МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай холбогдуулан түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилоод байгаа.
Харин үүнд АН-ын экс дарга З.Энхболд шүүмжлэлтэй хандаж байгаа бололтой. Тэрбээр цахим хуудсандаа “МАН үнэхээр боловсон хүчингүй болжээ. МУИС-ийн захирал эрдэмтнийг эвлэлийн ажилтнаар сольжээ” хэмээн жиргэсэн байна.
Я.Төмөрбаатар нь түүхийн багш- нийгмийн ажилтан мэргэжилтэй. Мөн МАН Ардчилсан намтай хамтран Засгийн газрыг барьж байх үед Я.Төмөрбаатар нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж байсан.
Гэхдээ хуульд заасны дагуу МУИС-ийн захирлыг сонгон шалгаруулалтаар тодруулж, томилох юм.
Н.Нягт
Уншиж байна |