Сайдуудын зардлыг танахыг дэмжсэнгүй

img

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Энэ оны төсвийн тодотголоор 7 төрлийн татвар нэмэхээр тусгасан.  Хэлэлцүүлгийн үеэр автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэхийг хасах, мөн хүүхдийн мөнгийг одоо олгож байгаа 60 хувьд үргэлжлүүлэн олгох санал гаргасан юм. Гэвч байнгын хорооны хуралдаанаар дээрх саналууд дэмжигдээгүй төсөлд тусгасан хэвээр үлдсэн юм.

 

Энэ оны төсвийн тодотголд Шадар сайдаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын цалинг нэмэхээр тусгасан.  Ингэхдээ урсгал зардал болон гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс зардлыг нь нэмсэн хэмээн Ерөнхий сайд тайлбарласан билээ.  Харин ажлын хэсгээс төсвийн Ерөнхийлөн захирагч нарын нэмэгдсэн зардлыг хасч 2017 оны улсын төсвийн батлагдсан хэмжээнд байлгахаар санал оруулжээ.  Төсвийн байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулахад гишүүдийн дэмжлэг авсангүй.  Үүнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

 

-Төсвийн тодотголыг  боловсруулахдаа татвар нэмэх, хүүхдийн мөнгө танахдаа ОУВС-гийн нэрийг барьдагаа болих хэрэгтэй. Мах, сүүний аяныг яг яаж хэрэгжүүлэх вэ? Хөтөлбөр нь батлагдаагүй, хэлэлцэгдээгүй зүйлд бид мөнгө тавих уу. Юунд хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Хэрвээ энэ зардлууд байхгүй бол бусад зардлууд хасагдахгүй. Олон нийтийн өмнө муухай харагдана. Хүүхдийн мөнгө хасагдсан хэрнээ сайд, дарга нарын зардлыг хасахыг дэмжсэнгүй. Бүгдээрээ ичиж амьдрах хэрэгтэй шүү.

 

Төсвийн тодотголыг боловсруулахдаа ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр оруулж ирсэн гэж бодож байгаа. Харин зарчмын хувьд шинэ хөрөнгө оруулалтыг дэмжиж болохгүй. Үнэхээр шаардлагатай байгаа олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой хөтөлбөрийг тусад нь санал гаргаж оруулж ирэх хэрэгтэй. ОУВС шинэ хөрөнгө оруулалт нэм гэж хэлээгүй биз дээ, Сангийн сайд аа хэмээн бухимдалтай хэлж байлаа.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bt:
lalaryydig byydaacn
2017-04-15
dsn:
ene argagui bh baingiin horoo gedegt said gishuud orj l bgaa uchiraas yu gej demjih ve, ichih yuch bhgui bolson shuudee ,oldson deer n ahiuhan hus gedeg l boson.
2017-04-12
Зочин:
МАНгарууд ийм балиар ХУДАЛЧ.
2017-04-12
irgen:
uneheer ichij amidraach dee, arai ch de, huuhdiin mungiig bugdeere tanaj haschihaad said nariin mungiig uhel aldaj uldeej bdag, tur iim bdag yum uu, heleh ch ug alga, uneheer buhimdaj bn.
2017-04-12
Иргэн:
ТӨР бүсээ чангална, ард түмэн бол үгүй гээд байсан нь ХУДАЛ болов. МАН-д итгэл өгөх аргагүй болжээ.
2017-04-12
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-12
Зочин:
iim zasagiin gazartay mongol yawakhguy ee . uu ter sangiin dsaydyg ni ee
2017-04-12