Ц.Ням-Осор даргаасаа уучлалт хүсье!


Өнгөрсөн хоногуудад Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлын сарын цалинг 25 сая төгрөгөөр тогтоожээ гэсэн ташаа мэдээлэл түгээсэн нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныхаа өмнөөс уншигчдаасаа хүлцэл өчье. ТӨБЗГ-аас залруулга мэдээлэл хийж, “Х.Бадамсүрэн захирлын сарын цалин 25 сая биш, 24 сая 500 мянган төгрөг” гэж албан ёсны тайлбар өгсөн Ц.Ням-Осор даргадаа баярлалаа. Мөн танаас уучлалт хүсье. 500 мянган төгрөг гэдэг бол бүхэл бүтэн нэг хүний сарын цалин, хоёр хөгшний тэтгэврийн мөнгө, дөрвөн хүний “группын” тэтгэмж. Нэг хүүхдийн хоёр жилийн турш авах мөнгө. Тиймээс ийм чухал мөнгөний зөрүүг ташаа мэдээлсэндээ хэвлэлийнхний өмнөөс харамсаж буйгаа илэрхийлж байна.
Ш.Даваа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ