Засгийн газар хуралдана

Долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 11.00 цагт болно. Учир нь энэ долоо хоногийн лхагва гаригт Олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа юм.
Хуралдаанаар Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай, Дүрэм батлах тухай, Гаалийн ерөнхий газрын дүрэм батлах тухай, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм батлах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төсөв батлах тухай зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ