Баян-Өлгий-Казахстаны чиглэлд автобус явж эхэллээ
Казахстан, Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эхэллээ.Тээврийн үйлчилгээ өчигдрөөс эхэлсэн бөгөөд албан ёсны нээлтийн арга хэмжээ Баян-Өлгий аймгийн төв талбайд болжээ.
Уг арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, Авто тээврийн үндэсний төвийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос болон аймгийн удирдлагууд, аймгийн авто тээврийн үндэсний төвийн дарга, мэргэжилтнүүд оролцжээ.
Өнгөрсөн жилүүдэд Казахстан, Монгол хоёр улсын хоорондын зорчигчдыг Казахстан талын том оврын автобусаар тээвэрлэдэг байсан. Харин өчигдрөөс эхлэн долоо хоногт хоёр удаа Баян-Өлгий аймгаас Казахстан улс руу (Өлгий-Павладор-Караганды-Астана) чиглэлд тогтмол тээвэрлэлт хийхээр боллоо.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ