“Экспортыг дэмжих төсөл”-ийн нээлт болно

img

“Экспортыг дэмжих төсөл”-ийн нээлтийн маргааш 15.00 цагт Шангрила зочид буудалд болно. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх энэ арга хэмжээнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон, мөн төрийн, олон улсын, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцох юм.

 

Засгийн газрын Олон улсын хөгжлийн ассоциацитай байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Монгол улс 20,0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийн экспортыг дэмжиж, экспортын шинэ санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, экспортын даатгалыг хэрэгжүүлэх болон экспортын өрсөлдөөнийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох юм байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ