Оффшорын асуудлаар мэдээлэл хийнэ

Сангийн яамны 9 давхарт "Чагдаржав" танхимд
11:00 цагт Тус яамнаас Аудитын дүгнэлтийн талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 99025086
Цэргийн төв эмнэлэгт
11.00 цагт Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулна
Үндэсний мэдээллийн төвд
11:40 цагт Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс “Оффшорын хаалгыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар нээнэ” сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулна.
Төрийн ордонд
12:00 цагт Монгол улсын Шадар сайдад Итали Улсын эдийн засгийн сайд тэргүүтэй төлөөлөгчид бараалхах юм. Холбогдох дугаар: 8999-9926
Театрын музейд
12.00 цагт Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэнгийн “Сүүдэр шийний хүүхдүүд” номын нээлт болно.
Blue Sky hotel 3-давхар Topaz танхимд
14.30 цагт Япон улсын Showa Holdings Group, Монголын Nomadic Comics хамтран Бумбардай, Бонгын зохиолч зураач Н.Эрдэнэбаярын бүтээлүүдийг олон улсын зах зээлд гаргах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Мөн энэ үеэр Ази даяар зохиогдох Asian Illustration Contest уралдааны шүүгчээр Н.Эрдэнэбаяр ажиллахаар болсныг зарлаж хэвлэлийн бага хурал хийнэ.
Улаанбаатар Их сургуулийн Хичээлийн А байрны 501 тоот
ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ