Б.Дэлгэрмаа Москва хотын засгийн газрын сайдтай уулзав

img

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Москва хотын Засгийн газрын сайд, Гадаад эдийн засаг, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга С.Е.Черёминтай түүний хүсэлтээр 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Москва хотын захиргааны байранд уулзав.

 

 

Уулзалтаар талууд хоёр улсын нийслэл хот хоорондын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов. Улаанбаатар, Москва хотууд ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш 60 жилийн хугацаанд эдийн засаг, боловсрол, соёл урлаг, барилга, хот байгуулалт болон бусад олон салбарт амжилттай хамтран ажиллаж ирснийг С.Е.Черёмин онцолж, уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгааг тэмдэглэв.

 

Түүнчлэн Нийслэл хотууд хоорондын хамтын ажиллагааны 60 жилийн ойг  тэмдэглэн өнгөрүүлэх, ойн хүрээнд соёл, урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулах,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ОХУ-д хийх албан ёсны айлчлалыг 2017 оны 4 дүгээр улиралд зохион байгуулах, энэ үеэр  Улаанбаатар, Москва хотуудын хооронд 2018-2020 онд хамтран ажиллах тухай хөтөлбөрийг эцэслэн боловсруулах зэрэг асуудлаар ярилцав.

 

Элчин сайд Б.Дэлгэрмаа уулзалтын төгсгөлд Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг ирэх Ялалтын баяраар нээхээр төлөвлөн Москва хотын захиргаатай нягт хамтран ажиллаж буйг дурдаад Москва хотын захиргаа уг асуудлаар ЭСЯ-ыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин Х:
Одооны пацаанууд юу мэдэх вэ дээ. Тийм учраас дуугайл бай. Мангаруудад Дэлгэрмааг гvйцэх улс терч байхгvй гээд л ойлгочих.
2017-03-11
Зочин:
Энэ хятад авгай яахаараа ЭСЯ-дыг шилж сонгоод явж байдаг юм бэ?
2017-03-11
Бацаануудад хэлэх үг:
Боловсролгүй, мунхаг хэрнээ хэл амаа билүүдсэн малуудыг яаая даа. Коммент бичиж, интернетээр хэрүүл хийх цагаа өөрийгөө боловсруулахад зарцуулаасай билээ. Ийм байж яаж ядуурлаас гарах вэ дээ!
2017-03-10
kkkk:
MANI 2 NUUTS KAZINOGOO YAHVEE GJ YARISAN L BH EH ORONDO KAZINO BAIGUULJ BULAI BOLSNOOS GADAAD ELCHINGIIHEE BAIRAND INGEED KAZINO NEECHEED SAY SAY DOLLOROOR TUREESLECHIHMEER YUM DAA
2017-03-10
зочин:
Удахгүй Улаанбаатарын ЗГтай болох юм байна л даа сэтгүүлч юмуу эргүү юмуу
2017-03-10
Зочин:
Казино мэтийн асуудлаа янзлаарай.
2017-03-10
delgermaa:
neeh muuhai hujaa avgai
2017-03-10
зочин:
москва хотын засгийн газар гэж юу вэ
2017-03-10