МАН ацан шалаанд байна

img

 

Дампуурсан орны Ерөнхийлөгч болох хэрэг байна уу

 

Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгаа юу гэвэл тийм. Бид энэ байдлаас өөрсдийн дотоод нөөц бололцоогоор гарахаасаа нэгэнт өнгөрсөн гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Тиймдээ ч гадаадын орнууд, хөрөнгө оруулагчид, цаашлаад ОУВС-гаас тусламж авах зайлшгүй шаардлага тулгарсан. Зарим хүмүүс МАН гарч ирээд ингэлээ, АН байсан бол арай өөр гэх мэтээр ярьж байгаа. Гэхдээ аль намаасаа хамаараад санхүүгийн хүндрэл тулгарах нь цаг хугацааны л асуудал байсан. Тэртэй тэргүй өмнө нь авчихсан байсан зээлийг эргэн төлөх, төсвийн алдагдал гээд хэний ч үед тохиолдох нь үнэн хүндрэл.

 

Тэр ёсоороо л тохиолдож байна. Харин эрх баригчид энэ хүндрэлээс гарахын тулд ОУВС-гаас тусламж авахаар болж, яриа хэлэлцээр нэг тийшээ болчихоод байгаа. ОУВС-гийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдаж, 440 сая ам.доллар зээлэх асуудлыг нэгэнт тохирсон. Энэ бүхнийг дагалдуулаад бусад хөрөнгө оруулагчид болон гадны улс орнуудаас нийтдээ 5.5 тэрбум ам.доллар зээлэх нөхцөл ч бүрдээд байгаа гэх. Орос, Хятад, Энэтхэг гээд олон улсаас манайх тэрбумаар нь ам.доллар зээлж, эдийн засгаа өөд нь татах асуудлыг ч яриад буй.

 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёрдугаар сарын дундуур Орос, Хятадад айлчлал хийгээд ирэхдээ зээлийн асуудлыг ярилцаж, ямар төсөл, хөтөлбөрт зарцуулах тухай тохирсон талаараа ч мэдээлэл хийж байсан. Гэхдээ энэ бүхэн УИХ-ын чуулганаар ОУВС-гийн хөтөлбөрийг эцэслэн баталснаар хэрэгжиж эхлэх ёстой. Үндсэндээ МАН-ын 65-ын бүлэгт эдийн засаг сэргэж, улс орон өөдлөх үү, үгүй гэдгийг шийдэх эрх байна гэсэн үг. Уг нь Засгийн газар нь асуудлаа шийдээд, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрчихээд байдаг. УИХ нь хөдөлж өгөхгүй байна. Ээлжит чуулган зарлаж, бушуухан хэлэлцээд, нэг тийш нь болгох ёстой байсан. Гэтэл одоо болтол ээлжит бус чуулган хуралдаагүй л байна.

 

Ер нь хуралдахгүй шинжтэй. Цаашлаад ОУВС-гийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхийг эсэргүүцэж буй гишүүд цөөнгүй байгаа болохоор хаврын чуулганаар хэлэлцэх нь зөв гэсэн шийдвэр гарсан талаар ч зарим нэг эх сурвалж мэдээлж байна. Гэтэл гуравдугаар сардаа багтааж ОУВС-гийн хөтөлбөрийг эцэслэн батлахгүй бол байдал хэцүүдэнэ гэж эдийн засагч Ч.Эрдэнэдалай байр сууриа идэрхийлсэн байсан. Уг нь Хөгжлийн банкны 580 саяын бондыг шинэ бондоор сольчихоод байгаа. Асуудлаа эхнээс нь шийдээд л байна.

 

Гэвч УИХ яаравчлахгүй байгаа нь цаанаа учиртай бололтой. Олон хүн МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийдэж ядаж байгаа талаар байр сууриа илэрхийлж байна. ОУВС-гийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр” гэдэг бол нэлээд чанга нөхцөлтэй эд байна билээ. Сангийн сайдын мэдээлснээр бол 6-7  төрлийн татвар нэмнэ, хүн амын орлогын татвар болоод нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гээд байгаа.

 

Цаашлаад тэтгэвэрт гарах насыг нэмж, хүүхдийн мөнгийг хасна гэх зэргээр иргэдийн халаас руу гар дүрсэн олон өөрчлөлтийг МАН-ын Засгийн газар хийнэ. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх МАН-ын нэр дэвшигчийн хамгийн том сул тал болж хувирах нь гарцаагүй. Өрсөлдөгч хоёр намын зүгээс нэмэх бүх татвар, хасах халамжаар тоглоод л хар пиар хийж таарна. Хэрвээ тэгвэл МАН-аас хэн ч өрсөлдөөд нэмэргүй, ялагдах нь тодорхой шүү дээ.

 

ОУВС-гийн хөтөлбөрийг авахаар эхний ээлжинд тохиролцоод, мэдээлэл хийхэд л ард түмэн эсэргүүцсэн. Бүх хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хүүнээс татвар авна. Шатахууны онцгой албан татварыг нэмнэ. Түүнээс нь болоод шатахууны үнэ дээд цэгтээ хүртэл нэмэгдэнэ. Гэх мэтээр олон хэцүүхэн үр дүн гарах нь тодорхой. Хамгийн гол нь ард түмэн энэ мэт татварыг нэмж, хүүхдийн мөнгийг хүртэл хасчихаад өөрсдийнхөө тансаглалыг хумисангүй хэмээн бухимдаж байгаа. Ядаж дэд сайдын орон тоог ч алга болгох санал орж ирсэнгүй.

 

Төрийн өмчит компанийн захирлуудын тэнгэрт тулсан өндөр цалинг хасах ч санал байгаагүй. Ийм учраас ард түмэн уурлаж, бухимдахгүй гээд яах вэ дээ. Угтаа бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байж эдийн засаг сэргэнэ, бусад улсаас зээл тусламж авах үүд нээгдэнэ. Тийм болохоор нүдээ аниад, намаа, эрх ашгаа биш улс орноо бодоод л зүтгэх хэрэгтэй байна. Сангийн сайд бол намаа биш улсаа бодож гаргасан шийдвэр хэмээн мэдэгдчихээд байгаа. Харин МАН дотроо наад зах нь хоёр хуваагдчихаад байгаа нь тодорхой.

 

Мэдээж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад, эдийн засгаа өөд нь татаад, 2020 оны сонгуулийн өмнө хэлэх үгтэй, хийсэн ажилтай суух гэж хүсч буй нэг хэсэг байна. Гэтэл түүнээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд, ялалт байгуулах хүсэлтэй хэсэг бүлэг бас бий. МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин зэрэг хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай гэгдээд буй. Тэр дундаас хамгийн магадлал өндөртэй нь УИХ-ын дарга М.Энхболд. Мань хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл ялахын төлөө л явахаас юу гэж унах нь тодорхой сонгуульд оролцох билээ.

 

ОУВС-гийн хөтөлбөрийг дэмжээд, татварууд нэмэгдэх нь тодорхой болчихвол МАН-ын нэр дэвшигч унах нь тодорхой. Тийм болохоор ээлжит бус зарлахгүй, дотроо асуудлаа ярилцаж, шийдвэрт хүрэх гэж үзээд байх шиг байна, МАН-ынхан. Үндсэндээ МАН ацан шалаанд орчихлоо. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад, түүнийг дагаж нээгдэх зээл авах эрхээ ашиглаж, улс орноо өөд нь татах уу. Эсвэл ямар ч аргаар хамаагүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр хүндээ багахан алдаж ороод, ялах уу гэдэг сонголт.

 

Мэдээж хоёр дахь сонголтыг хийх сонирхолтой хүмүүс МАН дотор байгаа болоод өдийд асуудал шийдэгдэхгүй байна гэсэн үг. Түүнээс биш ээлжит бус зарлаад, чуулган хуралдуулах бол МАН-д үдийн будаа. Ямар сөрөг хүчин хааж, бооно гэх биш. Гэхдээ МАН ацан шалаанаас гарахдаа Ерөнхийлөгчийн сонгуулиа л хаях хэрэгтэй байгаа юм. Эдийн засагч Ч.Эрдэнэдалайн хэлсэн үгнээс дахиад нэгийг иш татъя. Тэрбээр “Хэрвээ манайх ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй бол дампуурлаа зарлах дээрээ тулна. Дампуурсан орны Ерөнхийлөгч болоод яах юм” хэмээн хэлсэн байна билээ. Хэн нэгэнд нь Ерөнхийлөгч л болж байвал дамдуурсан орных нь хамаагүй гэсэн муйхар бодол байгаа биш л бол ацан шалаанаас гарах шиг амархан юм МАН-д алга даа, уг нь.

 

Эх сурвалж:mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
татвар нэмдэг юм бол мэнхболды нь ерөнхийлөгч биш хоригдол болгох юм чинь
2017-03-15
Зочин:
МАН ЮУ ХИЙХЭЭ Ч МЭДЭХГҮЙ ЯАХАА Ч МЭДЭХГҮЙ НАМ Б.УГААСАА Л ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ БУСДЫГ Ч АЖИЛ ХИЙЛГЭДЭГГҮЙ ЗҮГЭЭР Л ИДДЭГ НАМ Б
2017-03-15
Зочин:
M. Enkhbold darga ta Erunhiilugchiin songuuluas neree tataj YIH dargyn syydaldaa yldvel tand heregtei. Unuugiin baidlaar tani garch ireh magdlal mash baga baina.
2017-03-14
zocin:
melhii enhbold eronhiilogc bolson boloogyi uls ornoo 1rt bodoh cag bolloo,erni eronhiilogc eer yahiin,mongo yrj bas neg hereggyi czalczaa nemerlehees oor ui cz byteehgyi,uls ornoo bodoh hyn bainuu
2017-03-14
zochin:
MAN- hooson am, shaldan guya. Ardiin gesen nereer yadag yum.
2017-03-13
Зочин:
Баттулгыг яаж ч харсан халзан толгойтой хужаа харагдаад байх юм. Тэгээд бас Нийслэлийн АН-ын дарга болно гээд явах юм.
2017-03-13
Зочин:
ulsaa araatnaas avrah
2017-03-13
Зочин:
irged boslog gargaj ulsaa negdugeert tav
2017-03-13
Зочин:
goe huuhnees bolj ulsaa hyamraaj buitai l adilm
2017-03-13
Зочин:
goe huuhnees bolj ulsaa hyamraaj buitai l adilm
2017-03-13
Зочин:
goe huuhnees bolj ulsaa hyamraaj buitai l adilm
2017-03-13
Зочин:
goe huuhnees bolj ulsaa hyamraaj buitai l adilm
2017-03-13
Зочин:
Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөгөөд төсвийн тодотгол хийх санаатай байгаа нь харагдаж байна МАН аас ерөнхиилөгч гаргах санаатай л ажил Түүнээс наана хийвэл ерөнхийлөгчын суудлаа алдана гэж айж байгаа Харин Ерөнхийлөгчөө сонгож аваад дараа нь ард иргэдийнхээ хармаанд гар дүрнэ дээ
2017-03-13
зочин:
МАН-ын хулгайч нарт ОУВС-д хамрагдаж монгол улсыг эдийн засгийн хямралаас гаргахаас илүү ерөнхийлөгчийн сонгууль илүү харагдаад байгаа юм байх даа.
2017-03-13
Зочин:
НЯМКААГ ГАРГАХААР ОЙРДЫН НӨЛӨӨ ИХЭСЧИХГЭЭД БАЙДАГ, ӨӨРӨӨ ГАРАХ ГЭХЭЭР НЭР МУУ
2017-03-13
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-13
зочин:
М ЭНХБОЛД ХЯТАД ЦУСТАЙ ТЭРЭНД МОНГОЛ ДАМПУУРАХ НЬ ХАМААГҮЙ ӨНДӨР СУУДАЛД СУУЖ МОНГОЛЫГ ХУДАЛДАЖ ИДЭХ НЬ ЧУХАЛ ТЭРЭЭР ЭЛБЭГЭЭГЭЭС ИЛҮҮ ИДЭХЭЭ ТӨЛӨВЛӨЖ СУУГАА ЭНХБОЛДЫН ЭЭЖ ХЯТАД ХҮН ТЭР ХЯМАД МАЯГААР ДУУГҮЙ БАЙЖ АР ХУДАРГААР НЬ ЖИНХЭНЭ ХОР НАЙРУУЛЖ ЭНХ АМГАЛАНГИЙН ДҮР ЭСГЭСЭН БИРД БАЙГАА ЮМ
2017-03-13
Зочин:
yag unen sanal neg bn. AN bsn bol hujaa nariha uliig doloogood l guij bga biz
2017-03-13
Зочин:
АН-ы хар пиар сүржигнэл сайн байна шүү.Тэднийг шалгах гэхээр яг хятадууд шиг олноороо хашгиралдан босч ирээд лоом сүх бариад орилолдоод унах юм.Үүнийг нь гэмт хэрэгтэн батүүл халзан баттулга нар санхүүжүүлээд турхираад хатгаад ард нь сууж байна.
2017-03-13
Зочин:
Баттулгыг яаж ч харсан халзан толгойтой хужаа харагдаад байх юм. Тэгээд бас Нийслэлийн АН-ын дарга болно гээд явах юм.
Зочин:
yag unen sanal neg bn. AN bsn bol hujaa nariha uliig doloogood l guij bga biz