Хууль бус мөнгөний эргэлттэй тэмцэнэ

img

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ өнөөдөр УИХ-ын даргад  өргөн барив. Тэрбээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүчдийн Холбооноос Фанамын баримт бичгийг олон нийтэд дэлгэсэн. Энэхүү баримтаар зөвхөн Монголын төдийгүй олон улсын томоохон улс төрчид, бизнес эрхлэгчид оффшор бүсэд данстай нь илэрсэн. Одоогоор УИХ дээр оффшорын эсрэг буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ хуулийг гарсны дараагаар лобби бүлгийн зүгээс хэрэгжилтийг хангах, гадаадын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж оффшор бүсэд байгаа мөнгөний эх үүсвэрийг шалгуулах, татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах болно.  Манай лобби бүлэг “Эдийн засгийн хууль бус ажиллагаатай тэмцэх түр хороо” байгуулахаар ажиллаж байна. Түр хороо байгуулах тогтоолын төслийг удахгүй өргөн барих болно. Оффшорын эсрэг ажиллах нь улс төрийн намуудын нэг нэгнээ унагах тэмцэл байх ёсгүй. Нам харгалзахгүйгээр хууль бус мөнгөний эргэлттэй тэмцэх болно хэмээв.

Лобби бүлэгт  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, Н.Учрал, Б.Билэгт нар орсон байна. Улс орнуудаас оффшор бүсэд нийт 21-32 их наяд ам.доллар хадгалагдаж байгаа гэсэн судалгааг Олон улсын байгууллагууд гаргасан байна. Түүнчлэн 5-10  их наяд ам.долларын үл хөдлөх хөрөнгө, алт, усан онгоц, уран зураг байгаа аж. Хөгжиж байгаа улс орнууд оффшорт байгаа мөнгөө илрүүлж, хуулийн дагуу татвар авахад л гадаад өрнөөсөө бүрэн салах боломжтой гэсэн судалгаа бий гэдгийг лобби бүлгийн гишүүд мэдээлсэн юм. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх шоу. Том оффшортонгуудтай хамт сууж байна. Тэднийг хамгаалаад гадна байгаа ганц нөгөө Баярцогтыг туг тахиж өнгөрөх гээд байгаа наадуул. Чадах юм бол Су.Батболд, Цогтбаатар, Ундуй-Сундуй, Тэмүүлэн, С.Баяр, Дэлгэрсайхан мэтийг л шууд эргүүлэн татах юм бол харин итгэж болно.
2017-04-11

зочин: