БНМУ-ын Дээд Үндсэн хуулийг боловсруулжээ
МАХН-аас Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, төслөө бэлэн болгожээ. Тус нам төслөө БНМУ-ын Дээд Үндсэн хууль хэмээн нэрлэсэн байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн анхны санааг 2011 онд гаргаж, дөрвөн жилийн хугацаанд боловсруулсан. Сүүлийн нэг сарын хугацаанд ажлын хэсгүүдийн саналыг нэгтгэж, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг бэлэн болгосон гэдгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъян хэллээ. Мөн тэрбээр бусдаас ялгаатай байхын тулд Дээд Үндсэн хууль гэж нэрлэснээ тодотгож байв.
Энэхүү төслийг ард нийтээр хэлэлцүүлэх учраас олон нийтэд нээлттэй хүргэж буй юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ