Баабар: Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна

АН-ынхан ээлж дараалан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаж байна. Хотын дарга асан Э.Бат-Үүл, сайд асан Д.Дорлигжав нар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр нийтлэлч Баабар Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ нийтлэлээрээ мэдэгдэв. Тэрбээр "Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна" гэх нийтлэлдээ "...Хэдийгээр намайг дээрэмчдийн толгойлогчид хавчин гадуурхаж, нэр төрөөр минь оролдож, алив шатны сонгуулиас шахан зайлуулж байгаа ч гэсэн би Ардчилсан Намын ууган гишүүн, аль ч сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй бодгал. Би ямар ч бүлэглэлд хамаарч байгаагүй төдийгүй тэднийг жигшиж аль болох зай барьж явсаар өдий хүрлээ.... Манай ард түмний ихэнхи нь намайг таних болов уу? гэж найдаж байна.
Иймээс аль нэг улс төрийн хүчинг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвшин сунгаа явуулахад өөрийгөө тэргүүлж чадна гэж итгэж байна.....Мэдээж би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэдхэн жилийн дотор улс орноо бүрэн эмхэлж эрүүл саруул болгож хүчрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү том эрх мэдлээр дамжуулан төрийн гол багана болсон улс төрийн намуудыг мафийн гараас салгаж дөнгөнө...Би төрийг байх ёстой газар нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна..." гэж бичжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ