Д.Хосбаяр: Сүхбаатарчууд М.Энхболдыг 10 хоног хүлээнэ

img

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод “Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” уриатай жагсаал болж байна. Тус жагсаалын талаар Сүхбаатар аймгийн АН-ын дэд дарга Д.Хосбаяраас тодрууллаа.

 

-Та өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэх өгөхгүй юу?

 

-Өнөөдрийн Сүхбаатар аймагт үүсээд байгаа улстөрийн хямралт байдлын гол нөхцөл шалтгаан нь Аймгийн ИТХ-д сонгогдсон Паламын Мөнхжаргалын бүрэн эрхийг баталгаажуулахгүй байгаа явдал юм. Сүхбаатар аймгийн иргэдийн олонхийн саналаар сонгогдсон П.Мөнхжаргалын бүрэн эрхийг баталгаажуулах шаардлагыг бид 3 хоногийн өмнө Аймгийн ИТХ-ын дарга Гансүхэд хүргүүлсэн. Мөн аймаг орон нутагт бий болоод байгаа хүч түрсэн хууль бус бодлогоо зогсоохыг Аймгийн МАН-ын дарга З.Энхтөрд хүргүүлсэн байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл эдгээр шаардлагын хариу ирээгүй байна. Тиймээс бид өнөөдрийн жагсаал цуглааныг хийж байна.

 

-Та бүхэн М.Энхболд даргын шийдвэрийг 10 хоног хүлээнэ гэсэн байсан. Хэрэв сонголыг тань баталгаажуулахгүй бол яах вэ?

 

-МАН-ын дарга Миеэгомбын Энхболдод хандан Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуулахыг уриалсан бидний тайван жагсаал зөвхөн өнөөдрөөр дуусахгүй гэдгийг Сүхбаатар Аймгийн Ардчилсан нам албан ёсоор энд мэдэгдэж байна.

 

Бидний эв эеийн илэрхийлэл болсон энэ жагсаалын үр дүнд МАН Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуулах учиртай. Баталгаажуулахгүй гэвээс Баруун-Урт хотод өнөөдөр болж буй энэ жагсаал 10 дахин хүчирхэгжиж, Улаанбаатар хотын төв талбайд илүү өргөн цар хүрээтэйгээр үргэлжлэх болно. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдье.

 

МАН-ын дарга Миеэгомбын Энхболд таныг Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуулахыг шаардаж байна. Бидэнд хүлээх 10 хоногийн хугацаа байна.  

 

-Жагсаалыг нэлээд өндөр зохион байгуулалттай хийж байгаа харагдлаа?

 

-Сүхбаатарын ирээдүйн төлөө хүсэл зоригоо нэгтгэн, зөв зүйл хийж байгаа гэдэгтээ бүрэн итгэлтэйгээр өнөөдөр энэ талбайд зогсож буй хүн бүрийн шударга үнэний төлөөх эцэж цуцаагүй хөдөлмөр, эргэж буцаагүй итгэл зүтгэлд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа юун түрүүнд илэрхийлье.

 

Сүхбаатарчууд Монгол улсын хөгжилд хурд нэмж, хувьсал хийсэн сүүлийн 8 жилийн хугацааны амжилт ялалтаараа бидний эв эе юунд хүргэж чаддагийг хамтдаа харсан. Өнөөдрийн бидний тайван жагсаал Монгол улсад жишиг тогтоосон улстөрийн соёл, хэм хэмжээг өндөр түвшинд баримтласан бидний үзэл санааг бүрэн дүүрэн илэрхийлсэн арга хэмжээ болж байна.

 

Олон хүний ажил амьдрал, амжилт уналт, эрх ашиг, эв эе бидний үйлдлээс шууд хамаардаг тул Ардчилсан нам Сүхбаатар аймагт сүүлийн хагас жил өрнөж байгаа хууль бус үйл явдлыг зогсоохын тулд хариуцлагатай улстөрийн хүчний  хувиар  өнөөдрийн тайван жагсаалд оройлон манлайлж оролцож байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Энд АН МАН хамаагүй. Монгол төрийн эрх ашиг чухал. АН гэж орилоод бгаа энэ ТЭНЭГҮҮДИЙГ социализмд нь буцаая...
2017-04-08
АН-ынхаан МАН-аас СУРАЛЦАЦГАА:
ОДОО БОЛЬДОО АН -ынхаан! НААД АРД ТҮМЭН ЧИНЬ ТА НАРЫН БАЛИАР УЛС ТӨРӨӨС БҮР ЗАЛХАЖ ГҮЙЦЛЭЭ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТА НАРТ ДҮН ТАВЬЧИХСАН, ОДОО ТА НАР ЯАж Ч ХАШГИРЧ, БАРХИРЧ, ДЭВХЦЭЭД НЭМЭРГҮЙ. ЗҮГЭЭР Л ХУВЬ ХУВИЙНХАА МӨРИЙГ ХӨӨЦГӨӨ. АЖИЛ АМЬДРАЛАА БОДОЦГОО. ГЭРТЭЭ ХАРИАД ТАЙВАН СУУЦГААГААД МАН-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААР НҮДЭЭ ХУЖИРЛАЦГАА., МАН -ЫН АЖИЛСАГ ХӨДӨЛМӨРЧ, ДАРУУ ТӨЛӨВ ЗАНГААС СУРАЛЦАЦГАА. ОДОО ЖААХАН ХҮМҮҮЖ, ТОХЬ СУУ, УХААН СУУЦГАА
2017-04-04
Зочин:
AN hereldene,Uursduu luivardana.Sursan ni ter.AN ungutei uudtei bvhniig hulgailna,huvichilj luivardana.Songuulid mungu taraana.Chadahgvi bol jagsaal zohion baiguulna,ulsch ailgana.Zahaasaa avahuulaad shorongiin haaalga tataad ehellee.Gansvh,Denzen,Altanhuyag,Bayartsogt.......Devdegdorj....
2017-04-04
Зочин:
Uhtlee huleegeed ch ta nariig toohgui
2017-04-03
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-03
Зочин:
AN hereldene,Uursduu luivardana.Sursan ni ter.AN ungutei uudtei bvhniig hulgailna,huvichilj luivardana.Songuulid mungu taraana.Chadahgvi bol jagsaal zohion baiguulna,ulsch ailgana.Zahaasaa avahuulaad shorongiin haaalga tataad ehellee.Gansvh,Denzen,Altanhuyag,Bayartsogt.......Devdegdorj....
luut luut:
Tvmen zob
2017-04-03