Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээгээ МАН мартаж болохгүй

img

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэлэв. Тэрбээр:

 

-Олдвол өлддөг зовлонг хариуцлагаар л хазаарлаж болно. Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй. Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээг МАН мартаж болохгүй. Монголын эдийн засгийг сайжруулах, хариуцлагаа чангатгахын тулд гадаадаас зээл авах хэрэггүй.

 

Бизнес дэх улс төрийн оролцоо Монголыг туйлдуулж байна. Төр бизнес хоёрыг салгахгүйгээр энэ байдлаас гарахгүй. Үүн дээр хэд хэдэн зүйл хэлье.

 

-Төрийн яам аж ахуй эрхэлдгийг болих хэрэгтэй. Албан тушаалтны шийдвэр,  тамганы дардас бүхэн бизнес болсон. Хямралыг давах гэвэл төр бизнес хоёрыг салгах хэрэгтэй.

-Урьдах бурууг давтуулах гэж ард түмэн шинээр сонгодоггүй. Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхар хийж  болохгүй.

-Сайдын албан тушаал эрхэлсэн хэмжээнд байх ёстой. Шинэ хуучин сайдууд тамганы ёслол хийдгийг болиулах эрхтэй. Сайд тушаал гаргах эрхгүй. Тэр бүхэн төрийн нарийн бичгийн хэмжээнд байх ёстой.

-Төрийн аж ахуйн үйл ажиллагааг яам, агентлагаас салгахгүйгээр асуудал шийдэгдэхгүй. Мөнгө бизнес сонирхож байгаа бол төрөөс холд гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн. Хэлээд энэ байдал арилахгүй. Төрөөс салгаж байж алтан гинж тасарна. Төрийн байгууллага хуулийг хэрэгжүүлдэг, стандарт мөрдүүлдэг, хариуцлага ногдуулдаг байх ёстой.

-Төрийн бүх шатны албан хаагчийн өрөө, унах унаа, зардлын хязгаарлалт хориог гаргаж, хатуу тогтоох хэрэгтэй. Өрөөгөө тохижуулж, унаагаа буруу зүйлд унаж, компьютераа буруу зүйлд ашигласан бол ажлаас халагдах хэрэгтэй.

-Төрийн өмчит аж  ахуй нэгжүүдийн удирдлага нь улс төрийн албан тушаалтныг даган баясагч болсон.

 

Төр эдийн засгийн харилцаанд гоцлон тоглогч болж байгаад хямрал бий болсон. Хүний өмнүүр орж бүхнийг хийх гэж оролддог төр хүнээс бүхнийг булааж дуусдаг. Төр ажлаа хийх хэрэгтэй.

 

Төрийн ачаалал их байгаагийн маргашгүй зүйл нь төсвийн алдагдал. Төрийн албан хаагчдын орон тооны хөөрөгдлийг хазаарлах хэрэгтэй.  Төрийн бүх шатанд төрийн албан хаагчид ганцаарчилж шийдвэр гаргадгийг болох хэрэгтэй. Энэ нь хуулиараа хориотой байх ёстой.  Энэ нь эргээд завхралын үүр уурхай болдог юм.  Төрийн зардал эрс нэмэгдсэний шалтгаан нь төр өөрөө оролцдогийг илрэл. Төрийн ихэнх үйлчилгээг түрээсийн горимд шилжүүлэх хэрэгтэй. Энэ талаар өмнө нь би хэлж байсан.  

 

Нам бол явцуу сонирхлыг өөгшүүлэгч тусгай давхарга болж хувирлаа. Иргэдийн уур бухимдлын шалтгаан нь улс төрийн намтай холбоотой. Монголд байгаа завхралыг засах гэвэл Улс төрийн намын хуулийг батлах хэрэгтэй. Иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх сувгийг хангаж өгөх хэрэгтэй. Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Төрийн эрх мэдэлд ард түмэн шууд оролцох эрхийг эдлүүлнэ гэж Үндсэн хуульд заасан. Иргэдийн эрхийг зөвхөн төлөөллөөр хэрэгжүүлж болохгүй. Шууд оролцуулах хэрэгтэй. Энэ нь ирэх цагийн улс төрийн өнгийг тодорхойлно.

 

Байдал ямар байгааг бид амьдрал дээр туулж байгаа. Гүйцэтгэх засаглалаа чадамжтай болгох ёстой. Монгол Улс чадамжгүй орон биш. Монголын хөгжил дэвшилд хэрэгтэй далай шиг олон санаа  сайхан эхлэл нийгэмд байна. Харин түүнийг ажил хэрэг болгох гүйцэтгэх засаглал бяд муутай байна. Бяд муутай Засгийн газартай бид урагшаа явахгүй. Одоо бүүр урагшлахаа ч болилоо. Чадавхитай засаг хариуцлагатай засаг байдаг. Хамгийн үнэтэй зүйл итгэл. Гэтэл манай улсын Засгийн газарт  итгэх итгэл дотроо ч, гаднаа ч алга. Үүнийг засах нөхцөл УИХ-д бүрдсэн гэж үзэж байна.

 

Цаг алдвал бүхнээ алддаг гэдэг. Нэг ажыг хоёр ба түүнээс дээш хийж, дороо эргэлдээд ирвэл сүйрнэ. Хөл дээрээ босож ядаж байгаа орны хувьд чадамж муутай Засгийн газар бүр ч хорлонтой туссаар байна. Манай гүйцэтгэх засаглал ажил хийх гэж эрсдэл хийдэг биш албан суудлаа хадгалах гэж тамираа бардаг. Энэ байдлаасаа Монгол Улс гарах ёстой. Монгол бол хангалттай ардчилсан улс, хангалттай ардчилалтай улс. Одоо бид хариуцлагатай, чадамжтай болох ёстой.

 

Энэ байдлыг хэлэлцэж цаг алдах хэрэггүй, шууд хэрэгжүүлэх ёстой. Монгол бол ард түмэн нь эрх баригчдадаа дүн тавьдаг улс. Эрх баригч гэж аль ч улсад Засгийн газрыг хэлдэг. Засгийн газрыг бид олон удаа сольж байсан, дээрдээгүй. Энэ нь хүндээ биш тогтолцоондоо байдаг. Чадах бүхнээ хийгээд ард түмнээрээ дүн тавиулах сайхан, харин тогтолцооноосоо болоод юу ч хийж чадахгүй байх харамсалтай.

 

Би Монголын улс  төрд нэн даруй шийдвэрлэх ёстой 5 асуудалд анхаарлаа хандуулах гэж хэллээ. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг. Миний үгийг анхааран сонссон та бүхэнд баярлалаа. Дэм дэмэндээ эвлэж урагшладаг нь хүний нийгмийн ёс.  Хүний нийгмийн амьдралтай холбоотой асуудал үе бүрт байсан. Асуудлыг шийдэж гарахаас бус тойрч бултахгүй байхад асуудал оршдог. Төр нийгмийн харьцаа бол мөнхийн асуудал. Өнөөгийн эрх баригчид өмнөхийн алдаагаа засах биш давтах хандлага давамгайлж байгаа. Иргэдийн шүүмжилдэг “Аль ч нам нь байсан хамаагүй” гэдэг хандлага хаа сайгүй сонсогдсоор удлаа. Намын нэрнээсээ биш агуулгаар нь өөрчлөх хүнийг,улс төрийн хүчнийг ард түмэн хайсаар байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийг сонгох сонгуулийн эцэст “авлигын байдал дордож болзошгүй болчихлоо” гэж олон улс үзэж байна.  2017 оны дүнгээр Монгол Улсын авлигын индекс сайжирч гарах ёстой.  Шийдвэр гаргаж байгаа улстөрчид нь ямар хандлагатай байна гэдгийг хардаг. Үүний нэг адил манай улсын зээлжих зэрэглэлийн асуудал байна. Энэ чансаа ойрын жилүүдэд эргэж очих боломж манайд байгаа.   

 

Сүүлийн үед оффшорын асуудал хөндөгдөх боллоо. Сүүлийн үед “овт шаар” гэж нэрлэх боллоо. Төрийн бүх шатны албан хаагчдын хувьд эргийн гадна данстай байхыг хориглох байр суурин дээрээ хэвээр байгаа. Энэ асуудалд ахиц дэвшил гарах байх гэж бодож байна.

 

Манай улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, үр хөндөлт залуу үеийг дайрч байна. Залуу үеийнхний дотор хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ улс үндэстний аюулгүй байдалд хүрлээ. Төв суурин газрын 10 хүүхэд тутмын 6-8 нь энэ аюулд өртөх магадлалтай, өртөж байна гэсэн судалгаа гарлаа. Хар тамхи гэсэн ойлголтыг хаяа хатавчиндаа бүү ойртуул гэж хэлж байсан. Монголчууд цөөхүүлээ, эмзэг өвөрмөц байршилтай гэж ярьдаг. Өнөөгийн байдлаар төр ажиллаад хүчирхээ байдлаа. Үүнийг цэгцлэхгүй бол Монгол Улсын хувь заяа хутганы ирэн дээр байна. Энэ асуудлыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт толгойгоороо хариуцах ёстой. Үүнийг шийдэх хэрэгтэй.

 

Үр хөндөлтийн хувьд Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд 1 сая гаруй хүнээ алдсан гэж тооцдог. Хамгийн харамсалтай нь нөхөн үржихүйн насны охидын 10 эмэгтэй тутмын 7 нь энэ асуудалд орсон. Үр хөндөх газар олширч, эм бодисын хэрэглээ эргэлт замбараагаа алдсан. Төрөх насны олон эмэгтэйчүүд үрийн зулай үнэрлэж, ээж гэж дуудуулах боломжгүй болж байна. Зарим нь амь насаа алдаж байна. Энэ аюулыг зогсоох ёстой. Энэ юутай эмгэнэл вэ. Үр хөндөлт хэмээх чимээгүй аллагын тухай чимээтэй дуугарахаас өөр сонголт надад байсангүй. Бүрэлдэж байгаа монгол хүний амийг тасдаж эрх Монгол Улсын хэнд нь ч байхгүй. Монгол үндэстний эсрэг энэ гэмт хэргийг хазаарлах ёстой.  Эх үрийн амь нас эндээс хамгаалах ганцхан зөвтгөл байж болох ч мэргэжлийн байх хэрэгтэй. Монгол Улс тэнгэрийн тамгат алаг үрсээ эхийн хэвлийд нь алддаггүй улс байх ёстой. Энэ асуудлаар ЭМ-ийн сайд А.Цогцэцэгээс гол шийдвэр гарах байх гэж найдаж байна.

 

Эдийн засаг, санхүүгийн асуудалд энэ Засгийн газар онцгой анхаарах ёстой. Монголын Улс эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэх, дотоод нөөцдөө тулгуурлан шатахуун үйлдвэрлэх, төмөр зам барих ажлыг байнга анхаарч ажиллах хэрэгтэй. Монгол Улсын жин нөлөө, оролцоог нэмэх олон талт хамтын ажиллагааг улам бүр нэмэх хэрэгтэй. Бид хичнээн толхилцож түлхэлцсэн ч нэг л хувь заяатай. Бидэнд эрх баригчдын, сөрөг хүчний гэсэн зааг байхгүй. Эвлэвэл бүтдэг, ховлосон гутдаг гэдэг ардын үгээ санаж явах ёстой. Алдаж болохгүй боломж гэж байдаг. Монгол бол ирсэн хүн урам авдаг, явсан хүн эргэж татагддаг орон

 

Эрхэм түшээд та бүхэнд анхааран сонссонд талархлаа хэмээв. 

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөлөө. 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dsn:
yvsan hun tatagddag bitgii hen undsen irged maani eh oron elgen sadnaa orhio zugtaad bgaa yum bish uu ,ene henii buruu ve?
2017-04-05
Зочин:
bitgii HUTS
2017-04-05
Зочин:
chi muu uuruu huts za
2017-04-05
Элбэгдоржид:
Хоёр хурууны завсар ЭРХИЙ ХУРУУ
2017-04-05
Зочин:
Улиж дуудахдаа сайн та нарыг хараад зугатаа биздээ чалчихад чинь хууртах хүн үлдсэн болов уу
2017-04-05
erdene:
Tanyg mash ikh khundeldeg bailaa. Tanyg songuulid ankh iim saikhan ug khelekhed mash itgesen, bi uuruu ch tany tuluu songoson... Getel ta ekh oronyg mini odoogiin baidald khurgesen shuu dee!!! Tand itgekhed tun berkh bna. Zaigaa taviad ug gej shuud khelekh bna!!!!
2017-04-05
zochin:
ГОМО МӨНХӨӨГИЙН БАЛАГ ДУУСАХГҮЙ
2017-04-05
ЗОЧИН:
ЭЛБЭГЭЭГИЙН ЦАЦСАН ШҮЛС ХЭНД ХҮРЭХ ЮМ БЭ ЧИ ӨӨРӨӨ 8 ЖИЛ ЧАЛЧСАНААС ӨӨР ЮУ ХИЙВ ЧАМААС ЭНЭ ӨНЧРӨЛ ХАГАЦАЛ БҮГДИЙГ НЭХНЭ
2017-04-05
Зочин:
chi muu uuruu huts za
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-05
irgen:
ӨӨРИЙН ЧИНЬ ХЭЛСЭН ҮГ ХИЙСЭН АЖИЛЫН ЧИНЬ ЯАГ ЭСРЭГЭЭР БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
2017-04-05
зочин:
Одоо тэгээд хийсэн ажлын дүн 9,6 онц уу. Энийг хийлгэх гэж 2 удаа чамд саналаа өгсөн 2030 онд энэ улс дампуурна гэж ОУВС дүгнэлт хийсэн гэсэн. 2016 онд дампуурах гэж байна гэж толгой угаасаар байгаад 8,75 хувийн хүүтэй 5,5 тэрбум долларын зээл авч байна. Дампуурах гээд байгаа юм бол 1000 км зам тавиад Тажикстан шиг улсаагазраа өрөнд өгөх үү Өнөө маргаашгүй дампуурах гэж байж зам тавих мөнгө зээлэх хэрэг байна уу Ай би л лав чамд ямаор их итгэж байлаа сонгогдоод гараад ирэхээр чинь өөрөө сонгогдсон юм шиг л баярлаж байлаа Одоо надад миний үр хүүхэд ач нарт ямар ч итгэл байхгүй боллоо
2017-04-05
Зочин:
Танай нам офшоорчид бизнесмэнүүд, төрийн өмчийг үнэгүй хувьчилж авсан олигархиуд ихтэй. Элбэгдоржийн С.Баяртай нийлж хийсэн Ухаа худаг-ийн маапаан, Эрдэнэт рүү санаархсан хуйвалдааныг монголын ард түмэн бүгд мэддэг болсон
2017-04-05
зочин:
одоо л сэрж байна уу ийм оронд амьдарч байгаагаа одоо мэдэрч байга юм уу чи өөрөө энэ бүхний эхийг тавьчихаад юу яриад байнаа чи ерөнхийлөгчөөр нэр дэвшиж байхдаа юу гэж донгосож байлаа чиний шүлс хатаагүй байгаа шүү чи өөрөө яриснаа биелүүлээч овт шар болон хариуцлага алдсан хүмүүс хариуцлага тооцооч зоригийн хэргийн нууцыг өөрөө дэлгээч чи хамт байсан шүү дээ үнэнээ хэлээд хариуцлагатайгаар огцорвол нэр чинь цэвэр үлдэнэ дээ
2017-04-05
Зочин:
өнгөрсөн 8 жилд... ядаж 12-16 онд засахгүй яав даа. ан- бол монголыг бүрэн дампууруулсан. шүүх атг- цагдаа дампуу бга болсон.
2017-04-05
Зочин:
bitgii HUTS