МАН-ын дэд сайдын барьцалт

Хуулийн салбарын тухай хууль хэрэгжүүлэгчдэдээ илүү нэр хүндтэй очих ёстой бололтой. Хоёр ч хуулийг салбарын сайд нь баяр ёслолын байдалтай хариуцах байгууллагуудад нь гардуулав. Энэ сарын эхээр Хилийн тухай хуулийн эх хувийг ХХЕГ-т хадгалуулж, “бяцхан” ёслол хийсэн.
Харин өнөөдөр Цагдаагийн албаны тухай хуулийн эхийг гардуулах ёслол төв талбайд илүү ёслол төгөлдөр болов. УИХ-аас даргаас эхлээд төрийн түшээд оролцсон баяр ёслолын арга хэмжээг ямар шаардлагатайг нь ойлгохгүй хүмүүс цөөнгүй байна. Зарим нь энэ бодлоо нийгмийн сүлжээнд илэрхийлж. Харин хуулийн салбарын дэд сайд Б.Энхбаяр тэр даруйд нь хариу барьжээ. АН-ын сайдын үед туг, шинэ байрны ёслол хийдэг л байсан, МАН-ынхан хуулийн эх хүлээлгэж өгөхөд юу нь болохгүй байна хэмээн барьцаж, өөрсдийгөө өмгөөлөв.
Хуулийн салбарын хуулийг хүлээлгэн өгдөг баяр ёслол ирэх саруудын нэгэнд бас болно. Засгийн газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Хаврын чуулганаар батлагдах хуулийн төслүүдийн жагсаалтад багтана. Мэдээж, шүүхийн шийдвэрийн хуулийг алагчлахгүй биз.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ