Төсвийн тодотголоор хэн юу хэлэв

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  2017 оны улсын төсвийн тодотголыг  хэлэлцэж байна. ОУВС-гийн нөхцөлийг тусгаснаараа энэ удаагийн төсвийн тодотгол ихээхэн онцлогтой. Гишүүд ч хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулан тусгасан татвар нэмэх, тэтгэврийн насыг уртасгах, хүүхдийн мөнгийг 40 хувьд олгох зэрэг нийгэмд чиглэсэн асуудалд анхааралтай хандаж, байр сууриа илэрхийлж байна.

Хэрэглээгээ хагаслан байж хураасан хэдэн төгрөгнөөс нь татвар авмааргүй байна

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Хадгаламжийн хүүгээс татвар авахдаа тодорхой босго тавья. Босгыг нь 100 сая төгрөгөөс дээш тавих Энхболд  даргын бүлгийн хуралдаан дээр хэлсэн саналыг дэмжиж байгаа. Ганц, хоёр өрөө байр авах гээд, хүүхдүүдээ тусад нь гаргах гээд хэрэглээнээсээ хагаслан байж хураасан хэдэн төгрөгнөөс нь татвар авмааргүй байгаа юм. 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүнээс нь  татвар авч болох юм. Тиймээс үүнийг тодорхой болгон ард иргэддээ мэдээлвэл хүмүүсийн сэтгэл санаа ч тайвширна. Тэтгэврийн насыг нэмэх нь асуудал биш. Харин Нийгмийн даатгалын болон Төрийн албаны хуулиндаа өөрчлөлт оруулчих. Хуулиараа эрэгтэй 65, эмэгтэй 60 наснаас тэтгэвэрт гарч болохоор заасан байгаа. Харин төсвөөс шаардлагатай бус зардлуудаа хойшлуулах, царцаах хэрэгтэй. Ингэвэл хүүхдийн  мөнгөнөөс хасагдах гээд байгаа эмзэг бүлгийн хэсгийг эргээд халамжиндаа үлдээх боломж үүснэ. Энэ чиглэл дээр анхаарч, төсвийн тодотголд дээрээ дахиж шүүлтүүр хийгээсэй гэж хүсч байна.

Ард түмний саналыг худалдаж авах зорилгоор төсвийг тодотгож болохгүй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Төсвийн тодотгол сайжраад батлагддаг. Гэтэл хамгийн муутгаж батлагдах тодотгол энэ байх. МАН УИХ-ын сонгуулиар сайхан амлаж олонх болж гарч ирсэн. Гэтэл төсвийн тодотголоороо ард түмний амьжиргааг хүндрүүлж байна.  Хүүхдийн мөнгө бол ямар нэг арын хаалгагүй очдог, сайн хөрөнгө оруулалт. Зорилтот бүлгийнхэнд хүнсний талон тараана гэдэг нь Б.Чойжилсүрэнгийн санаа байх. Тойргийнхоо хүмүүст тараах нь. Зээл авахгүй гэж амласан. Очсон газар бүртээ зээл авч байна, дарга нар. Төсөв ерөнхийдөө Ерөнхийлөгчийн сонгууль болж хувирлаа. Уяачдын холбооныхон яамандаа 67 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.  Ард түмний саналыг худалдаж авах зорилгоор төсвийг тодотгож болохгүй. Тиймээс АН-ын бүлэг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байна.

Өр төлж чадахгүй, зээл нэмэгдээд байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Төсвийг ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд тодотгож байна. Төсвийн сахилга батыг хангахыг дотоодын нөөц бололцоондоо тулгуурлаад хийхгүй, яагаад олон улсын байгууллагын хүнд нөхцөлөөр хийх гээд байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчиж байна. Хөгжлийн банкинд 14 хувийн найдваргүй зээл байна гэнэ. Өнөөдөр өр төлж чадахгүй, зээл нь нэмэгдээд байна. ОУВС-тай хэлэлцээр хийж болно. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлаас 1.3 тэрбумыг хасахад л болно. Нийгмийн даатгалын шимтгэлийг насаар нь төлүүлчихээд насыг нь уртасгаж болохгүй. Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгосон. Онцгой албан татварын хууль дээр алтныхныг нэммээр байна. Үнэхээр буруу замаар явж байна.

ОУВС эцсийн боломж биш

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Хэдхэн жилийн өмнө орос ах нарын зөвлөсөн учраас хууль гаргах гэж байна гэдэг байсан бол өнөөдөр ОУВС-гийн ах нарын зөвлөмжөөр өөрчлөлт орох гэж байна. ОУВС-гийн хөтөлбөрөөс болж дампуурсан олон орон бий. ОУВС-г эцсийн боломж хэмээн харж байгаа бол эрх баригч нарын буруу бодлого. Хэдхэн сарын өмнө зээл авахгүй гэсэн гэтэл одоо өр, зээлээ нэмье гэж байна. Мөнгө босгох бүрэн боломж байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хөрөнгийн бирж дээр гаргахад болно.

Танаж болох зардлаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар 3 тэрбум ам.долларын зарцуулалтыг харахад 1.5 тэрбум нь урсгал зардал, бусдыг нь төсөл хөтөлбөрт оруулах нь ээ. 1.5 тэрбум ам.доллар гэдэг чинь “Чингис” бондын хэмжээний мөнгө. Энэ хэмжээний мөнгийг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр бэлэн үү. Төсвийг тодотгох шаардлага байгааг ойлгож байгаа. Гэхдээ танаж болох зардлаа хасах хэрэгтэй.

 Төсвийн тодотголыг сайжруулж батлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Төсвийн тодолтголыг сайжруулж батлах нь зүйтэй. Төсвийн тэнцлийг сайжруулах чиглэлд нухацтай хэлэлцэх хэрэгтэй. ОУВС-гийн шаардлагад хариулт хэлэхийн тулд тодотгол хийлээ гэдэг байдлаас хандмааргүй байна. Орж ирсэн төслөөс харахад орлого нэмэгдэх нь. ОУВС-гаас 34 шаардлага тавьсанаас 7-г нь биелүүлж байна гэж байна. Үүнээс болоод бидний хүсэн хүлээсэн үр дүн гарах уу, эргэж харах хэрэгтэй гэж ойлголоо.

Тэтгэврийн насыг нэмэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Чинзориг: 

-Тэтгэврийн нас нэмэх асуудлыг сангийн орлого бууруулах асуудал гэхээсээ ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ажилгүй гэсэн бүртгэлтэй хүмүүсийн дийлэнх нь залуучууд байгаа. Тэтгэврийн насыг нэмж байгаа бодлоготой ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлыг уяж өгөх хэрэгтэй. Тиймээс тэтгэврийн насыг нэмэхэд болгоомжтой хандах хэрэгтэй. 1992-2015 оны хооронд жилд 3.2 сараар л нэмэгдсэн юм билээ. Гэтэл жилд 6 сараар нэмэхээр тусгасан. Захиргааны санаачлагаар тэтгэвэрт гаргахыг хатуу хориглох хэрэгтэй. Тэгэхгүй бол ажил олгогчид захиргааны санаачлагаар тэтгэвэрт гаргаад байгаа. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
БҮСЭЭ ЧАНГАЛАХЫГ ТӨРӨӨС ЭХЛЭНЭ ГЭДЭГ САЙХАН ХЭРЭГ ИЙМД. 1. ДЭД САЙД НАРАА ЧӨЛӨӨЛ, 2. 3000 ГАРУЙХАН ХҮНТЭЙ АГЕНТЛЕГТ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ 3 ДЭД ДАРГА БАЙГААГ ЧӨЛӨӨЛ, 3. ТЭТГЭВЭРТ ГАРААД ЭРГЭЖ ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ЧӨЛӨӨЛ, 4. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭР ДЭЭР БАРИЛДАЖ БУЙ БӨХЧҮҮЛЭЭ ЧӨЛӨӨЛ, ДАХИЖ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЦИЙГ ХЯНАХ АЖЛЫН ХЭСЭГ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ Г.М БАЙГУУЛЛАГУУДААС БАЙГУУЛЖ АЖИЛЛУУЛ.
2017-04-09

Зочин:
Ажиллаж эхэлсэнээсээ хойш улсад татвар телж байхад одоо ард тумнээсээ болсон юм шиг тэтгэврийн насыг нэмээд улсад телегдсен нийгмийн даатгалын тэр их менгийг идсэн хумууст нь хариуцлага тооцдоггуй юу хийж байдаг их хурал вэ? Тэнэгууд ээ хариуцлагаа тооцооч
2017-04-09
Зочин:
Ярих нэг өөр. Кноп нэг өөр. Наанаа ард түмний сонсохыг хүссэнийг ярьчаад кноп дарахдаа эсрэгээр юмуу кнопоо бусдад заатгаад байх нь хир зохимжтой вэ
2017-04-08
Зочин:
Сарангэрэл чинь харин сайхан хүүхэн биш үү?
2017-04-08
Зочин:
Энэ сарангэрэл гэж жинхэнэ пялдага сад байна
2017-04-08
dsn:
yasan ch bodlogogui amitas sangiin asuudliig bariad baidag yumdee,ulsiin san bl 1 muu ariin haalgaar luivraar yvdag co.nii san bish shuudee!
2017-04-07