Я.Төмөрбаатар МУИС-ийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэнэ

МУИС-ийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилжээ. Учир нь МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь Р.Бат-Эрдэнийн хүсэлтийг хүлээн авснаар дээрх томилгоог хийсэн байна. МУИС-ийн захирлыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар тодруулж, томилдог.
МУИС-ийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатар нь Улсын багшийн дээд сургуулийг түүхийн багш, нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. МАН Ардчилсан намтай хамтран Засгийн газрыг барьж байх үед Я.Төмөрбаатар нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж байсан.
1999-2007 онд "Кёкшюүзан хөгжил сан"-гийн зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирлаар ажиллаж байжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ