Худлаа гэсэн чинь яасан бэ, Ц.Ням-Осор даргаа?

img

Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн цалинд сард нийтдээ 20 мянган доллар зарцуулах санал оруулж иржээ. ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “Бид доромжлууллаа, сэтгүүлчид ташаа мэдээлж байна” гэж эхэлсэн хэвлэлийн хуралдаа ТУЗ-ийн гишүүдийн цалинг эцэслэн шийдээгүй гэсэн. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин ихэсгэссэн хэмжээний цалин л олгох байх гэж байв. Тэгвэл оруулж ирсэн саналаар ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнд сард 3200 доллар, нэр бүхий зургаан гишүүнд тус бүр 2450 доллар, нарийн бичгийн хоёр даргад 1050 долларын цалин өгөхөөр төлөвлөжээ. Ц.Ням-Осор худлаа хэмээн үгүйсгэж байсан санал ийнхүү албан баримтаар орж ирсэн нь ямар учиртай вэ. Үнэн зөв хариултыг хэн өгөх вэ?

 

 

 

Э.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

odoi:
erdenetiin vant uls bii bolj dollariin hanshaar tsalin avsan baahan baagiinuud garch dee...tsalingii n togtoolgoj baigaad nuuts noenton garch ireed badam uvguniig tulhichih baih daa...mongold baihgui jishig noerhol togtoh n
2017-04-12
ИРГЭН:
ЭНЭ ЗУСАР НӨХӨРТ МЭДЭЖ ШИЙДЭХ ЮМ БАЙХГҮЙ Л ДЭЭ
2017-04-12
Зочин:
Ene Nymosor Badamsuren 2 MAN-n ner hundiig saihan ungaj baastai hutgaj baindaa ingeed baij l baig uu?
2017-04-12
ТӨГРӨГ арчаагүй байхаас ч яахав:
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр валютаар цалинждаг ямар гээчийн халамж вэ энэ чинь? Валютаар гүйлгээ хийхийг хориглоод байлаг биш бил үү? Үндсэн хуулиар бол ялгаварлан гадуурхаж байгаа ноцтой жишиг биш үү?
2017-04-12
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-12
Зочин:
Hydlaa yaridag shinjtei.
2017-04-12
60 тэрбумын хүн?????:
Энэ өгөр толгой НямОсорыг хурдан зайлуулахгүй бол МАН-ын засгийн газар унана шүү, ийм дүнхүү хүнээс хэдэн төгрөг аваад энэ хариуцлагатай албан тушаалд томилснаа М.Энхболд ард түмэндээ шударгаар хэлэх хэрэгтэй
2017-04-12
зочин:
ийм л мафинууд дээр гарч суучихаад ард түмнийг дорожилж худлаа яриад эдэж уугаад олон жил болж байна тэгээд бас ард түмнийг татвараар дарамталж өөрсдөө баяжина хэнэгчгүй зурагтаар яриад инэмсэглээд ичих булчирхайгүй
2017-04-12
зочин:
энэ Ня-Осор гээч Хялганатад байхаасаа л худлаа ярьдаг нөхөр байсан хэвээрээ шив дээ. Намдаа их хандив өгч далдаганадаг хүн дээ. Телевизээр ярихыг нь сонсоод овоо доо гэж бодож билээ. Удирдлагынхаа үгнээс зөрдөггүй сайн хүн. Морь унасан толгойгүй хүн. Тэр буудлаа ажиллуулаад л сууж бай л даа. Төрд уг нь чам шиг юм хэрэггүй л байхгүй юу. Чамд өөрийн гэсэн шийдвэр алга даа.
2017-04-12
Зочин:
Тэр газар монголын хууль хэрэгждэггүй юм байна. Гадаадаас урилгаар ирсэн мэргэжилтэн захирал бол ингэж цалинжуулж болно.Харин манай Баагийнуудад бол хэлэх үг алга. Бид ч бүсээ чангалаад, чангалуулаад байж байх юм. Тэр баагийнуудын оронд Долоон буудлын Должин,Доржуудыг тавихад гарах үр дүн адил байгаад л учир байна. Ийм байхад Худалдааны танхимын Лхагважав ч бил үү татвараа битгий төл гээд хэлээд сууж байхад буруутгаж болохгүй нээ. Тэнэг төр засаг!
2017-04-12
1:
Iim nud, tsaraitai hun uneniig heleh uu? Genen ch bainadaa bid.
2017-04-12