Б.Чулуудай: Оффшор дансгүй гэдгээ шүүхээр нотлуулна

img

Оффшорын эсрэг жагсаал энэ сарын 31-нд Сүхбаатарын талбайд болсон. Уг жагсаалыг “Ард түмний онц түр зөвлөл”-ийн санаачилгаар зохион байгуулж, УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл тэргүүтэй оффшор бүсэд данстай гэх нэр бүхий улстөрчдийг ил гарахыг шаардсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай мэдэгдэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр “Монгол HD” телевизээс Б.Чулуудайг оффшор бүсэд данстай, дансанд нь 480 тэрбум төгрөг байршиж буй талаар мэдээлэл цацаж байсан. Үүнд иргэн Б.Чулуудай мэдээллийн эхэнд албан ёсны тайлбар хийлээ. Тэрбээр “480 тэрбум битгий хэл 480 төгрөг гадагш гаргасан зүйл надад байхгүй. Би оффшор компани байгуулсан нь үнэн. Харин оффшор данс нээгээгүй. Дансаар ямар нэгэн хууль бус гүйлгээ хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Үүнийг шалгаж өгөхийг хүсэж, хууль хяналтын байгууллагад хандсан. Шалгагдаж байгаа. Хэрэв шалгалтаар хууль зөрчсөн маань илэрвэл би хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна” хэмээв.

 

УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарийг оффшор бүсэд их хэмжээний мөнгө нуун дарагдуулсан, татвараас зайлсхийсэн гэж буруутгадаг. Иргэн Б.Чулуудай өөрийгөө шалгуулахыг хүсэж хууль хяналтын байгууллагад олон удаа хандсан гэдгээ хэллээ. Гэвч шүүхээс тодорхой шалтгаан хэлж буцаасан. Мөн цагдаад хандсан боловч шалтаг зааж хүлээж аваагүй гэв. Иймд оффшорт их хэмжээний мөнгө нуусан эсэх талаар үнэн зөвийг заавал шүүх хяналтын байгууллагаар тогтоолгож, эргэн мэдээлнэ гэдгээ хэлж байлаа.

 

Мөн өнгөрсөн онд Б.Чулуудайг “Стратежик майнинг” гэх оффшор компанийг байгуулсан гэх мэдээ цацагдаж байв. Үүнд түүний өмгөөлөгч Б.Болд “Иргэн Б.Чулуудай монголд хөрөнгө оруулалт хийхийн тулд 2011 оны зургадугаар сард оффшор компани байгуулсан нь үнэн. Шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулагчид бизнесийн бүтцийн хувьд оффшор компаниар дамжуулан хөрөнгө оруулалт хийхийг шаарддаг тул уг компанийг байгуулсан. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мушгин гуйвуулж, хууль зөрчсөн мэт ойлгогдохоор мэдээ цацаж оффшор бүсэд данс нээж мөнгө нуусан гээд байна. Үнэн хэрэгтээ оффшор компанитай байлаа гээд оффшор данстай, түүндээ их хэмжээний мөнгө нуусан үг биш. Энэ компанийн үйл ажиллагааг зогсоосон учраас данс байхгүй” гэх тайлбарыг хэлэв.

 

“Ард түмний онц түр зөвлөл”-өөс оффшор данстай хүмүүсийг ил гарахыг шаардаж байсан. Тэгвэл тус зөвлөлийн гишүүдэд хандан Б.Чулуудай оффшор бүсэд данс нээгээгүй гэдгээ мэдэгдлээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
манай сэтгүүлчид ер үлгэр зохиож бичихдээ бол их сайн хүмүүс ч дэ
2017-04-05
Зочин:
Tiin shuu MONGOL HD neeree eren surwaljlagch hiine geed baisan haa baina shal hudlaa hen negnii zahialgar tiim hiisen bna
2017-04-05
Зочин:
Mongol hdiig shalguulaa hudlaa medeelel taraaj humuusiin tolgoig ingej ugaaj bolohgui shde uulna unen bodit medeelel hurgeh estoi biz de
2017-04-05
Зочин:
Бүх юм цаана улс төрийн сонирхолтой байдаг аягүй бол бат үүл ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа юм байна л да
2017-04-05
Зочин:
Үүлэн үстийг л муу муухай болгох гэж бүүр ядаад чулуудайруу нь дайрч байгаа царай юм байхдаа
2017-04-05
Зочин:
Хэвлэл мэдээлийнхэн жоохон үнэн бодит эх сурвалжтай мэдээлэл гаргаж баймаар байна
2017-04-05
Зочин:
Eniigee zunduu ih l tailwarlaj bna da guilgee neg ch udaaa hiigegui geed haruulaa biz de bi bol eniig songuuli oirtsontoi holwootoi shou l gej bodoj bna
2017-04-05
Зочин:
Хүнийг бас худлаа ингэж гүтгэж болохгүй шдэ дээр бас ард иргэдэд буруу сэтгэгдэл төрүүлээд
2017-04-05
Зочин:
Mongol HD iig gaigui gej boddog baisan arai l bas goimoo yum hiijee
2017-04-05
Зочин:
Batalgaaa notolgootoi yum yrij tsatsaj baimaar yumaa
2017-04-05
Зочин:
Manai hewlel medeelliinhen ugaasaa iim boltson shde hen mungu ugnu tegeed l terend ni taaruulaad heniig ch yu gej yrij baij magadgui
2017-04-05
oogii:
tsagdaa shuukh ni shalguulayay geed bhad shalgadaggui yamar sonin yum be.Aisan bh doo.MONGOLIIN TSAGDAA GUTAMSHIG
2017-04-05
Зочин:
тэгээд нотлуулаач юундаа хуцаад солиороод байгаан
2017-04-05
Зочин:
Удмаа бузарласан луйварчид заавал гороо амсана. Хорт удамтай ийм новшнуудыг улс терд битгий ойртуул
2017-04-05
Зочин:
энэ гахайн тоорой бас аавынхаа орлогч дуучин гэх күйза батцэнгэл пиво хамтлагийн намгийн мэлхий ганхүү нартай нийлж найрсаг улаанбаатар гэж талбай дээр хэнд ч хэрэггүй хулхи шоу байн байн зохиож нэг шоунаас л тэрбумыг унагадаг байсан юм шүү.
2017-04-05
Зочин:
DANSTAII CHI BATUULIIN LALAR
2017-04-04
Зочин:
Тодорхой цаг хугацааны дараа үнэн худал ялгарна.Би уул нь БатҮүлд итгэдэг.Ганц БатҮүлч биш 90онд ардчилсан хөдөлгөөнд манлайлж явсан хүмүүсийн ихэнхэд итгэдэг.Харин дараагийн үеийн нь улсаа удирдаж явсан хүмүүсийн алдаанаас одоогийн байдал үүслээ гэж боддог.ардчилал огт хэрэггүй байсан гэх хүмүүс цөөхөн болуу.тиймээс өөрийн амь нас эрх ашгаа тоолгүй манлайлагч нарт итгэдэг.Гэхдээ зайлшгүй баримт байвал худлаа гүрийгээд итгээд байхгүйдээ.
2017-04-04
Зочин:
Шилдэг луйварчид, аав нь арыг нь дааж байгаа!
2017-04-04
Зочин:
Ene nusak yagaad sandraad sslgalaad bnaaa aan, durak bacaan ajil xiij ariun tsagaanxudulmuruu unluulj uzsen u, aan muu luivrchin
2017-04-04
Зочин:
Shuuxiig ch bas xudaldaad avchixsan biz dee
2017-04-04
Зочин:
Битгий уль мангар бацаанаа Чамд маллуулнаа гэвэл монголчуудын хийморь унана Хэн ч биш байснаа хэний хүчээр цор цор хийж байгаагаа тайлбарла Аав чинь заагаа юу
2017-04-04
irgen:
Xol ochij xuts.
2017-04-04
Зочин:
шүүхээр яаж нотолдым. Хуулгаа л авчраад үзүүлчих... Өөр чамтай юу ярьдым...Чадахгүй шд
2017-04-04
Зочин:
Шүүхээр нотлуулах нэрээр шүүгчдийг хахуульдаж хүссэн хариугаа гаргуулж таараа. Монголын шүүхийг ямар шүүх гэхэв дээ. Хээл хахуульд идэгдсэн хэдэн хулгайч луйварчдын бөөгнөрөл болсон газар. Олон улсын байгууллага батлаад нэрийг нь зарлачихаад байхад яаж ч үгүйсгээд нэмэргүй ямар монголын хахуульд идэгдсэн нийгэм биш.
2017-04-04
Зочин:
ААВ ХҮҮ 2-Т Ч МОНГОЛЧУУД ИТГЭХЭЭ БОЛЬСОН ШҮҮ. ҮҮЛ ГУАЙ ТА ЯДАЖ ТАМХИНЫ ЦЭГИЙНХЭЭ ҮНИЙН ЗӨРҮҮГ ТУШААЧИХААЧ
2017-04-04
Chuluudaid:
Za hu tegvel er zorig gargaad ter OFF shore dansniihaa huulgiig olon niited il bolgochih 20170405 ch gedeg yumuu tegvel bid battai itgej chamaas uuchlal guihad belen chadahgui bol chi end myanga uilan dugaraad nemergui Switzerland -n bank yag manai Police-d huulga gargaj ugch haragdaach tiimees huuli hyanalt ntr gej ugaasaa butehgui chi ch uuniig sain medej baigaa
2017-04-04
Зочин:
shuuh notlohgui shuuh hund bichig hiij ogdog zasag darga bish harin offshore bused bgaa bank chin chinii biznes nuuts guilgeeg gargaj ogno doo hu yumaa medej medegdel hiivel zugeer busuu
2017-04-04
Зочин:
үнэн үү
2017-04-04
Зочин:
shudarga tseber mungu bol gadaadad kompani baiguulaad yabmaargui l yum. endee chimeegui ajlaa hiih l baisan baihdaa .yamar hemjeenii biznes hiigeed hedii her tatbar tulsun bgaa ni todorhoi bus bgaad humuus gaihaad bgaa baih daa..hun bolgon uls tur sonirhood bgaa ni tsaanaa todorhoi ashigtai bdag bolob uu gej bodogddog yum daa
2017-04-04
Зочин:
тэг тэг
2017-04-04
Зочин:
тэг тэг
2017-04-04
Чулуудайд:
Офшор бусэд компани байгуулах нь гадаадад хоронго оруулалт хийх гэж бгаа хунд ашигтай болхоос Монгол хун монголдоо хоронго оруулалт хийхэд хамаагуй ш дээ... Биднийг ямарч ойлголтгуй тэнэг гэж оорсод шигээ бодоо юу даа
2017-04-04