Ц.Ням-Осор шиг түшмэлтэй байхад татвар төлөөд ч яахав дээ...

img

 

Хэдхэн сарын өмнө ТӨБЗГ-аас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүнг мэдээлж, захирлуудын хэт өндөр цалин хангамжийн асуудлыг шүүмжилж байсан. Тухайн үед хамгийн өндөр цалинтай захирлаар Эрдэнэт үйлдвэрийн сео Ц.Даваацэрэн тодорсон бөгөөд сард 10 мянган доллар авдаг гэж мэдээлж байв. Тэгвэл нэгхэн улирлын дараа гэхэд л өмнөхөө таг мартсан төрийн өмчийг бодлогоор зохицуулагч эрхэм Ц.Ням-Осор “”Эрдэнэт”-ийн захирал 20 мянган долларын цалинтай байсныг бууруулж 10 мянган доллар болголоо.

 

Энэ бол маш бага мөнгө” хэмээн даапаалж сууна. Алинд нь итгэх вэ. Засгийн газраас төрийн өмчит компанийн захирлуудын цалинг 30-60 хувь бууруулах шийдвэр гаргасан гэсэн. Энэ хүрээнд Х.Бадамсүрэнг ийнхүү “чангалж” байгаа юм байна. Ц.Ням-Осор телевизэд өгсөн ярилцлагадаа “Өмнөх захирлуудыг бодвол Х.Бадамсүрэн зайлуул, их хангамжаа хасуулж хохирч байгаа хүн. Хүний эрхийн байгууллагад хандсан ч болно” гэж ярьж суух... Гэтэл УИХ-аас эдийн засгийг нуруундаа үүрдэг хувийн аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэх, хэдэн төрлийн татвар нэмэхээр зэхэж байна. Тэд энэ татварын дарамтыг үүрэхийн тулд ажилчдаа цомхотгохоос өөр аргагүйд хүрэхийг сануулсан. Мөн бизнес эрхлэгчид анх удаагаа төрд татвар төлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Сардаа авдаг 500 мянган төгрөгөөсөө хагацах нь гэсэн айдасд ажилтай иргэд автлаа. Ц.Ням-Осор мэтийн түшмэлтэй, Сандуй Сундуй даргатай аз жаргалтай Монголд чинь иргэд нь БООЖ ҮХЛЭЭ!!!

 

Ш.Даваа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
манай орны гадны компанын эздийн авч байгаа сарын хөлсийг нэг жагсаагаад гарга даа, чи бол үүнийг хийхгүй зүнээр ядуу ардаар тоглож байна даа, бөө батбаяр шиг байх хүн юм байна доо
2017-04-06
иргэн:
Одоо байгаа зургаа зөв гаргах нь чухалаас чухал В.Бат гэгчийг ойлголоо, ядуу ардаар тогтох юм доо, гэхдээ энэ нөхцөл байдал өөрт чинь үүсэх юм бна.
2017-04-06
Оюунтүлхүүр судараас:
Чоно мэт ноёныг үнэг мэт түшмэл дагах тул Хамаг дор зовлон болмуй.
2017-04-06
Unen:
Unen heljee ene setguulch
2017-04-06
irgen:
hunii nuuts saitai geed bdag ene namd ene hunees uur hyn olddoggyi ee
2017-04-06
ард:
МАНАН гийн мангасуудад монгол орон юу ч болохгүй нээ
2017-04-06
zochin:
Dabaa yag vneniig heljee ene teneg Nyamosoroo zailuulbal taarna
2017-04-06