан байж магадгүй гэнэ. Энэ асуудлаар нь түүнийг 2012-2015 оны хооронд шалгаж байжээ.
 
 
5. Сангийн сайд асан Я.Очирсүх оффшорт нэг данстай гэнэ.
 
 
6. НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай.
 
 
7. НИК, Петровис ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Оюунгэрэл “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхайтай холбоотой хууль бус орлого олсон байж болзошгүй.
 
 
8. С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд 1981 онд төрсөн. Оффшорт дөрвөн данстай. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болонУБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
 
 
9. С.Баярын том охин Б.Нандин /1977 онд төрсөн/ болон Энрико Дел Каса оффшорт хоёр данстай. Хууль бусорлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болонУБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
 
 
10. С.Баярын бага охин Б.Хонгор. 1992 онд төрсөн. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
 
 
11. УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшорт нэг данстай. Түүнийг Сангийн сайд байхад Оюутолгойн гэрээ зурагдсан байдаг. Хууль бус орлого нь “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхай, “Оюутолгой” ХХК-тай холбоотой байж болзошгүй.
 
 
12. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оффшорт нэг данстай. Тэрээр өмнө нь байгаль орчны сайдаар ажиллаж байсан.
 
 
13. НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн. Оффшорт нэг данстай. Хууль бус орлого нь хууль бусгазрын наймаатай холбоотой байж болзошгүй.
 
 
Ийн оффшор данс нь ил болсон 13 хүнтэй холбоотой мэдээллийг шалгуулах нь зүйтэй гэж Б.Пүрэвдорж тэргүүтэй гишүүд үзжээ. Эндээс үзвэл нэр дурдагдсан хүмүүсийн дийлэнх нь МАН-ын харьяа хамааралтай байна. Тиймээс эрхэм гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийг ажил хэрэг болгож, УИХ-аас тогтоол гаргаж, улмаар Засгийн газар хуулийн төсөл боловсруулна гэдэг юу л бол. Харж л байя.
 
 
Б.ОЧИР
 
 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Хуснэтийн зарим хэсэг онгорхой, АН аас ганц хун нэг л итгэл унэмшилгуй бнаа. Хуний нэр терд халдаж байгаа юм биш байгаа. Хуультай шуу.
2017-03-09
Зочин:
БИД ОДОО ИЙМ ЮМ ЯРИАД СУУЖ БАЙХ НЬ МОНГОЛЫН ЭМЭГНЭЛ ЮМ ДАА ШАЛ ООР БАЙЖ БОЛОХ БАЙЛАА МАНАН Г ЗАМХРААХ ХЭРЭГТЭЙ УНДСЭН ХУУЛ Д ООРЧИЛТОО ХИЙ ТЭГЭХДЭЭ ЭНЭ БАЯР МЭТИЙГ ЯАХАА УР УДАМЫГ НЬ ХУРТЭЛ ДАВРААЖ ОНТ БОЛОХГУЙ ЭНЭ БАЯР НЭЭХ ОЛОН ЖИЛ БОЛОХГУЙ ГЭДСНИЙ АРК ТУСАЖ ТАРЧИЛЖ УХНЭ ТЭР ЯАХАВ МУУ ЮМ ТЭГЭЭД НЭГ УХЭЖ ДАЛДАРНА ХАРИН АХИЖ ИЙМ ХОРТ ХУЛГАЙЧУУДААС Л МОНГОЛОО ЭМЧИЛЭХ ООРЧИЛТ Л ХИЙНЭ ДЭЭ
2017-03-09
zochin:
ОРИГ МОНГОЛ ЦУСАНД БАЙДАГ ШУДАРГА ЗАН ЧАНАР НЯМДОРЖ ПҮРЭВДОРЖ АЮУРСАЙХАН ЗЭРЭГ ХЭД ХЭДЭН ГИШҮҮДЭЭС ХАНХАЛЖ БАЙГААД ТҮМЭНТЭЭ ТАЛАРХАЯ. МОНГОЛ УЛС ШУДАРГА БАЙХДАА ХҮЧИРХЭГ ШҮҮ. БҮҮ УМАРТ.
2017-03-08
Зочин:
үнэхээр л баруун монголын мах цусны тасархай мөндөө намар мэ.овогтыг улайтал нэг аваад хаясан баярласан гэж одоо энэ, чамаас өөр зориглох шийртэй аавын хүү энэ их хуралд лав байхгүй баяр хүргье дэмжнээ пүүжээгээ амжилт шөөөөөөөө
2017-03-08
ЗОЧИН:
ҮНЭХЭЭР ҮНЭН БОЛ АРД ТҮМЭН ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛЧУУД АА ХЭТ ХҮЛЦЭНГҮЙ ЗАН ЧИНЬ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ТӨДИЙГҮЙ МОНГОЛ УЛС ОРШИХ УУ ЭС ОРШИХ УУ ГЭДЭГ ДЭЭР ТУЛААД БАЙНА СЭРЭХ, БОСОХ, ТЭМЦЭХ ЦАГ БОЛСОН БИШ ҮҮ
2017-03-08
ЗОЧИН:
ҮНЭХЭЭР ҮНЭН БОЛ АРД ТҮМЭН ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛЧУУД АА ХЭТ ХҮЛЦЭНГҮЙ ЗАН ЧИНЬ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ТӨДИЙГҮЙ МОНГОЛ УЛС ОРШИХ УУ ЭС ОРШИХ УУ ГЭДЭГ ДЭЭР ТУЛААД БАЙНА СЭРЭХ, БОСОХ, ТЭМЦЭХ ЦАГ БОЛСОН БИШ ҮҮ
2017-03-08
bayraa:
Ene opshior bvced shudraga bucaar olcon mengee hiideg gej oilgodog iimd ternehdiig bvgdiig shalgah shaardlagatai ene hvmvvciin diilenh man namiinh bna negee aniin shunaliin tulamnuudiig shalgaach
2017-03-08
Иргэн:
Пvрэвдорж зев юм хийх гэж байгаад олон тумэн талархаж байна. Гэхдээ МАН-аас гадна АН -н Бат-vvлийн хvv. Чулуудай гм эрхэмvvдийг яагаад нэрлэхгvй байна. Энэ чинь л таныг жинхэнэ эх оронч хvн мен эсэхэд эргэлзvvлж байна. Намын эрх ашиг улсын эрх ашгаас дээгvvр тавигдаж байгаагийн тод жишээг чи харууллаа.
2017-03-07
зочин:
Баяр илчлэгдвэл Элбэгдорж баригдана энэ хоер түрийвч нэгтэйшдээ тэгхээр пүрэвдорж муу элбэг ахаараа туг тахихнээ.
2017-03-07
Зочин:
MANgaruud uursdiiguu shalgaj shorond hiih uu? Hezeech ugui Ardchilsan namiihan bol harin hunii uuriin hamaagui barij shalgaj chadna
2017-03-07
зочин:
захчин хүний ясанд нь байдаг зан өөрийгөө мэдэхгүй хүний мууг үзэх
2017-03-07
зочин:
захчин хүний ясанд нь байдаг зан өөрийгөө мэдэхгүй хүний мууг үзэх
2017-03-07
зочин:
захчин хүний ясанд нь байдаг зан өөрийгөө мэдэхгүй хүний мууг үзэх
2017-03-07
Зочин:
Ихэнх нь МАН-ны нөхдүүд байна. Өөрсдийгөө шалгахуу
2017-03-07
Зочин:
М.Гандий - ийн сургаалийн бүр 1 - рт Өөрийн хөдөлмөрөөрөө олоогүй хөрөнгө эзэндээ мөхлийг авчирдаг. Энэ бол гарцаагүй үнэн үг. Баярын охид хөөрхийс, хэцүү байгаа л даа.
2017-03-07
Мгл:
УИХ-нгишууд,сорог хучнии булэг байж дорвитойхон далайцтай ажиллаж тодорхой улс,байгууллагад хандаж мэдээлэл солилцож,монголыг тоносон дээрэмчдиин тодорхойлолтыг дэлхии ниитэд цацаж,монгол улсыг хорин хэдэн тэрбумын оронд оруулсаныг,тэд гадны ямар компани хумуус улстай хамтарсаныг ил тод хэвлэлд тавьж,оффшор данстнуудын талаар тодорхой мэдээлэл тавилдаа.Одоо та нар бол цэрэн мэтиин идэвхитэй ганц бие хунээс ч дор байнашуу
2017-03-07
uhernuud hutsaa:
MUUSAIN BOOLUUDAD IIM TOM MUNGU YAMAR HAMAATAIN TALHNIIHAA ARAAS DUUGAI L MARSH
2017-03-07
zochin:
ts.sanduigiin ger bul aimaar shuu ah duu nar hamaatan sadangiinhaa ner deer ul hudluh hurunguu bairshuulsan bga.bas hotiin hamgiin ashigtai gazruud bas bga offshort bol terbum dollor bga bha.unen tansag ger buluud shuu.
2017-03-07
Зочин:
Bayr balaig sain shalga
2017-03-07
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-07
иргэд:
Шалгаж харагдаа ч
2017-03-07
Монгол:
Зөв харж л байя наадуулыг чинь гудамжинд харагдвал чулуу шиднээ ядаж утаандаа бохирдсон хар цэрээрээ нулимах юм шүү
2017-03-07
Mongolchuudaa:
Odoo ard irged l hodlohgui bol ene baitugail mongo bga bugdiig ni gargaj shakgah heregtei sereech ee mongolchuud mineee
2017-03-07
Г.Батнасан:
Тодорхой шаардлага тавьжээ харж л байядаа. МАН ямар нэг аргаар эдгээр хүмүүсийг шалгав офшорт данстай нь үнэн байна гэхдээ тэр мөнгө нь шудрагаар олсон мөнгө юм байна гэсэн дүгнэлт гаргачихгүй бол энэ 13 гэсэн тоо хэд дахин өсөх боломж нээгдэж Монгол улс өрнөөсөө салах болно. Аль нь та бүхний ирээдүйд хэрэгтэй вэ? МАН-ынхаан. Шудрагаар шалгуулж үнэнийг тогтоож чадах аваас МАН-ын нэр хүнд ёстой тэнгэрт хадаж төрийн эрхэнд дархлагдах юм биш үү?
2017-03-07
Зочин:
Өөрөө хичнээн мөнгөний шуналтай гээч. Тэгээд найзуудынхаа мууг үзэх гээд л зүтгэх юм даа. Энэ нөхөр шудрага хүн мөн үү. Пүрэвдоржоо хүний өөрийнхийгөө бүгдийг нь ил гарга даа. Чаддаггүй л байхгүй юу
2017-03-07
Зочин:
Энэ Баяр гэдэг нөхөр чинь ямар аймаар юм бэ? Хичнээн муу санаалж охидын нэр дээр хийсэн ч илэрч дээ. Хайран охидын нэр төр.
2017-03-07
Зочин:
Эд нараас зохих хувиа цаг бүрт нь авч байсан Ми овогт данжаад яг л баталж харагдана даа.
2017-03-07
БАТ:
Сөрөг хүчний хийх ажил гэдэг чинь энэ дээ.МАН Би энэ намыг ардын гэж хэлмээргүй байна. үүнийг явуулахгүй байх л даа.
2017-03-07
Зочин:
ZUGEER ULS TURIIN JUJIG GUTAMSHIG TOGLOOM ARD TUMNIIG TOHUURHAH AJILGAA YUMDAA… HUUCHIN NOGOON MALGAITAN ESVEL JINHEN ZASAG HUULI BSAN BOL SHUUD YALLAAD BUUDCHIHSAN BGAA NOVSH GEJ!!! YAAMAR EREMDEG UED AMIDRAAD BDNAA!!!
2017-03-07
Зочин:
YAMAR TUR YAMAR SAID YAMAR ELCHIN SAID NARTAIDAA UURSUDDUU GOMDDOO!!! MAL UNDESTEN!!!!
2017-03-07
Зочин:
Genkogiin Battulga haichsan y? Battulgiin offshor dans il bolsiishdee, yagad teriig shalgadaggvi yum
2017-03-07
zocnin:
exnees ni buudwal taarna huatad shig l..
2017-03-07
Зочин:
Зөв шудрагаар хандсан байна Үүн дээр АН сайн дэмжиж өгөөсэй Энэ офшорт байгаа ард түмнээс хулгайлан аваачиж байрлуулсан мөнгийг эх орондоо авч ирвэл эдийн засагт их нэмэр болно доо Амжилт хүсий мөн МАН ыхан ч энэ тал дээр эх орон ард түмнээ бодон ажиллах хэрэгтэй шүү ард түмэн бүгд та нарыг харж байна шүү Бараг офшорыг татаж ирсэн хүнийг ерөнхийлөгчөөр тавья гэж уриалмаар байна.
2017-03-07
зочин:
Уг нь яахаа мэдэхгүй мэт түтгэлзэж, дүлээд байснаас ингэж л шулуун шудрага ажиллахыг эрх баригчдаас сонгогчид хүсч байсан юм. Прэвдорж сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж зоригтой шуурхай хөдөлж байгаад олон нийт талархалтай байгаа. Амжилт хүсье.
2017-03-07
G:
SANDUI gej hvn bn da shalgaad ehelbel zvgeerl bh da
2017-03-07
G:
SANDUI gej hvn bn da shalgaad ehelbel zvgeerl bh da
2017-03-07
Зочин:
Пүрэвдорж өөрийнхөө ОФФишор болон ЭБИ ах нарынхаа оффшорыг хэлээч тэгвэл харин үнэнд нийцнэ
2017-03-07
Зочин:
Маш олон хүн Энержи Ресурстэй холбогдсон юм бэ. Энэ компани нь тэгээд Ард түмний компани болох 5 Толгойг бас авах гээд байгаа биз дээ. Яамаар ч юм дээ
2017-03-07
Зочин:
Очирхуугиин 40 сая доллар 70 сая болж ослоо УБТЗын ор болсон юм биш уудээ
2017-03-07
Иргэн:
Амжилт хүсье....................Энэ бол жинхэнэ иргэдийн төлөөлөл, УИХГ-ний хийх ажил мөөн................
2017-03-07