Ж.Эрдэнэбат: 1072 хувьцаанд ашиг хуваарилах боломж бүрдүүл

img

 

“Эрдэнэс-Таван толгой” ХК  БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй”-гээр хийгдсэн 350 сая ам.долларынзээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон 100 хувь төлж барагдууллаа. Үүнийг нотолсон санхүүгийн баримтыг “Эрдэнэс-Таван толгой” компанийн удирдлагууд өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулан өглөө.

 

“Чалко”-гийн өрийг барагдуулснаар Цанхийн Зүүн уурхайн үр өгөөж Монгол  Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдэж байна. 6 жил сунжирсан “Чалко” компанийн нийт үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 30 хувийг 7 сарын хугацаанд бүрэн төлж дууслаа гэдгийг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд онцоллоо.

 

Мөн өр барагдуулахад Монгол Улсын Засгийн газраас өгсөн оновчтой чиглэл болох нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоох үнийн бодлого,  Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн шийдвэрүүд голлон нөлөөлсний дээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зөв менежментийн үр дүн  юм гэдгийг хэллээ.

 

Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн тендерт “Монгол уурхайчид” түншлэл шалгарсан бөгөөд Үндэсний оператор компани олборлолт хийснээр олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэж, баруун уурхайн олборлолтын зардал Зүүн уурхайн олбололтын зардлаас ойролцоогоор 2 дахин буурч, Тавантолгойн ордыг монголчууд өөрсдөө олборлож чаддагийг батлан харуулсан явдал гэв.  

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр “Авсан өрөө бүрэн төлсөн та бүхний энэ эхлэл булган сүүлтэй байхыг ерөөе. Одоо компаниа ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийн төлөө ажилла” гэж тус компанийнханд хэллээ.

 

“Эрдэнэс-Таван толгой” ХК  2017 онд Цанхийн Баруун, Зүүн уурхайгаа зэрэг ашиглан, 11.5 сая тонн нүүрс олборлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
maniihan zytgene..uursduu bayjina....gej bichdeg ene durak uls orond sain saihan zyils bii boloh tusam l yhchih geed bhiin. Saihan medee bna sht. AH ii nusan buu yum shig bgaan
2017-03-30
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-30
d:
offshoor danstai neg l offshoorchin tulchih mungu bnadaa
2017-03-30
Зочин:
ashgui hujaa naraas sallaaaaaa
2017-03-30