Засгийн газар "Хуралдай" бонд гарган, энэ сарын 21-нд евробондын өрийг төлсөн. Хүү өндөртэй бонд гаргаж, өрийг өрөөр төллөө хэмээн сөрөг хүчин шүүмжилж байгаа билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх сард "Чалко"-д төлөх өрийг мөн бүрэн барагдуулахаа мэдэгдээд байгаа.
Харин "Чалко" компанийн өрийг төлөхдөө зээл авахгүй. “Чалкогийн өрийг “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний борлуулалтын орлогоосоо төлж барагдуулна" гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн юм.
Н.Нягт
Уншиж байна |