1072 хувьцааг амилуулахыг үүрэг болгов

"Чалко" компанийн өрийг төлж барагдуулсантай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагыг хүлээн авч уулзав.
Тэд Зургаан жил сунжирч, 3 Засгий газар дамжсан "Чалко"-гийн өрийг 100 хувь төлсөн санхүүгийн баримтыг Ерөнхий сайдад гардуулав.
"Эрдэнэс Тавантолгой" компанийнханд Ерөнхий сайд баяр хүргээд одоо ашигтай, бас иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг тараахын төлөө ажиллахыг үүрэг болгов. Мөн авсан өрөө бүрэн дарсан та бүхний эхлэл булган сүүлтэй байг" хэмээжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ