Шадар сайдаас бусдынх нь төсөв нэмэгдсэн

img

 

УИХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодолтголыг хэлэлцэж байгаа юм. Гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд хариулж байна. Төсвийн тодотголд 6 төрлийн татвар нэмэхээр тусгасан.  Гишүүд энэ асуудалд өөр өөрсдийн байр сууринаас хандаж байгаа юм. Харин сөрөг хүчин татвар нэмэх, ОУВС-нд хамрагдаж зээл авч, өр тавихыг бүхэлд нь эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

 

Гишүүд хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд олгох, тэтгэврийн насыг нэмэх талаар тодорхой хариултыг Засгийн газраас шаардаж байлаа.  Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Тэтгэврийн санд   их хэмжээний татаас өгөхөөр байгаа.  2019-2020 онд өгөх татаасын хэмжээ 2.3 их наяд төгрөг болно” гэдгийг онцолж байлаа.

 

Мөн сайд нарын зардал төсвийн тодолтголд нэмэгдэж орж ирсэн. Үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тайлбар хийсэн юм. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын багц  нийт нийт  172 тэрбум төгрөг нэмэгджээ.  Мөн   БСШУС-ны сайдын багц  7,  ЗТ-ийн сайдын багц 10, ХАХНХ-ын сайдын багц 3,  ЭМ-ийн сайдын багц 5 тэрбум төгрөгөөр тус тус  нэмэгджээ. Энэ нь урсгал засвар хийхэд зарцуулах нийт 49 тэрбум төгрөгийн зардал юм байна.  Мөн зарим яамд дээр гадаад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой Монголын талаас хийгдэх  санхүүжилтийг нэмж тусгажээ.  Харин ХХААХҮ-ийн сайд багц дээр “Атрын 3” аяныг хэрэгжүүлэх хүрээнд зардал нэмсэн байна. “Шадар сайдаас бусдынх нь төсөв нэмэгдсэн. Өөрөөр цалин хангамж, бензин шатахууны талын зардал нэмэгдээгүй” гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.  

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчдын оронд  хүн нэмж авахгүй гэдгийг ойлгохгүй байна. Түүний оронд төрийн албан хаагчдын орон тоог бууруулах арга хэмжээ авбал ямар вэ? Мөн алтны татварын роялтын нэмж болохгүй юу. Энэ чинь төсөвт орлого оруулах эх үүсвэр болно шүү дээ” гэсэн юм.

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ Төсвийн тодотголоор батлагдсан төсвөөс 101.4 тэрбум төгрөгөөр орлогыг нэмэгдүүлж оруулж ирсэн. ОУВС-гаас  тавьсан нөхцөлийн хүрээнд төсвийн тодотголыг боловсруулсан. Төсвийн сахилга батыг сайжруулна” гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “2017 оны төсвийн тодотгол чинь Төсвийн тогтвортой байдлын хуультайгаа нийцэхгүй байна. Өргөн барьж байгаа төсөв чинь заавал тусгай шаардлагатай нийцэх ёстой. Үүнд Ерөнхийлөгч хориг тавих заалттай. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиа мөрдөх хэрэгтэй. Өрийг нэммээргүй байна. Евробондыг төлсөн гээд байна. Хуралдай бондоор босгосон. Өрийг яаж төлөх вэ. Өрийн тааз хуульд зааснаас давлаа. Татвар нэмэхгүй гээд байсан. Гэтэл одоо яагаад нэмэх болон. Онцгой албан татварыг хоёр удаа бууруулсан. Гэтэл одоо нэмэхээр оруулж ирж. Анхнаасаа нэмэх байсан юм бол яаж гэж бууруулсан юм. Төсвийн зардлаа бууруулах боломж байна уу" хэмээн шүүмжлэлтэй хандаж байлаа. Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн. Үүнээс өөр гарц байгаагүй. 5 төсвийг нэгтгэх нь хуульд өөрчлөлт оруулах нөхцөл болсон" хэмээн хариулав.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Wak:
Ene gulugnuudiig harhaar nud horsoh yum
2017-04-06
Зочин:
Ailaas irheer avdaraa uudal gehdee gadaadiin huniig shuteh.
2017-04-06
Зочин:
ene takhia nudelsen sangiin sayd yu khiiji chadakh we dee
2017-04-06
Иргэн:
Ядарсан ард түмний бүсийг чангалж өөрсдөө бүсээ суллаж байгаа эрх баригчдыг эсэргүүцэж байна
2017-04-06