Д.Тэрбишдагва ”ЗААГ” ном хэвлүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өөрийн намтарчилсан түүхээ бичсэн “ЗААГ” номыг хэвлүүлжээ. “ЗААГ” номын нээлтийн ёслол Соёлын төв өргөөнд маргааш 14:49 цагт болох юм байна.
Номын зохиогч нь хэдийгээр өөрийнхөө намтарыг өгүүлж буй боловч 1930 –аад оноос өнөөг хүртэлх Монголын түүх, үйл явдалтай уяж, шинэчлэлт өөрчлөлтийн салхи Монгол, Герман оронд хэрхэн өрнөсөн, социалист, капиталист нийгмийг заагласан хана хэрэм нуран унаж байгааг зэрэгцүүлэн дүрслэхийн зэрэгцээ хүмүүсийн оюун сэтгэлгээнд гарсан тэсрэлтийн тухай өгүүлжээ. Бас зааг хэрхэн бий болж хүнд суртлын ханыг өндөрсгөж, талцал хуваагдлыг дэвэргэж, хөгжлийг чөдөрлөж байгааг ч дүрсэлжээ. Тэрбээр энэ номоо дөрвөн жилийн турш бичсэн байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ