1072 хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргана

img

Гэрэл зургийг MPA.mn

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд:

 

-“Эрдэнэс-Тавантолгой” компани БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөл”-тэйгээр хийгдсэн 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрйин үлдэгдлийг энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон 100 хувь төлж барагдууллаа. Ингэснээр Цанхийн Зүүн уурхайн үр өгөөж Монгол Улсын төсөвт бүрэн орох  нөхцөл бүрдэж байна. 6 жил сунирсан “Чалко” компанийн нийт үндсэн төлбөрийн үлдэгдэл 30 хувийг 7 сарын хугацаанд бүрэн төлж дууслаа.

 

“Эрдэнэс-Тавантолгой” компани 2017 онд Цанхийн баруун, зүүн уурхайгаас зэрэг 11.5 сая тонн нүүрс олборлосон. Одоогийн байдлаар 2.8 сая тонн нүүрс олборлоод байна. Үлдсэн хугацаанд 9 сая тонн нүүрс олборлоно. Зах зээлийн үнэ сайн, боломжийн байвал энэ ондоо багтаагаад  550 сая ам.долларын буюу 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох боломж бүрдэж байна хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-“Чалко”-ийн өрийг барагдуулснаар Тавантолгойн зүүн Цанхийн ордын нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэх үү?

 

-“Чалко” компанитай хийсэн гэрээнд өрөө барагдуулж дууссаны дараа таван жилийн хугацаанд Зүүн Цанхийн ордын нүүрсний 80 хувийг нийлүүлнэ гэж тусгасан. Гэхдээ бид үнийг тодорхой хэмжээнд өсгөж, дэлхийн зах зээлийн жишигт хүргэх санал тавьсан. Одоо хэлэлцээр явж байгаа.

 

-“Эрдэнэс-Тавантолгой” компани дотооддоо хэр хэмжээний төгрөгийн өртэй вэ?

 

-Хүний хөгжил сангаар дамжуулан иргэдэд олгосон 200 сая ам.долларын өр бий. Хүү нь 39 сая ам.доллар. Ам.долларыг төгрөгт шилжүүлж тооцоход бидний төлөх өр 700 тэрбум төгрөг болох юм. Үүнийг энэ онд багтаан шийдвэрлэх зорилт тавьж байгаа.

 

-Нүүрс угаах үйлдвэрийг байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах вэ?

 

-Тавантолгойн олборлолт эхлэх үед манай компани жилд 20 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэрийг 570 сая ам.доллараар байгуулахаар ТЭЗҮ-ээ боловсруулж, батлуулсан. Нүүрс угаах усыг Балгасын улаан нуураас татахаар төлөвлөсөн байсан ч аймгийн ИТХ зөвшөөрөл олгоогүй учраас түр зогссон. Үйлдвэр барих өртөг өндөр байгаа тул эхний ээлжинд нэг сая тонн нүүрс угаах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Уг үйлдвэрээ шат дараатай өргөжүүлж, 20 сая тоннд хүргэх юм. Загийн усны хоолойгоос ус татахаар БОАЖЯ-наас зөвшөөрөл авсан. Боломжтой бол үйлдвэр байгуулах ажлыг энэ онд эхэлнэ.

 

-Нүүрсний тээвэрлэлт хийх авто болон төмөр замын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

 

-Манай толгой компани болох “Эрдэнэс Монгол” нь автозам хариуцдаг. Энэ жил 11 тэрбум төгрөгөөр автозамын засвар хийхээр төлөвлөж, тендер зарласан. Засварын ажил бүрэн дууссаны дараа автозамын тээвэрлэлт хэвийн явагдана. Бид аль болох нүүрсний төмөр замын тээвэрлэлтээ нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Энэ асуудлыг Монголын төмөр зам шийдвэрлэнэ.

 

-1072 хувьцааг хэзээнээс"амилуулах" вэ?

 

-Бүртгэлийн асуудал бүрэн дуусаагүй байгаа тул 1072 хувьцаа манай блансад бүртгэгдээгүй байгаа. Сонгуулийн өмнө л гэхэд хувьцаанаас 300 мянган төгрөг тараасан. Түүнээс өмнө оюутнууд төлбөртөө өгсөн зэрэг асуудал бий. Одоо Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ бүхнийг нэгтгэхээр ажиллаж байгаа. Энэ оны сүүлээр бид дотоодын өрөө бүрэн барагдуулсны дараа компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, 1072 хувьцааг Хөрөнгийн зах зээлд гаргана. Ингэснээр ногдол ашиг буюу хишиг хүртээх боломж бүрдэнэ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ene Ariunbold ch evgyi l gar daa. Ug ni IT-iin megrejiltei khun shyy dee
2017-03-31
Zochin:
Ene Ariunbold ch evgyi l gar daa. Ug ni IT-iin megrejiltei khun shyy dee
2017-03-31
Зочин:
Хишиг хүртэх гэсээр байтал, бурхны оронд морилоод дууслаа!! Амьд сэрүүн дээр нь эртхэн өгч санааг нь амраагаач!
2017-03-31
irgen:
Tusviin aldagdliig 10.1 huvi boltol ni usgusun tusviin todotgol oruulj irj baina. Mongolchuudiig teneg gej tohuurhaj baina. Yamnii said burt zorilgo ni todorhoigui 20 terbum tugrug-n zardal nemj olgoson. Hurungu oruulaltiig 2 dahin nemsen. Mongoliin ard tumen 7 turliin tatvaraaraa ene nemegdel zardluudiig sanhuujuulne.
2017-03-30
Зочин:
үлгэр ккк
2017-03-30
Зочин:
ene oriig Su Batbold tavia biz dee naad xulgaichaa shalgaachee ard tumend bitgii achaa uuruuleed bai
2017-03-30